loading...
Бостон Селтикс, Лос Анжелес Лейкерс, Кливленд Кавальерс багууд одоогоор лигт хамгийн сайн амжилттай явж байна. Энэ 3 багийн аль нэг нь Чикаго Буллзын 72 хожсон амжилтанд дөхөж чадах болов уу?
“Вашингтон” – “Лейкерс” – 104:106 (24:35, 29:23, 19:29, 32:19)
В: Батлер – 26 оноо. Блэтч – 18. Жеймисон – 15.
Л: Брайант – 23. Байнум -19. Газоль – 17.
Лейкерс тоглолтын эхнээс л илт давуу тоглож байсан боловч 4-р үед оноогоо бариулж, бүр золтой л хожигдсонгүй. Сүүлийн мөчид шидсэн Батлерын холын шидэлт оновчтой болсон бол Лейкерс яг л Индианад хожигдсон шигээ хожигдох байлаа. Тэд одоогоор 16 хожил, 2 хожигдолтой боллоо. Харин Вашингтон 3 хожил, 14 хожигдолтой болсон нь Балтимор Буллетс нэртэй байсан 1966-1967 оноос хойшхи анхны тохиолдол ажээ.
“Орландо” – “Оклахома-Сити” – 98:89 (23:18, 22:21, 25:27, 28:23)
Ор: Ховард – 21 оноо. Нельсон – 15.
Ок: Уэстбрук – 19. Дюрант – 16.
Орландогийн зөвхөн ганц тоглогч нь сайн тоглосон боловч энэ нь лигийн хамгийн муу багийг хожход хангалттай байлаа. Дуайт Ховард 21 оноо, 23 самбараас авалт, 6 блок шот гэсэн аймшигтай статистик үзүүлэв. Тэрээрэ 16 дахь удаагаа 20-оос дээш оноо, 20-оос дээш самбараас авалт нэг тоглолтонд авч байна. Мэжикийн холбогч Жамеер Нельсон гэмтлийн улмаас 5 тоглолт өнжсөний эцэст эргэн ирлээ.
“Атланта” – “Нью-Йорк” – 98:95 (31:30, 26:25, 17:16, 24:24)
А: Уильямс – 18 оноо. Жонсон – 17. Смит – 16.
Н: Харрингтон – 27. Ли – 15. Чендлер – 15.
Нью-Йоркийг өнгөрсөн улиралд Атланта 4 удаа хожиж байжээ. Энэ удаа ч хожлоо. 12 хожил, 6 хожигдол нь 1997-1998 оны 15-3 амжилтаас хойшхи Хоуксын хамгийн сайн эхлэл болж байна. Жош Смит гэмтлээс эргэн ирээд 2 дахь тоглолтоо хийж байгаа бөгөөд 16 оноо, 8 самбараас авалт хийлээ.
“Кливленд” – “Индиана” – 97:73 (21:20, 31:18, 18:16, 27:19)
К: Илгаускас – 17 оноо. Уильямс – 17., Варежао – 17.
И: Мерфи – 15. Грэм – 14.
Талбайдаа 11-0, сүүлийн 16 тоглолтынхоо 15-д нь ялалт. Бостон, Лейкерсийг бүгд магтаж байх хойгуур Кливленд супер тоглож байна. Тэд өнөөдөр Индианаг амархан хожлоо. Кавальерсын амжилтын түлхүүр нь хамгаалалт гэж ЛеБрон хэлсэн. Үнэхээр ч тэд сайн хамгаалж байгаа бөгөөд Индианагийн лидер Денни Гранжер өнөөдөр ердөө 4-хөн оноо авав. Мөн энэ тоглолтонд ЛеБрон, Гранжер, Илгаускас, Мэрфи гэсэн 4 тоглогч техникийн алдаагаар торгуулсан байна.
ЛеБрон Жеймс 3 бөмбөг таслалт хийх юм бол Марк Прайсыг (734) ардаа орхин багийнхаа бөмбөг таслалтыг бүх үеийн лидер болно. Илгаускас 15 самбараас бөмбөг авалт хийхэд Брэд Догертиг гүйцэн багийнхаа самбараас авалтын манлай болох юм байна.
“Нью-Жерси” – “Миннесота” – 113:84 (31:17, 19:24, 33:25, 30:18)
Н: Картер – 18 оноо. Харрис – 16. Жиньлянь – 16.
М: Фой – 20. Жефферсон – 17.
“Бостон” – “Портленд” – 93:78 (24:21, 25:15, 25:15, 19:27)
Б: Р.Аллен – 19 оноо. Рондо – 16.
П: Олдридж – 13. Аутлоу – 13.
“Детройт” – “Филадельфи” – 91:96 (25:19, 23:19, 19:20, 24:38)
Д: Хэмилтон – 19 оноо. Айверсон – 17.
Ф: Миллер – 19. Уильямс – 16.
Элтон Брэнд гэмтлийн улмаас энэ тоглолтыг өнжсөн ч Филли ахмад довтлогч Донейлл Маршалын тоглолтын төгсгөлд авсан 3 онооны ачаар Детройтыг хожлоо. “Бид 3 үе сайн тоглосон ч хамгийн чухал үед нь сайн тоглож чадсангүй” хэмээн өөрийн анхны багтаа хожигдосн Аллен Айверсон тоглолтын дараа хэлжээ.
“Мемфис” – “Клипперс” – 93:81 (24:25, 27:19, 21:17, 21:20)
М: Гей – 25 оноо. Майо – 20.
К: Дэвис – 23. Рэндолф – 21.
Мемфис ийн 7 тоглолт дараалан хожигдсон цувралаа зогсоож чадлаа. Мемфисийн шинэ тоглогч О.Жей. Майо эхний үед л хоёр оронтой тоо бүхий оноо авч, шинэ тоглогчдын дээд амжилтыг тогтоолоо. Тэрээр эхний 19 тоглолтондоо дараалан 10-аас дээш оноо авснаар Ламар Одомтой зэрэгцэв.
“Милуоки” – “Шарлотт” – 101:96 (29:24, 25:32, 22:18, 25:22)
М: Редд – 25 оноо. Жефферсон – 22. Риднур – 14.
Ш: Ричардсон – 20. Фелтон – 19. Окафор – 19.
“Хьюстон” – “Голден Стэйт” – 131:112 (30:32, 32:25, 26:27, 43:28)
Х: Яо Мин – 33 оноо. Артест – 28.
Г: Жексон – 26. Маггетт – 23.
Яо Мин энэ улирлын дээд оноо болох 33-ынхаа 19-ыг нь 4-р үед авсан ба мөн сүүлийн үед торгуулийн 9 шидэлт гүйцэтгэж, 9-үүлэнг нь амжилттай болгон Рокитст ялалт бэлэглэв. Голден Стэйтийнхэн Яо дээр дабл-тим хийх үед Яо сул байгаа тоглогчиддоо оновчтой дамжуулалтууд өгч байсан юм. Голден Стэйтийн дасгалжуулагч Дон Нельсон энэ тоглолтыг дуусгаж чадаагүй хөөгдсөн бөгөөд түүний хувьд энэ улиралд анх удаагаа ийм зүйл тохиолдов.
“Юта” – “Торонто” – 114:87 (33:23, 29:25, 29:19, 23:20)
Ю: Окур – 21 оноо. Миллсэп – 17+11 саибар. Уильямс – 14. Харпринг – 14.
Т: Бош – 18+11 самбар. Грэм – 13. Кальдерон – 10+8 дамжуулалт.
Талбай дээрээ 2 дараалан хожигдоод байсан Юта энэ удаа Торонтог болгож өгөв. Хэдий Карлос Бузер тоглохгүй хэвээр байгаа ч түүнийг Пол Миллсап амжилттай орлолоо. Торонто дасгалжуулагчаа солиод дээрдсэнгүй, бүр л муу тоглолоо. Сэм Митчеллийн туслах байсан Триано НБА-ын түүхэн дэх анхны Канад ерөнхий дасгалжуулагч болсон бөгөөд гараа нь амжилгүй л эхэллээ.
Маргааш болох тоглолтууд:
Шарлот – Кливленд
Майами – Оклахома Сити
Нью-Орлеан – Мемфис
Чикаго – Вашингтон
Финикс – Юта
Филадельфия – Нью-Джерси
Миннесота – Клипперс
Даллас – Атланта
Сан-Атонио – Голден Стэйт
Сакраменто – Денвер
loading...






Lakers neeree 3 ued 20 onoogoor iluurxej yabj bj , 4 ued bariulchixiin . 4 ued yamar sonin toglovoo.
Toronto-d minii bodloor xuuchin dasgaljuulagch deer yum shigee . uul 50%-tai bsan biz dee? yalalt yalagdal ni .
loading...
Eh hel deeree medeelel avna gedeg ih hetsuu bdag. Ter tusmaa sportiin medeeg iim sain avna gedeg bol yostoi looloo bdag. Harin ta nar namaig avarlaa. Ta buhen Mongoliin sportiin medeelliin yertuntsud uursdiin oron zaigaa bii bolgoj chadjee. Ene ercheeree uragshaa yavaarai. Amjilt husii. Solongosoos.
loading...