loading...
Олон улсын жүдо бөхийн холбооноос (IJF) Тайландын Бангкокт чуулсан хурлын үр дүнгээр батлагдсан дүрмийн өөрчлөлт, уралдаан тэмцээний шинэчилсэн бүтцийг танилцууллаа. Үүнээс хамгийн сонирхол татаж буй зүйл нь тэмцээний тогтолцоо.
IJF-ээс зэрэглэл тогтоосон тэмцээн бүрт рейтингийн оноо олгох ба энэ нь “Лондон-2012” олимпийн наадамд оролцогчийг шалгаруулах гол үзүүлэлт байх ажээ. Олимп, ДАШТ-ээс бусад тэмцээний хамгийн өндөр чансаатай нь болох Супер Дэлхийн цомыг шинэчилсэн дүрэмд “Их дуулга” гэж нэрлэсэн бол үүний дараагийн шатлал нь Гранпри, Дэлхийн цом байхаар болжээ. Чансааны оноо олгох тэмцээнүүдийн жагсаалтыг хүргэе. 2009 оны нэгдүгээр сарын 1-нээс үүнийг мөрдөж эхлэх юм.

Рейтингийн оноо олгох тэмцээнүүдийн онцлогийг 2009 оны календарьтай хавсарган танилцуулъя.
Дэлхийн цом
Энэ тэмцээнд нэг улсаас нэг жинд дөрөв хүртэл тооны бөх оролцох эрхтэй. Нэг улсын жүдочид бүгд өөр хэсэгт хуваарилагдах ёстойг IJF-ийн дүрэмд заажээ. Манай улс ирэх жил анх удаа энэ зэрэглэлийн тэмцээнийг зохион байгуулахаар болсон билээ.
I.24-25 Болгар, Софи (эм) Гүрж, Тбилиси (эр)
II.14-15 Австри, Вена (эм) Унгар, Будапешт (эр)
II.28-III.1 Чех, Прага (эм) Польш, Варшав (эр)
VI.6-7 Испани, Мадрид (эм) Румын, Бухарест (эр)
VI.13-14 Финланд, Вантаа (эм) Итали, Ром (эр)
VII сард Бразил, хот тодорхойгүй
IX.19-20 Эстони, Таллин (эм) Их Британи, Бирмингем (эр)
X.10-11 Беларусь, Минск (эм) Азербайжан, Баку (эр)
X.31-XI.1 Монгол, Улаанбаатар
XI.14-15 Шинэ Зеланд, хот тодорхойгүй
Гранпри, Их дуулга
Зохион байгуулагч орноос жин бүрт дөрөв, бусад улсаас хоёр бөх оролцохыг зөвшөөрсөн байна. Эзэн орны жүдочдоос хамгийн өндөр байр эзэлсэн хоёр нь л чансааны оноо авах аж. Хэрэв байр ижил бол өндөр оноотой нь давуу эрх эдлэх юм. Мөн гранпри болон Их дуулгад оролцогч нь залуучууд болон насанд хүрэгчдийн тив, ДАШТ, эсвэл сүүлийн хоёр жилд дор хаяж нэг удаа Дэлхийн цомд өрсөлдсөн байх ёстой гэсэн шаардлагыг тавьжээ. Энэ зэрэглэлийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэйчүүд нэг дор өрсөлдөхөөрөө онцлог ба гурван өдөр үргэлжилнэ.
Гранпри тэмцээний шагналын сан 100 мянган ам.доллар байх бөгөөд жин бүрийн аварга 3000 “ногоон” өвөртөлж, мөнгө, хүрэл медальтнууд 2000, 1000 доллар авна. Харин Их дуулгад алтан медальтан 5000, дэд байр эзлэгч 3000, гутгаар байрынхан 1500 доллар гардах юм. Энэ нь тус тэмцээний шагналын төсвийг 150 мянган доллар болгож байна.
Гранпри Их дуулга
II.20-22 Герман, Хамбург II.7-8 Франц, Парис
V.9-10 Тунис, Тунис V сард ОХУ, Москва
V-VI сард АНУ, хот тодорхойгүй VII.4-5 Бразил, хот тодорхойгүй
XI.7-8 БНХАУ, Бээжин XII.11-13 Япон, Токио
XII.2-3 АНЭУлс, Абу-Даби
Мастерууд
Оны төгсгөлд жин бүрт чансаагаар тэргүүлэгч 16, хэрэв зохион байгуулагч орноос энэ жагсаалтад багтаагүй бол 15 бөх оролцоно. Мастеруудын тэмцээнийг авсан улс нэг жинд дор хаяж нэг бөх оролцуулах журамтай аж. Энэ тэмцээний онцлог нь дагах барилдаан байхгүй юм. “Masters”-ын шагналын төсөв 200 мянган ам.доллар бөгөөд аварга 6000, финалд ялагдагч 4000, хүрэл медальтан 2000 “ногоон” авах гэнэ. 2009 оны Мастеруудын тэмцээн БНСУ-ын Сөүл хотод арванхоёрдугаар сард болохоор төлөвлөгджээ.
Түүнчлэн ирэх онд болох тив, дэлхийн АШТ-үүд болон бусад тэмцээний хуваарийг сонирхуулъя.
III-IV сард Пан-Америкийн АШТ Эль-Сальвадор, Сан-Сальвадор
IV.24-26 Европын АШТ Гүрж, Тбилиси
V сард Азийн АШТ Тайвань, Тайпей
V.26-31 Ахмадын ДАШТ Герман, Синдерфинген
VII сард Универсиад-2009 Серб, Белград
VIII.6-9 Өсвөр үеийн ДАШТ Унгар, Будапешт
VIII.26-30 Насанд хүрэгчдийн ДАШТ Голланд, Роттердам
IX.26-27 Дэлхийн үнэмлэхүй АШТ Макао
X.22-25 Залуучуудын ДАШТ Грек, Афин
loading...




bi No.1-r olympiin erh avnaa
loading...