loading...
Өнөөдөр НБА-ын талбайд 10 тоглолт боллоо. Майами Хит 3 дараалсан хожлын амтыг 20 сарын дараа дахин нэг амтлав. Нью Орлеансын Крис Пол, Мемфисын О.Жей.Майо нар лигийн бүх үеийн дээд амжилт руу дөхсөөр байна.
“Шарлотт” – “Кливленд” – 74:94 (14:30, 21:25, 13:19, 26:20)
Ш: Агустин – 17 оноо. Фелтон – 15.
К: Жеймс – 25. Гибсон – 22. Илгаускас – 17 + 11 самбар.
Кливленд 8 дахь дараалсан хожлоо авлаа. Эдгээр 8 тоглолтонд бүгдэд нь 12-оос дээш онооны зөрүүтэй хожсон байна. Энэ нь лигийн рекордтой тэнцсэн үзүүлэлт аж. Тэднээс өөр 4 баг ийм амжилт үзүүлж байсан ба хамгийн сүүлд 2007 онд Хьюстон Рокитс энэ амжилтанд хүрч байжээ. Кавальерс ирэх Мягмар гаригт Торонто Рэпторс багтай тоглоно. Мөн эхний 20 тоглолтоос 17 хожсон нь багийнх нь дээд амжилт юм байна.
“Майами” – “Оклахома-Сити” – 105:99 (36:27, 23:27, 26:16, 20:29)
М: Уэйд – 38. Хаслем – 15 + 14 самбар. Мэрион – 15 + 12 самбар. Чалмерс – 15.
О: Уэстбрук – 30. Грин – 21 + 9 самбар. Дюрант – 18.
Оклахомаг хожсоноор Майами 3 дараалсан хожлоо авлаа. Тэд 2007 оны 4 сард л хамгийн сүүлд 3 дараалж хожиж байсан юм байна. 11-9 амжилт нь 2004-2005 оноос хойшхи Хитийн хамгийн сайн эхлэл болов. Лигийг дундаж оноогоор тэргүүлж байгаа Дуйэн Уэйд энэ тоглолтонд 38 оноо авчээ. Харин Оклахома 2-19 болж байгаа нь лигийн түүхэнд 5-д орох муу амжилт боллоо.
“Филадельфи” – “Нью-Жерси” – 84:95 (21:26, 23:21, 21:22, 19:26)
Ф: Игуодала – 20 + 11 самбар. Миллер – 16. Уильямс – 13. Маршалл – 13.
Н: Харрис – 27 + 8 дамжуулалт. Картер – 14 + 11 самбар + 8 дамжуулалт. Жиньлянь – 12.
Элтон Брэнд гэмтлийн улмаас 2 дахь тоглолтоо дараалан өнжиж, Филли талбай дээрээ Нью-Жерсиг барсангүй. Нэг тоглолтонд дунджаар 24.4 оноо авч, лигт 6-д бичигдэж байгаа Девин Харрис 27 оноо, 8 оновчтой дамжуулалтаар энэ тоглолтын шилдэг нь болжээ. Харрисын сайн тоглолт, Нетсийн боломжийн амжилт нь түүнийг энэ улирлын Бүх оддын тоглолтонд оролцуулж магадгүй юм.
“Нью-Орлеан” – “Мемфис” – 106:87 (37:16, 21:23, 32:22, 16:26)
Н: Пол – 21 оноо + 11 дамжуулалт. Стоякович – 20. Уэст – 19.
М: Газоль – 21. Майо – 18. Уоррик – 10.
Мемфис хожигдсон ч гэсэн тэдний шинэ тоглогч О.Жей.Майо эхний улирлынхаа эхний 20 тоглолт дараалан 10-аас дээш оноо авч, 1979-1980 оны улирлын Лэрри Бёрдоос хойш ийм амжилт үзүүлсэн анхны тоглогы боллоо. Майо дараагийн тоглолтонд 10-аас дээш оноо авбал Мэжик Жонсоны амжилттай зэрэгцэнэ. Дэн Иссел 1976-77 оны улиралд NBA дэх анхны улиралдаа 27 тоглолт дараалан 10-аас дээш оноо авч байсан нь хамгийн өндөр үзүүлэлт боловч тэрээр АВА-д өмнө нь тоглож байсан юм байна. Харин Нью-Орлеансын Крис Пол 3 бөмбөг таслалт хийснээр өөрийн цувралаа 101-т хүргэлээ. Элвин Робертсоны тогтоосон лигийн дээд амжилт 105 тоглолт. Полд энэ амжилтыг эвдэхэд 5 тоглолт хэрэгтэй.
“Чикаго” – “Вашингтон” – 117:110 (24:25, 33:27, 31:21, 29:37)
Ч: Денг – 26. Хьюз – 24. Гордон – 21.
В: Батлер – 27 + 8 самбар. Жэмисон – 23 + 12 самбар. Блатч – 14.
Луол Денг өөрийн энэ улирлын хамгийн өндөр 26 оноо, Бен Гордон 21 оноо, экс Вашингтон Ларри Хьюз хуучин багийнхаа эсрэг 24 оноо тус тус авснаар Чикаго талбай дээрээ Вашингтоныг хожлоо. Буллз 9-11, Визардс 3-15 амжилттай байна. Хэдий Гилберт Аренас гэмтэлтэй байгаа ч Визардсд Кэрон Батлер, Энтуан Жемисон гэсэн 2 сайн тоглогч байна. Учиргүй дивизионоо тэргүүлээд байх амжилт хүлээгээгүй ч ядаж 50 хувийн хожил яагаад авч чадахгүй байгаа нь сонин.
“Даллас” – “Атланта” – 100:98 (21:23, 20:20, 33:16, 26:39)
Д: Новицки – 24 + 11 самбар. Бареа – 22. Терри – 19.
А: Жо Жонсон – 32. Бибби – 21. Пачулия – 13 + 12 самбар. Смит – 13 + 9 самбар.
Хосе Бареа гэгч намхан эр сүүлийн үед Далласт Новицки шиг л алдаршиж байна. Өнөөдрийн Атлантагийн эсрэг тоглолтонд гэхэд л 22 оноо авч багтаа тусалснаар Маверикс сүүлийн 10 тоглолтынхоо 9 дэх хожлоо авлаа. Атлантагаас Эл Хорфорд, Мавериксаас Жош Ховард нар гэмтлийн улмаас тоглосонгүй.
“Сан-Антонио” – “Голден Стэйт” – 123:88 (35:21, 30:28, 39:18, 19:21)
С: Данкан – 20 + 13 самбар. Паркер – 17 + 8 дамжуулалт. Финли – 17.
Г: Райт – 13. Азубуйке – 12. Кроуфорд – 12.
Үсээ хусуулсан Тим Данкан багаа тэргүүлэн 20 оноо, 13 самбараас авалт хийснээр Спэрс Голден Стэйтийг хожлоо. Голден Стэйт 9 дэх дараалсан хожигдлоо хүлээв. Ер нь Голден Стэйт 1997 оны 2 сарын 14-нөөс хойш нэг ч удаа Сан-Антионод хожил аваагүй л байна.
“Финикс” – “Юта” – 106:104 (26:26, 24:24, 28:28, 28:26)
Ф: Барбоза – 25. Стадамайр – 22 + 20 самбар. Ш. О’Нил – 15 + 10 самбар.
Ю: Миллсэп – 20 + 12 самбар. Си. Жей. Майлз – 20. Кириленко – 17
Финикс талбай дээрээ Ютаг хожиж, 4 тоглолт дараалан хожигдсон цувралаа зогсоов. Амаре Стаудмайрыг энэ тоглолтонд хэн ч хамгаалж чадсангүй, тэрээр 22 оноо авч, 20 удаа самбараас бөмбөг авчээ. 20+, 20+ үзүүлэлтийг өөрийн кареертаа 4 дэх удаагаа үзүүлж байна.
“Сакраменто” – “Денвер” – 85:118 (18:37, 21:23, 23:29, 23:29)
С: Сэлмонс – 22. Удрих – 14. Хоуз – 10 + 12 самбар.
Д: Биллапс – 24. Болкмэн – 17. Нене – 16. Энтони – 16.
Сакраменто Денверт хожигдсоноор 8 дахь дараалсан хожигдлоо хүлээв. Тэд өнөөдөр 29.3 хувийн оновчтой шидсэн ба 1996 оны 12 сараас хойш анх удаа 30-аас доош хувьтай довтоллоо. Биллапс Денверт ирснээс хойш 13 хожиж, 4 хожигдоод байна.
“Миннесота” – “Клипперс” – 84:107 (15:29, 26:26, 15:24, 28:28)
М: Жефферсон – 28 + 8 самбар. Фой – 13. Лав – 13 + 15 самбар.
К: Дэвис – 27 + 9 дамжуулалт. Рэндолф – 21 + 9 самбар. Коллинз – 14.
loading...







Amare сайн байна. Шак бас сүүлийн хэдэн жил үзүүлээгүй тоглолтоо үзүүлж байнаа.
loading...