loading...
Өнөөдөр НБА-д 11 тоглолт боллоо. Бостон Селтикс 10 дараалсан хожлоо авсан бол Кливленд талбай дээрээ мөн 10 дараалж ялалт байгууллаа. Гэхдээ өнөөдрийн онцлох тоглогч бол Ражон Рондо байв. Тэрээр 16 оноо, 13 самбар, 17 оновчтой дамжуулалт гэсэн үзүүлэлтээр трипл-дабл хийлээ.
“Бостон” – “Индиана” – 114:96 (28:27, 29:24, 31:22, 26:23)
Б: Аллен – 31. Гарнетт – 26 + 14 самбар. Рондо – 16 + 13 самбар + 17 дамжуулалт. Пирс – 16.
И: Грэйнжер – 20. Форд – 15 + 8 дамжуулалт. Дэниелз – 14.
Бостоны “их 3″ гэж ярьдаг. Харин сүүлийн үед “их 4″ болоод байна уу даа. Залуу холбон тоглогч Ражон Рондо Бостоны ахмад оддоос ихийг сурч, өөрийн авьяас чадвартайгаа хослуулж байгаа бололтой, энэ улиралд маш сайн тоглож байна. Өчигдөр Лейкерсийг хожсон Индиана Бостоны эсрэг юм болсонгүй. Рондо анх удаагаа трипл-дабл хийсэн төдийгүй өөрийн дээд амжилт болох 17 оновчтой дамжуулалтыг хийжээ. Мөн Рэй Аллен, Кевин Гарнетт, Кендрик Перкинс гээд Селтиксийн гарааны тоглогчид бүгд сайн тоглосон бөгөөд Бостон 18 дахь хожлоо авч, лигийг тэргүүлж байна.
“Нью-Орлеан” – “Финикс” – 104:91 (35:21, 16:29, 31:19, 22:22)
Н: Пол – 24 + 15 дамжуулалт. Стоякович – 24. Уэст – 23 + 14 самбар.
Ф: Стаудемайр – 26. Барбоза – 19. Хилл – 17.
Стив Нэш, Шакил О`Нил наргүй Финикс Санс Нью-Орлеансын талбайд юм болсонгүй хожигдлоо. Крис Пол энэ тоглолтонд 3 удаа бөмбөг тасалснаар түүний цуврал 100-д хүрлээ. Финикс Хорнетст 6 дахиа дараалан хожигдож буй нь энэ бөгөөд яг одоогоор өөр ямар ч баг тэднийг ингэж “хашраагаагүй” байгаа юм.
“Хьюстон” – “Клипперс” – 103:96 (27:19, 26:27, 24:30, 26:20)
Х: Яо Мин – 24 + 10 самбар. Элстон – 21 + 8 самбар. Артест – 19.
К: Рэндолф – 23 + 11 самбар. Торнтон – 22 + 8 самбар. Дэвис – 13 + 9 дамжуулалт.
Трэйси МакГрэйдигийн гэмтэл түүнийг дахин 3 долоо хоног орчим талбайд гаргах боломжгүй болгожээ. Гэсэн ч Рокитс цог жавхаагүй байгаа Клипперсийг хожлоо. Стив Фрэнсис энэ улиралд анх удаагаа Рокитсийн бүрэлдэхүүнд идэвхтэй байсан ч дасгалжуулагч Рик Адельман түүнийг тоглолтонд оролцуулсангүй. Клипперс 1998-1999 оны улирлыг 17 дараалсан хожигдлоор эхэлж байсан ба энэ удаа тэрнээсээ арай дээр 3 хожил, 15 хожигдолтой байна.
“Юта” – “Майами” – 89:93 (24:19, 21:28, 20:27, 24:19)
Ю: Миллсэп – 20 + 13 самбар. Брюэр – 18. Уильямс – 13.
М: Уэйд – 23. Мэрион – 15 + 8 самбар. Бизли – 12.
Майами Ютаг талбайд нь хожлоо. Юта өнгөрсөн улиралд талбай дээрээ хамгийн цөөхөн хожигдсон баг боловч энэ улирал эхэлснээс хойш 3 ч удаа хожигдоод байна. Карлос Бузер 8 тоглолт дараалан өнжөөд байгаа нь ч нөлөөлж байгаа байх.
“Филадельфи” – “Лейкерс” – 102:114 (25:31, 26:30, 18:24, 33:29)
Ф: Миллер – 26 + 8 самбар. Игудала – 19. Янг – 17 + 8 самбар.
Л: Брайант – 32. Газоль – 22 + 13 самбар. Байнэм – 18.
Өчигдөр Лейкерс Индиана талбайд нь хожигдсон бол энэ удаа Коби Брайантын төрөлх хот Филадельфид зочлон ирж тоглолоо. Өмнө нь Коби эндхийн үзэгчдээс ихэвчлэн таагүй үг сонсдог байсан бол энэ удаа зарим нэгэн түүнийг дэмжсэн үгсийг бас сонссон байх. Тухайлбал “MVP, MVP!”. Үнэхээр ч Коби MVP гэдгээ нотолж байлаа. Түүний 32 оноо, Андре Игуодалаг хуурч амжилттай довтолж байсан олон довтолгоо нь Лейкерсийг 15 дахь хожлоо авахад чухал нөлөө үзүүлсэн болно.
“Шарлотт” – “Оклахома” – 103:97 (24:21, 25:24, 29:27, 25:25)
Ш: Окафор – 25 + 13 самбар. Уоллес – 21. Ричардсон – 18.
О: Дюрэнт – 24. Грин – 18. Смит – 13.
“Милуоки” – “Чикаго” – 97:90 (19:20, 35:22, 22:30, 21:18)
М: Виллануэва – 23 + 10 самбар. Жефферсон – 21. Редд – 13.
Ч: Гордон – 22. Денг – 21. Роуз – 18 + 9 дамжуулалт.
Зүүн өвдөгний гэмтлийн улмаас 3 тоглолт өнжөөд байсан Эндрью Богут эргэн ирж, Ричард Жефферсон, Чарли Виллануева болон нөөц тоглогч Дэн Газурич нар сайн тоглосноор Милоуки Чикагог хожлоо.
“Атланта” – “Мемфис” – 105:95 (24:24, 26:15, 33:30, 22:26)
А: Жонсон – 26 оноо. Бибби – 20 + 10 дамжуулалт. Уильямс – 16.
М: Уоррик – 20. Лоури – 17. Гэй – 16 + 10 самбар.
Шагайны гэмтлийн улмаас 12 тоглолт өнжөөд байсан Атлантагийн нисдэг хүн Жош Смит эргэн ирснээр баг нь Мемфисийг хожлоо. Мемфис сүүлийн 12 тоглолтынхоо 11-т нь хожигдсон нь энэ. Харин тэдний шинэ тоглогч О.Жэй.Майо эхний 18 тоглолтондоо дараалан 10-аас дээш оноо авсан 3 дахь шинэ тоглогч боллоо. Нью-Жерсигийн Кейт Ван Хорн 1997-1998 оны улиралд шинэ тоглогч байхдаа эхний 18 тоглолтондоо, харин Ламар Одом 1999-2000 оны улирлын эхний 19 тоглолтондоо тус тус 10-аас дээш оноо авч байжээ.
“Вашингтон” – “Портленд” – 92:98 (26:19, 17:26, 29:32, 20:21)
В: Жэмисон – 22. Батлер – 16. Блатч – 11.
П: Рой – 22 + 8 самбар. Олдридж – 16. Блэйк – 15.
Брэндон Рой сүүлийн 8 минутанд 12 оноо авснаар Портлэнд Вашингтоныг талбайд нь хожлоо. Портлэнд 1999-2000 оны улирлаас хойш хамгийн сайн гараагаа энэ улиралд үзүүлж байна.
“Кливленд” – “Нью-Йорк” – 118:82 (31:20, 30:15, 24:24, 33:23)
К: Жеймс – 21. Уильямс – 16. Илгаускас – 14 + 10 самбар.
Н: Харрингтон – 20. Роберсон – 19. Д. Ли – 16 + 16 самбар.
Нью-Йоркийг бут ниргэснээр Кливленд энэ улиралд талбай дээрээ хийсэн 10 тоглолтондоо бүгдэд нь хожлоо. Энэ нь тус багийн түүхэн дэх дээд амжилт бөгөөд 1976-1977, 1991-1992 оны улирлуудад өмнөх ордон болох “Ричфэльд Колисеум”-даа эхний 9 тоглолтондоо дараалан хожиж байж. Одоогоор Кливленд Дорнод бүс дэх талбайдаа хожигдоогүй ганц баг юм. Мөн энэ тоглолтын 36 онооны зөрүү нь Нью-Йорктой хийсэн 171 тоглолтын хамгийн их зөрүү юм байна.
“Орландо” – “Миннесота” – 100:89 (23:17, 21:21, 26:12, 30:39)
О: Ховард – 23 + 14 самбар. Льюис – 23. Туркоглу – 22.
М: Жефферсон – 19 + 8 самбар. Лав – 16 + 12 самбар. Маккэнтс – 14.
Хэдий олон тоглогч нь гэмтэлтэй байгаа ч Орландо өнөөдөр Миннесотаг хожлоо. Шидтэнүүд энэ улирлын хамгийн өндөр үзүүлэлт болох 57 хувийн оновчтой шиджээ.
loading...





Goyo medee bn ! Thks .
loading...
sain sain rondo
loading...