loading...
Италийн Сери А -н 15 -р тойргийн тоглолтууд энэ амралтын өдрүүдэд явагдлаа. Энэ тойргийн дараагаар лигийг Интер Милан 36 оноотой тэргүүлсэн хэвээр үлдсэн ба араас нь Юве нэхэж байна.
Мэргэн буучдыг энэ тойрогт гоолдсон аргентин эр Милито 12 гоолтой тэргүүлж байгаа , араас нь Жилагоол 11 гоолтой явж байна. Энэ тойрогт нийт 24 гоол орсон ба үүний 11 -г нь эзэд үлдсэнийг нь зочин багийнхан оруулжээ. Мөн 10 тоглолтоос 5 д зочин баг ялж 4т нь эзэн баг ялж, үлдсэн нэг тоглолт тэнцээгээр өндөрлөсөн байна.
Киево 0 : 1 Рома (Менез 69′)
Киево : (4-4-2) : Соррентино ,Моро ,Манделли ,Епес ,Мантовани ,Лучиано ,Пинзи (Лангелла) ,Бенивоглио ,Марчолини ,Эспөситө (Лунко) ,Пеллиссиер
Рома (4-3-2-1) : Дони ,Сисиньо ,Мексес ,Жуан ,Рийз ,Перротта ,Де Росси ,Брихи ,Менез (Кассетти) ,Баптиста (Таддеи) ,Тотти

Францын легионер Менез саяхан нилээд ширүүхэн мэдэгдэл хийсэн билээ. Хэрвээ цаашид
сэлгээний сандалд суулгасаар байх юм бол явахад бэлэн гэсэн мэдэгдлийнх нь дараа Спаллетти ямар ч байсан байдлийг харахаар гараанд гаргасан нь алдсангүй. Залуу эр багтаа хожлын гоолыг бэлэглэлээ. Тоглолтын турш Ромчууд илүүрхсэн ба Баптиста ,Рийз ,Тотти нар хэд хэдэн сайхан боломжыг ашиглаж чадсангүй. Тэдэнд аз дутсан байж болох ч эзэн багийн хаалгач Соррентино -г магтахгүй өнгөрөх аргагүй. Энэ залуу байгаагүй бол тоглолтын хувьд заяа Менезийн гоолоос өмнө шийдэгдчих байсан. Хямралын байдлаасаа нэгэнт гараад байгаа Чононуудыг ирэх тойрогт Каглиари хүлээж байгаа ба үүнээс Аваргуудын лигийн шийдвэрлэх тулаанаа Бордотой хийнэ.
Одоогоор тэд 20 оноотой 12-т жагсаж байгаа бол Киево 9-хөн оноотой хомоол хамсан хэвээр.
Спаллетти : ”Менез -н гоол үнэхээр гайхалтай байсан ,Де Росси ч гайхалтай дамжуулсан, Би энэ ялалтын цувралаа цаашид үргэлжлүүлэх болно ,энэ эрчээрээ Бордо -г буулган авна гэдэгтээ итгэлтэй байна’
Лацио 0 : 3 Интер (2 Самуель ,45+3′ Диакате автогоол ,55′ Ибрахимович)

Ласцио (4-3-1-2): Де Силвистри ,Диаките ,Розегнал ,Колавов ,Дабо (46′ Брокки) ,Ледезма ,Фогги (76′ Мехни) ,Маури ,Пандев (30′ Рокки) ,Зарате
Интер (4-3-1-2): Хулио Цезар ,Майкон ,Кордоба ,Самуел ,Максвэл ,Занетти ,Камбиассо Мунтари (77′ Фиго) ,Станкович (86′ Манчини) ,Ибрахимович ,Круз (27′ Креспо)
Италий цомд хар-улаануудыг буулган авсан Лациочууд хар-хөхүүдэд нь бутниргүүллээ. Моуриньо ханиадта байгаа Адриано ,Обинна хоёрыг авч явсангүй. Эхний дөнгөж 2 дахь минутад оров. Мунтари -н дамжуулалтыг Самуель мөргөж чулуу болгосон ба дараа нь эхний хагасын сүүлийн минутад Диаките өөртөө гоолдчихлоо. Хоёрдугаар үеэс эзэд тоог ойртуулах гэж хичээсэн ч нэг л явж өгсөнгүй. Ингээд эцэст ньд ахин нэг гоол алдсанаар 23 оноотой хэвээрээ үлдлээ.
Моуриньо : Хөлбөмбөгт хамгийн чухал зүйл бол тактик ,сэтгэлзүй хоёрыг хослуулах. Ингэж байж л жинхэнэ баг бүрдэнэ. Би ийм багийг удирдаж байгаадаа баяртай байна. Гэхдээ баярлах болоогүй ,өвөл тэргүүлж байгааа ч ирэх 5 сард энэ байрандаа байж чадвал би бүр их баярлана.
Мөн багийн лидерүүдийн нэгг Камбиассо -н талаар : Тэр надад Фернандо Редондо -г санагдуулаад байх юм. Хурдтай биш ч гэсэн хэнээс ч илүү хурдан сэтгэдэг нь түүний давуу тал , энэ бол маш том давуу тал гэжээ.
Леччи 1 : 2 Ювентус (Касио 83′) ,(Жиовинко 56′ ,Амаури 89)
Ювентус : Манингер ,Григера ,Легратагли ,Чиеллини ,Молинаро ,Марчионни (81′ Де Цегли) ,Сиссоко ,Марчисио ,Недвед ,Жиовинко ,Амаури
Өмнө нь яваа Нерразурри ялалт байгуулсан учир ,хэрвээ оноо алдах юм бол тэд тасарна гэдгийг хуучи ноёд мэдэж байсан. Энэ үүргээ амжилттай биелүүллээ. Эхний гоолыг бяцхан Жиовинко 25 орчим яардаас гайхалтай чөлөөт цохилтоор хийсэн бол хариуг нь эзэд цаг дуусахаас өмнө барьж чадлаа. Эзэн нь Даниеле Касио. Ингээд хүчирэг Юве -тэй оноо хуваалаадаа гэж бодож байтал үгүй ээ. Өнөөх л Амаури . Бианконери -г олон удаа аварсан Амаури сүүлийн мөчид Де Цегли -н баруунаас хаясан кроссыг авч гүйсээр чулуу болголоо. Ингээд тэд 30 оноотой 2т жагсаж байна. Харин харамсалтай ялагдсан Salentini 13 оноотой 15д жагсах ажээ.
К.Ранери (Юве Менежер) : Үнэхээр хүнд тулаан боллоо. Лецци сул зайг маш ашиглаж байлаа. Кастилло нэг боломжоо алдсан нь үнэхээр аз болсон . гэжээ Мөн урд нь яваа Интерийн талаар ‘Мэдээж манайх хүчтэй байгаа, тиймээс аваргын төлөө тэмцэх эрхтэй. Тэд хэдэн оноо илүү байлаа гээд бүх юм сүйрчихгүй гэжээ.
Милан 1 : 0 Катанья (65′ Кака)
Милан : Аббиати ,Замбротта ,Калазе ,Малдини ,Янкуловски ,Гаттузо ,Эмэрсөн (56′ Фавали) Фламини ,Кака ,Шевченко (Антонини 81′) ,Пато
Улиралыг муугүй үргэлжлүүлж байгаа Россазурри 3 онооны төлөө Сан Сиро -д зочилсон ч оноогүй харилаа. Тэднийг ‘алсан’ хүн нь бразил гайхамшиг Кака бөгөөд ,тэрээр 65 дахь минутад зочдын хамгаалалтын алдааг ашиглан хожлын гоолыг авчирчээ. Өнгөрсөн долоо хоногт цомын тэмцээнд Лацио -д ялагдсан тэдэнд бас л асуудал нүүрлэсээр. Сайхан сайхан довтолгооны хувилбарууд гаргаж ирж байгаа боловч эцсийн мөчид чулуу болгох чадвартай төгсгөгч үгүйлэгдэж байна.
Харин багийн менежер Анчелотти нилээд өөдрөг ярилцлага өгсөн бөгөөд
‘Кака гайхалтай тоглосон гэхдээ илүү урагшаа орж ,довтлогчтой хамт байх хэрэгтэй ,манайхан маш олон боломж гаргасан ч гоол богож чадаагүйн учир нь айлын хаалгач ,тэр супер байсан гэжээ.
Мөн одоогоор Интер хамгийн шилдэг тоглолтыг үзүүлж байна ,харин тэднийг зогсоож чадах баг биднээс өөр байхгүй гэжээ.
Аталанта 3 : 0 Удинезе (20′ Валдес ,78′ Дони ,88 К.Виери)
Эхний үед бол зочид илүүрхэж байсан ,харамсалтай нь тэд боломжоо ашиглаж чадсангүй. Ялангуяа Флоро Флорес үнэхээр сайхан боломжийг алдсанаар ,чи хийж чадахгүй бол би хийе гэсэн хууль үйлчилчихлээ.
Режжина 2 : 2 Болонья (40′ Корради ,56′ Баррето) ,(53′ Валиани ,61′ Ди Вайо)
Бороо шаагисан энэ өдрийн тулаан эвийн гэрээгээр өндөрлөсөн нь шударга хэрэг болсон. Эхлээд Корради тоог нээсэн бол хэдхэн минутын дараа Зенони -н гайхалтайо дамжуулалтыг чулуу болгосноор тоо тэнцлээ. Гэтэл ердөө 3хан минутын дараа Баррето тэргүүллиг буцааж авчирсан ч бас л 5 минутын дараа Валиани -н дамжуулалтаар сүүлийн гоолыг авчирлаа. Үнэхээр ширүүн тулан болсныг эндээс харж байгаа байх.
Каглиари 1 : 0 Палермо (34′ Фини)
Наполи 2 : 0 Сиена (61′ Маггио ,73 Денис)
Торино 1 : 4 Фиорентино (76′ Росино) ,(3′ Муту ,43′ 84′ Жилардино ,75′ Кузманович)

Гоолын машин Жила ажиллаад эхэлчихжээ. Аваргуудын лигийн чухал тоглолтын өмнө тэд ямар ч байсан сэргэлт авчихлаа.
Сампдориа 0 : 1 Женоа (Д.Милито 40′)
Энэ гоолынхоо ачаар Милито Жила -н урд гишгэж мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна. Харин баг нь 25 оноотой бол 6-д жагсаж байна.
loading...




Miland 1 dovtlogch l heregtei bna. togloltiin turshid heden ch bolomj gargav gantshan gooltoi. Kaka uneheer shildeg ni yum aa ter bol delhiin no.1.
loading...
Miland Crespo , Nistelrooy nar shig finisher xeregtei bn daa . Inter 3 goalaar xojson ch gesen neg l goyo boloxgui l bn daa. Baingiin l xamgaalaad l …
loading...
goal mangar muu hiiih ym seria A ingeed ontsgui bdag sh d
loading...
harin tiimee ter inzaghi etr bol negent duusaj bga humuus shu de bas Шевченко gej neg yum hiihee bolison huntei ingeed bval hetsuu l de
loading...
muugaar bodohod kaka’ gemtvel tegeed l ac milan zogsoltond oroh bh shu
loading...
messi yun muu amtai yum be kk ter shevchenko bol shaal hudlaa tsag nuhtsuusun hun. gants l sn dovtlogch l avah heregtei bna pass bol hangalttai shd
loading...
yag unen
loading...
tuh kaka ronnie nar bol uguud l bna
loading...
Neeree tiim shuu . Pass bol ogox xun och tochnoonooroo bn . Pirlo , odoo udaxgui Beckham nemegdene gej bgaa. Xarin duusgax xun xeregtei bn daa. Shevchenko uul iimerxuu ajil sain l baimaar yum . Daanch Chelsea-d ochsonoosoo xoish neg l tiimerxuu bolchixson . Inzaghi xeterxii xogshirsoon . Pato denduu zaluu yum shigeee.
loading...
neg tugsguh hun heregtei ecsiin tsegiig tavih uugii muu amlaagui ee zugeer l tegvel yaanaa l gej
loading...
aan gehdee tiim yum bolohgui bh oo gesnees R9 ireh gd bga surag bna lee shd
loading...
uu tiim uu gehdee bas neg ih amjilt gargaj chadku bh oo
loading...
torres-toi holbogdood bga gsen shum garad bsan yasan yum bol. gehdee l R9 irvel goe shd hrn her togloh bol gdeg l…………….
loading...
kaka l bagaa xhireed l bh yum daa. udahgui baga ni saijrah bailgui dee
loading...
kaka l bagaa chireed l bh yum daa. udahgui baga ni saijrah bailgui dee
loading...