loading...
Премьер лигийн 16-р тойргийн тоглолтуудын мэдээллийг хүргэж байна. Бямба гаригт 7 тоглолт боллоо.
Фабио Капеллогоос шигшээ багийн урилга гардаж магадгүй хагас хамгаалагч Жимми Буллард энэ улирлын анхныхаа гоолыг хийснээр Фулхэм талбай дээрээ Манчестер Ситигээс 1 оноо салгалаа. Фулхэм 3 тоглолт дараалан тэнцэж байна. Манчестер Сити лигийн 2 дахь хамгийн олон гоол хийсэн баг, Фулхэм лигийн 2 дахь хамгийн цөөн гоол хийсэн баг юм. Гэвч Робиньогүйгээр Сити хожил авч чадсангүй.
Үндсэн цаг дуусахаас 11 минутын өмнө Тунжай гоол хийснээр Мидлсбро сүүлийн 4 тоглолтынхоо анхны хожлоо авах боломжтой болоод байв. Гэвч үлдсэн багахан хугацаанд тэд 2 гоол алдсанаар юун хожих, бүр оноо ч үгүй саллаа.
Майкл Оуэн эхний 24 минутанд л 2 гоол хийж, багтаа тэргүүлэл авчирсан ч Ньюкасл талбай дээрээ ээлжит удаагаа бүтэлгүйтэж, шүүгчийн мэдлийн цагт гоол алдсанаар хожих бүрэн боломжоо салхинд хийсгэлээ.
Николья Анелька Премьер лигт 99 дэх гоолоо хийсэн бол Деку хожлоо баталгаажуулан бас нэгийг хийснээр Челси өрсөлдөгчийнхөө талбай дээр 11 дараалан хожиж, 48 жилийн өмнөх Тоттенхэмийн дээд амжилтыг ахиуллаа.
Челсиг хожиход Ван Перси гоолдож байсан бол энэ удаа Адебайор хожлын гоол хийснээр Арсенал Уиганаас “Эмирайтс” цэнгэлдэхдээ 3 оноо салгалаа.
68 дахь минут хүртэл Ливерпуль Блекбэрний хаалганд гоол хийж чадахгүй л байв. Гэсэн ч Чави Алонсогийн цохилт хамгаалагчийн хөлөнд чиглэлээ өөрчлөн Робинсоны хаалганд орж, “Улаанууд” тэргүүлж эхэлсэн. Удалгүй Дирк Кюйтын дамжуулалтаар Ёосси Бенаюн ур чадвараа ашиглан тоог 2:0 болгов. Блекбэрн тоог ойртуулсан ч Стивен Жеррард тоглолтыг төгсгөлд Рейрагийн ухаалаг дамжуулалтаар тоглолтын эцсийн цэгийг тавьсан юм. Ливерпуль лигийг тэргүүлсэн хэвээр үлдлээ.
“Фулхэм” (Лондон) – “Манчестер Сити” (Манчестер) – 1:1 (1:1)
Гоол: Буллард, 27 – Мварувари, 6.
“Арсенал” (Лондон) – “Уиган” (Уиган) – 1:0 (1:0)
Гоол: Адебайор, 16.
“Блэкберн” (Блэкберн) – “Ливерпуль” (Ливерпуль) – 1:3 (0:0)
Гоол: Санта Крус, 86 – Чави Алонсо, 69. Бенаюн, 79. Жеррард, 90+5.
“Болтон” (Болтон) – “Челси” (Лондон) – 0:2 (0:2)
Гоол: Анелька, 9. Деку, 21.
“Ньюкасл” (Ньюкасл) – “Сток Сити” (Сток-он-Трент) – 2:2 (2:0)
Гоол: Оуэн, 9, 24 – Сидибе, 60. Диань-Фай, 90.
“Халл Сити” (Кингстон-апон-Халл) – “Мидлсбро” (Мидлсбро) – 2:1 (0:0)
Гоол: Тернбулл, 82 – автогоол. Кинг, 85 -пенальти – Тунжай Шанлы, 79.
“Манчестер Юнайтед” (Манчестер) – “Сандерленд” (Сандерленд) – 1:0 (0:0)
Гоол: Видич, 90+1.
Премьер лигийн явц:
“Ливерпуль” (Ливерпуль) – 37 оноо (16 тоглолт)
“Челси” (Лондон) – 36 (16)
“Манчестер Юнайтед” (Манчестер) – 31 (15)
“Арсенал” (Лондон) – 29 (16)
“Халл Сити” (Кингстон-апон-Халл) – 26 (16)
“Астон Вилла” (Бирмингем) – 25 (15)
“Эвертон” (Ливерпуль) – 22 (15)
“Портсмут” (Портсмут) – 22 (15)
“Болтон” (Болтон) – 20 (16)
“Фулхэм” (Лондон) – 20 (15)
“Сток Сити” (Сток-он-Трент) – 19 (16)
“Уиган” (Уиган) – 19 (16)
“Мидлсбро” (Мидлсбро) – 19 (16)
“Вест Хэм” (Лондон) – 18 (15)
“Манчестер Сити” (Манчестер) – 18 (16)
“Ньюкасл” (Ньюкасл) – 16 (16)
“Сандерленд” (Сандерленд) – 15 (15)
“Тоттенхэм” (Лондон) – 15 (15)
“Блэкберн” (Блэкберн) – 13 (16)
“Вест Бромвич” (Вест Бромвич) – 11 (15)
loading...







3 points and record
Go Chelsea Go. Keep the blue flag flying high.
loading...
You’ll never walk alone!
We’ll never walk alone!
Go Liverpool Go!
We are the Champions!
loading...
Yes we will never walk alone!!! Carling, League, Champions League Champions!!!
loading...
Double impact Liverpool
loading...