loading...
Манай жүдочид Чиндао, Чэжү, Мегион зэрэг хотууд руу зэрэг шахуу олон улсын тэмцээнд мордоцгоосон билээ. Чиндаогийн тэмцээнээс гурван мөнгө, таван хүрэл медаль хүртсэн бол өчигдөр Чэжүд “Korea Open” тэмцээн өндөрлөж дүнгээ гаргажээ. Уг тэмцээнд уржигдар 81 кг-ийн жинд өрсөлдсөн Б.Жанчивдорж хүрэл медаль авч медалийн салхийг хагалсан бол өчигдрийн тэмцээнд 63 кг-ийн жинд хүч үзсэн Б.Сайнжаргал аварга болж, 73 кг-ийн жинд энэ тэмцээний хошой аварга МУГТ Х.Цагаанбаатар мөнгөн медалийн эзэн болжээ. Медалийн цуглуулгатай болсон Монголын баг багийн дүнгээр дөрөвдүгээр байранд оржээ. Энэ тэмцээний үеэр мөн олон улсын шүүгчийн шалгалт болж манай олон улсын шүүгч Д.Энхтүвшин олон улсын “А” зэрэглэлийн шүүгч болжээ.
Ийнхүү урд хөршийн Чиндао, Гуулин улсын Чэжүд даалгавраа биелүүлсэн бол жүдочдын Мегион явсан багаас л чихэнд чимэгтэй сайхан мэдээ сонсохыг хүлээх үлдлээ.
loading...




ene Tsagaanbaatar 73kg-d yu hiij yavaam boldoo
loading...
Alt avsan tamirchin ni emegteichuudiin 63-d barildsan Batbaatar-n Sainjargal shuu.
Saikhan medee oruulsand bayarlalaa.
loading...