Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг » Астон Виллагийн азтай ялалт

GD Star Rating
loading...

Ням гаригийн орой Премьер лигт 2 тоглолт боллоо. Аваргуудын лигийн эрхийн төлөө өрсөлдөж байгаа Астон Вилла Эвертоныг “Гудисон Парк” цэнгэлдэхэд нь гайхалтай хожлоо.

Тоглолтын дөнгөж эхний минутанд л Челсигээс ирсэн Сидвэлл гоол хийж, Астон Вилла тэргүүлж эхлэв.

30 дахь минутанд Лескотт хариуг нь барьж, 1:1 боллоо. 54 дэх минутанд Эшли Янг багтаа дахин давамгайлал авчирсан ч мөнөөх Лескотт шүүгчийн мэдлийн цагт өөрийн болон багийнхаа 2 дахь гоолоо хийж, тэнцүүлэв. Гоол хийгээд байгаа Лескотт уг нь хамгаалагчийн байрлалд тоглодог. Эвертон талбай дээрээ хожигдохгүй нь уу гэтэл бас нэгэн гоол орох нь тэр. Астон Виллагийн Эшли Янг хамгаалагч чадаж байхад хагас хамгаалагч ч чадна гэсэн шиг 2 дахь гоолоо хийснээр Мартин О`Нейллын баг чухал бөгөөд амттай 3 оноо авлаа.

Нөгөө тоглолт нь 8 тоглолтын турш хожилгүй явсан Вест Бром болон Тони Адамс дасгалжуулагчтай Портсмут багуудын хооронд болж, 1:1-ээр тэнцжээ. Английн шигшээ багийн довтлогч П. Крауч Портсмутын нэг гоолыг хийсэн байна.

Өнөө орой 16-р тойргийн үлдсэн 1 тоглолт Тоттенхэм – Вест Хэм багуудын хооронд болно.

Премьер лигийн 16-р тойргийн тоглолтууд:

Эвертон – Астон Вилла 2:3

Гоол: Лескотт, 30, 90 – Сидвелл, 1; Э.Янг, 54, 90
Эвертон: Ховард, Невилл (Ван дер Мейде, 84), Йобо, Ягелка, Лескотт, Осман, Феллаини, Артета, Пиеенар, Кахилл, Аничебе (Бейнс, 87)
Астон Вилла: Фридель, Куэллар, Лаурсен, Дэвис, Люк Янг, Сидвелл, Петров, Барри, Милнер, Агбонлахор, Эшли Янг

Вест Бромвич Альбион – Портсмут 1:1

Гоол: Грининг, 39 – Крауч, 57
Вест Бромвич: Карсон, Цуйверлоон, Мейте, Ольссон, Робинсон, Моррисон, Корен, Борха (Беднар, 67), Грининг, Брант, Миллер (Мур, 77)
Портсмут: Жеймс, Джонсон, Кэмпбелл, Дистен, Памаро, Краньчар, Буба Диоп, Дэвис, Бельхадж (Литтл, 46), Дефо, Крауч (Кану, 90)

Манчестер Юнайтед – Сандерленд 1:0

Гоол: Видич, 90
Манчестер Юнайтед: ван дер Сар, Да Силва, Фердинанд, Видич, Эвра, Парк (Тевес, 57), Флетчер (Андерсон, 68), Каррик, Роналду (Гиггз, 68), Бербатов, Руни
Сандерленд: Фалоп, Шимбонда, Фердинад, Коллинс, Бардсли, Йорк (Тайнио, 61), Мальбранк, Уайтхэд (Эдвардс, 76), Рэйд, Диуф, Сиссе (Джонс, 69)
Ньюкасл – Сток Сити 2:2

Гоол: Оуэн, 8, 24 – Сидибе, 60; Аб.Файе, 90
Ньюкасл: Гивен, Бейе, Колоччини, Бассон, Хосе Энрике, Гутьеррес, Джереми (Касапа, 83), Гатри (Тэйлор, 46), Нзогбиа, Оуэн, Мартинс (Видука, 74)
Сток Сити: Соренсен, Гриффин, Сонко, Аб.Файе, Хиггинботам, Делап (Фуллер, 57), Ам.Файе (Тонге, 78), Диао (Велан, 21), Пью, Крессуэлл, Сидибе
Халл Сити – Миддлсбро 2:1

Гоол: Тарнбалл, 80-авт; Кинг, 85-пен – Тунджай, 79
Халл Сити: Майхилл, Макшэйн, Тернер, Заятте, Рикеттс, Марни (Кузен, 61), Боатенг, Эшби, Бармби (Менди, 61), Жеованни (Халмоши, 86), Кинг
Мидлсбро: Тарнбалл, Хойт, Уитер, Погатец, Тэйлор, Алиадье, Дигар (Хинес, 87), Арка, Даунинг, Тунджай, Алвес.

Блэкберн – Ливерпуль 1:3

Гоол: Санта Крус, 86 – Алонсо, 69; Бенаюн, 79; Жеррард, 90
Блэкберн: Робинсон, Ойер, Самба, Нелсен, Уорнок, Эмертон, Эндрюс, Керимоглу (Фогель, 84), Педерсен (Маккарти, 81), Крус, Дербишир
Ливерпуль: Рейна, Арбелоа, Каррагер, Хююпя, Инсуа, Бенаюн (Риера, 87), Маскерано (Лейва, 83), Алонсо, Бабель (Эль-Жар, 64), Джеррард, Кейт

Арсенал – Уиган 1:0

Гоол: Адебайор, 16
Арсенал: Алмуния, Санья, Туре, Джуру, Клиши, Сонг, Денилсон, Фабрегас, Насри (Эбуэ, 31; Сильвестр, 90), ван Перси, Адебайор
Уиган: Кирклэнд, Тэйлор, Бойс (Килбейн, 63), Брэмбл, Фигероа, Валенсия, Паласиос, Каттермол (Кумас, 77), Мельхиот, Хески, Камара (Заки, 67)

Болтон – Челси 0:2

Гоол: Анелька, 9; Деку, 21
Болтон: Яаскелайнен, Стейнссон, Кахилл, Э.О’Брайен, Сэмюэл (Смолярек, 81), Дэвис, Маккан, Нолан, Муамба (Гарднер, 46), Тэйлор, Элмандер
Челси: Чех, Босингва (Иванович, 89), Терри, Алекс, Э.Коул, Оби Микел, Лэмпард, Баллак, Деку, Калу (Паулу Феррейра, 83), Анелька

Фулхэм – Манчестер Сити 1:1

Гоол: Буллард, 27 – Мварувари, 6
Фулхэм: Шварцер, Пэйнтсил, Хьюз, Хангеланд, Кончески, Дэвис, Мерфи, Буллард, Демпси, Джонсон, Замора
Манчестер Сити: Харт, Сабалета, Данн, Бен-Хаим, Болл, Райт-Филлипс, Компани, Хаманн, Васселл, Айрленд, Мварувари (Эванс, 77)

АНГЛИЙН “ПРЕМЬЕР ЛИГ”-ын явц:

БАГ

тт

хо

тэ

хл

Б-х

Оноо

Ливерпуль 16 11 4 1 24-9 37
Челси 16 11 3 2 35-6 36
Манчестер Юнайтед 15 9 4 2 27-10 31
Арсенал 16 9 2 5 28-19 29
Астон Вилла 16 8 4 4 25-18 28
Халл Сити 16 7 5 4 24-25 26
Портсмут 16 6 5 5 19-23 23
Эвертон 16 6 4 6 22-25 22
Болтон 16 6 2 8 18-19 20
Фулхэм 15 5 5 5 13-12 20
Уиган 16 5 4 7 18-20 19
Миддлсбро 16 5 4 7 16-23 19
Сток Сити 16 5 4 7 17-27 19
Манчестер Сити 16 5 3 8 30-24 18
Вест Хэм 15 5 3 7 17-22 18
Ньюкасл 16 3 7 6 19-24 16
Тоттенхэм 15 4 3 8 17-21 15
Сандерленд 16 4 3 9 13-25 15
Блэкберн 16 3 4 9 17-31 13
Вест Бромвич Альбион 16 3 3 10 12-28 12
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. uugii says:

    ma.u yag ene bairanda oroh bh aa

    GD Star Rating
    loading...
  2. SekE says:

    Yooyo manai Chelsea-iin Anelka neeree unenxuu mandaj bn aa . Barag toglolt bolgon deer goaldaj bx shiv. Bi lav xubidaa Anelka-g avsan ni demii gej bodoj bsan shu .

    GD Star Rating
    loading...
  3. Onset says:

    Анелка нэг л сонин орон гаран, заримдаа бүүүүүүүүүр гаран гаран гар ш дээ. Харин сүүлийн үед овоо тоглоод байгаа юм шиг харагдаж байна лээ. Босингва л сайн байна лээ дээ. Гоё дамжуулсан Анелкад амархан гоол байсан доо. Халзан хар толгойгоор шүргүүлээд л гоол. Хэхэ. 2004 оны еврогоор Ларссоны нэг гоё гоол байдаг даа нисэж ирээд л унаад мөргөдөг. Ойрд тийм гоол харсангүй.

    GD Star Rating
    loading...
  4. Тогтохням says:

    Liverpool энэ жил түрүүлчихвэл түүхэнд бичигдэх үйл явдал болно доо…. Steven Gerrard-ын цорын ганц мөрөөдөл биелнэ гэсэн үг… Liverpool ч энэ жил форм сатай байна шүү… Мөнхийн өрсөлдөгч гэгдэх багуудаа ээлж дарааллан бут ниргэсэн… Хамгийн барцадтай зүйл Tottenham-тэй хийсэн тоглолт л байлаа…
    You Will Never Walk Alone! :D

    GD Star Rating
    loading...
  5. Ball says:

    Маню ч ингэж олон оноогоор хожихгүй . Нэг тэг гээд л түрүүлдэг дээ. Энэ жил яах юм болдоо хөөрхий. Тэхдээ мэдээж Челси түрүүлнээ.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: