loading...
Премьер лигийн 15-р тойргийн тоглолтууд ямар ямар тоотой холбогдов гэдгийг сонирхъё.
1 – Жибрил Сиссе энэ улиралд эхний хагаст гоол хийсэн Сандерландын ганц тоглогч юм байна.
2 – Робин ван Перси Чехийн хаалганд дубль хийснээр Челси энэ улиралд лигтээ 2-р хагаст анх удаа гоол алдав. Арсенал сүүлийн 14 тоглолтонд Челсигээс 2 дахь хожлоо авлаа.
3 – Фулхэмийн энэ улирлын зочлон тоглолтоос авсан оноо. Мөн Сандерланд талбайдаа 3 дараалж хожигдов.
4 – Харин Болтон ийм тооны ялалтыг зочлон тоглолтоос авчээ. Өнгөрсөн бүтэн улирлын турш ердөө 2 хожиж байжээ.
6 – Ливерпул Вест Хэмтэй гоолгүй тэнцсэнээр энэ улиралд талбай дээрээ нийт 6 оноо алдаад байна.
9 – Блекбэрн 9 тоглолтын турш хожлын бараа харсангүй. Энэ нь лигийн хамгийн урт цуврал болж байна.
10 – Ливерпулын хаалгач Хосе Рейна 10 дахь тоглолтондоо хаалгаа хоосон маналаа.
12 -Манчестер Сити талбайдаа хийсэн лигийн сүүлийн 12 тоглолтондоо нэг хожоод, нэг хожигдоод яваад байгаа юм байна.
13 – Сер Алекс Фергюсон өөрийн дасгалжуулдаг байсан тоглогчдынхоо удирдсан багийн эсрэг хийсэн сүүлийн 13 тоглолтондоо хожигдоогүй явна. Хамгийн сүүлд Марк Хьюзийн Блекбэрнд 2006 оны 2 сард хожигдож байжээ.
18 – Гарет Бэйл Тоттенхэм дэх сүүлийн 18 тоглолтондоо нэг ч удаа хожлын амт мэдэрсэнгүй.
42 – Фулхэм 42 жилийн өмнө л дээд дивизионд “Вилла Парк”-т ялалт байгуулж байжээ.
50 – Уиган ПЛ-ийн сүүлийн 50 тоглолтонд анх удаагаа хожлын дараа дахин хожил авлаа.
100 – Манчестер Юнайтедын Уэйн Руни 100 дахь гоолоо Ситигийн эсрэг хийв. Харин Рой Кин 100 дахь тоглолтондоо Сандерландыг удирдаж Болтонд бут ниргүүллээ.
150 – Рио Фердинандын дүү Антон лигийн 150 дахь тоглолтондоо (Вест Хэм, Сандерландын бүрэлдэхүүнд) оролцжээ. Паскал Чимбонда Английн клубүүдэд 150 дахь удаагаа (Уиган, Тоттенхэм, Сандерландад) гараанд гарлаа.
167 – Астон Виллагийн хаалгач Брэд Фридель ПЛ-т дараалж тоглосон тоогоо 167 болгож, рекорд тогтоолоо.
200 – Астон Виллатай тэнцсэнээр Фулхэм дээд лигтээ 200 дахь тэнцээгээ хийлээ. Жон О`Ши, Крэйг Беллами нар ПЛ-т 200 дахь тоглолтондоо оролцов.
300 – Девид Моейс 300 дахь тоглолтондоо Эвертоныг удирдлаа.
500 – Кевин Килбайн 500 дахь клубын тоглолтондоо оролцлоо.
loading...




