loading...
Өнөөдөр туялзуур сэлмийн өлгий нутаг Францын Парисд болсон Олон Улсын Туялзуур Сэлмийн холбооны (FIE) хурлаас шинэ ерөнхийлөгч сонгогдлоо. 129 орныг эгнээндээ нэгтгэсэн энэхүү байгууллагын их хуралд яригдсан гол асуудал нь ирэх дөрвөн жилд FIE-г удирдах хүнийг томилох явдал байсан. Олимпийн наадамд баттай байр суурь эзэлдэг энэхүү спортын удирдлагын сонгуульд хоёр хүн нэр дэвшсэн ба Оросын туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгч Алишер Усманов 66 санал, хуучин ерөнхийлөгч, энэ албыг 1996 оноос хойш хашиж байгаа Рене Рок 61 санал авснаар тэрбумтан яллаа. Монголын туялзуур сэлмийн холбооны төлөөлөгчид энэхүү хуралд оролцож Оросын төлөөлөгчийг дэмжсэн байна. Үүнээс гадна Монголд туялзуур сэлмийг хөгжүүлэх, тоног төхөөрөмж оруулж ирэхээр болжээ.
Алишер Бурханович УСМАНОВ
1953 оны 9 сарын 5нд ЗХУ-ын Узбекд төрсөн. Узбек гаралтай. Уул уурхай, хөрөнгө оруулалтын чиглэлээр бизнес эрхэлдэг тэрбумтан. Английн Арсенал багийн хувь эзэмшигч, Оросын туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгч.
loading...



