loading...
Рууд ван Нистелройгоо алдаж довтлогчийн гачигдалд ороод байсан Реал Мадрид клуб түүнийг орлох тоглогчоо сонголоо. Голландын шигшээ болон Амстердамын Аякс клубын довтлогч Клас Ян Хунтелаарыг Реал Мадрид баг худалдан авч, гэрээ байгуулсан тухайгаа албан ёсоор мэдэгдлээ.
“Хунтелаар Реал Мадридын шинэ тоглогч. Аякс болон Реал клубууд тохиролцоонд хүрлээ” хэмээн Мадридын багийн албан ёсны мэдээнд дурджээ.
25 настай довтлогчийг авахын төлөө Реал Аякст эхний ээлжинд 20 сая евро төлж байгаа бөгөөд хэрэв Хунтелаар сайн тоглож, зарим нэгэн болзлуудыг биелүүлэх аваас нэмж 7 сая евро өгөх юм байна.
Одоогоор солилцоо наймааны цонх хаалттай байгаа учраас Хунтелаар Мадридын багт ирэх оны 1 сар хүртэл тоглох эрхгүй юм. Талуудын тооцож байгаагаар ирэх оны 1 сарын 2-нд Хунтелаар Мадрид хотод шилжин ирэх ажээ. Ирээд эмнэлгийн нарийвчилсан үзлэгээр ороод гэрээндээ гарын үсэг зурна. Реал түүнтэй 4 жил хагасын гэрээ байгуулсан бөгөөд 2013 оны зун энэ гэрээ нь дуусах аж.
Тэрээр Аякс багтайгаа энэ улиралд УЕФА-ын цомд л оролцсон учраас Реалыг бүрэлдэхүүнээс Аваргуудын лигт тоглох боломжтой. Реалд Голландын Рууд ван Нистелрой, Рафаель ван Дер Ваарт, Арьен Роббен, Уэсли Шнейдер, Ройстон Дренте зэрэг тоглогчид бас байгаа. Хунтелаар шинэ багтаа идээших тал дээр асуудал байхгүй. Нэгэн үе Реалын мөнхийн дайсан Барселона Голланд тоглогчдоор дүүрэн байсан бол одоо Реал “Улбар шаруудын” баг болж байна.
Аяксын дасгалжуулагч Марко ван Бастен “Хунтелаарыг авч үлдэхийг оролдох нь хэцүү хэрэг байсан” гэжээ. Өөрөөр хэлбэл ван Бастен тоглогчийнхоо сонголтыг хүндэтгэсэн байна. Ван Бастен өөрөө Аяксаас Милан луу түүнтэй адилхан байдлаар шилжиж байв. Гэхдээ яг одоогоор Хунтелаар гэмтэлтэй байгаа бөгөөд ирэх оны эхэн гэхэд 100 хувь эрүүл болох юм байна. Ван Бастен түүнийг Аякст сүүлийн тоглолтоо хийгээгүй байна гэж хэлснийг бодоход ямар ч байсан Аяксынхаа бүрэлдэхүүнээс талбайд гарах бололтой.
Хунтелаар лигийн 90 тоглолтонд 75 гоол, нийт 120 тоглолт хийхдээ 120 гоолыг Аякст тоглож хийсэн байна. Өмнө нь Хееренвенд 46 лигийн тоглолтонд 34 гоол мөн хийж байж. Харин шигшээ багтаа 18 тоглолт хийж, 10 гоол хийгээд амжсан байна.
loading...





REAL bolooshdee ene zaluu uneheer dajgui toglodiin bn lee nistelroygoos dutahgui sain gooldoh bhaa
loading...
BHAN HOLLAND AAIN. YAHNUU UGUI YU HARJ L BAIYDA. ARSHAVIN OCHOOSOI
loading...
haha ug n gollandiin leaguetee bol jinhene gooliin mashin zaluu daa. madrid odoo setgelee sergeej toosoo guwuud butsaad leagueiin negdvgeer bairnii tuluu zvtgenee. gol n gehdee championsd sain bhin harmaar bna. jinhene awarguudaas hoish manaih ch championsd suga nuhdvvded nuliluulj bna shvv dee. VIVA MADRID!!!!
loading...
real toglogch avj l bai sain sh d.van nistelrooy haichchihsan ym
loading...