Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Арсенал » Галлас Арсеналд удахгүй

GD Star Rating
loading...

Уилльям Галлас 2006 онд Эшли Коулаар солигдон Челсигээс Арсеналд ирж, 4 жилийн гэрээ байгуулж байлаа.

2006 оны 9 сарын 9-нд Арсенал дахь анхны тоглолтоо Мидлсброгийн эсрэг хийж, 1:1-ээр тэнцэж байсан бол 14 хоногийн дараа Шеффилдийн эсрэг Арсеналын жерситэй анхны гоолоо хийж байв.

Түүнээс хойш тэрээр Арсеналын хамгаалалтын гол цөм болж, залуу тоглогчид бүхий багийнхаа туршлагатай тоглогч нь байлаа. Жилийн дараа Галлас Арсеналын ахлагч болсон. Коло Туре түүний орлогч.

Харин одоо их зүйл өөрчлөгдөж. Галлас Арсеналын ахлагч байхаа больж, багтаа ч нэр хүндгүй нэгэн болжээ. Арсенал энэ улиралд хэдийгээр Манчестер Юнайтед, Челси гэсэн 2 акулыг хожиж чадсан ч Халл, Сток, Фулхэм зэрэг сонин багуудад хожигдсон, одоогоор хүснэгтийн 4-р байранд дэнжигнэж байна.

Арсенал талбай дээрээ Астон Виллад 2:0-ээр хожигдсоны дараа хувцас солих өрөөнд Галлас багийнхантайгаа ёс бус харьцсанаас болж Венгерт ахлагчийн туузаа хураалгасан. Тоглолт ч өнжсөн. Одоо харин Арсеналаас явахыг хүсч байгаа тухай мэдээ цацагдаж эхэлж байна.

Түүнийг эртнээс сонирхож байсан Италийн жиант АС Милан энэ өвлийн наймааны цонх нээгдэхээр Галласыг багтаа элсүүлэхийг хүсч байгаа аж. Галлас ч дургүйцэхгүй байгаа юм байх. Миланаас гадна түүнийг Францын аль нэг багт очиж магадгүй гэсэн мэдээллүүд ч гарсан. Хэдий Галлас Арсеналтай 2010 он хүртэл гэрээтэй ч түүний Арсенал дахь амьдрал нь өндөрлөх шатандаа орж байгаа  бололтой.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. batu says:

    uuruu l medej de

    GD Star Rating
    loading...
  2. baatar says:

    gallas uldex baix gej bodoj bna

    GD Star Rating
    loading...
  3. GOAL says:

    Ene dulzend shingej togtoh gazar oldohgui l dee

    GD Star Rating
    loading...
  4. Nbr says:

    Yu saihan dur saihan

    GD Star Rating
    loading...
  5. footgoool says:

    Arsenal l dalimduulj chogtoj b.gaa baih. Holbombogchidiin shim shuusiig sorood garguund gargah shaltag huleej b.dag ni buhii l tom baguudiin aranshin. Gallas chi dajgui toglogch shuu. Hor char zaaval heregtei. Bi chelsea-giin fan, turuu jil chamaig goal hiij hojihod uzen ydaj b.san ch odoo bol odovdoj b.na

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: