Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Пистонс бүтэнсайнд бүтэхгүй нь

GD Star Rating
loading...

Өнөөдөр НБА-ын талбайд 4 тоглолт боллоо. Бостон, Лейкерсийн хожил үргэлжилсээр л байгаа бол Детройтын Ням гаригт хожигддог байдал энэ улирал эхэлснээс хойш 5 дахиа гарлаа.

Нью-Йорк – Детройт – 104:92 (29:12, 36:31, 16:20, 23:29)

Н: Дюхон (25 + 9 дамжуулалт), К.Ричардсон (23), Эл Харрингтон (18), Чендлер (17 + 8 самбар), Д. Ли (12 + 19 самбар) .
Д: Принс (23 + 10 самбар + 3 блок-шот), Айверсон (17 + 7 дамжуулалт), Хэмилтон (16), Аффлало (17)

Детройт Пистонс Ням гаригт мөн л хожигдлоо. Энэ улирал эхэлснээс хойш тэд Ням гаригт 5 тоглолт хийхдээ бүгдэд нь хожигдов. Харин Никс Централь дивизионы багуудын эсрэг сүүлийн 6 тоглолтынхоо анхны хожлыг авлаа. Сүүлийн үед “тодроод” байгаа Крис Духон энэ удаа ч сайн тоглож 25 оноо, 9 оновчтой дамжуулалт хийжээ. Детройтын хувьд Айверсоны наймаа одоогоор үр дүнгээ өгөхгүй л байна. Эсрэгээрээ Биллапс Денверт мандаж байдаг. Харин Антионо МакДейсс лигийн дүрмээр 30 хоног хүлээсний эцэст дахин Пистонсын тоглогч болж байх шиг байна.
Торонто – Портленд – 97:98 (31:20, 19:28, 25:30, 22:20)

Т: Ж.О’Нил (24 + 8 самбар + 6 блок-шот), Бош (19), Кальдерон (15 + 13 дамжуулалт),
П: Олдридж (20 + 8 самбар), Блэйк (19 + 7 самбар), Рой (15 + 7 дамжуулалт), Оден (10 + 10 самбар),  Фернандес (16 + 8 самбар)

Тоглолт дуусахад 48 секунд дутуу байхад Брэндон Рой тоог 95:95 болгож тэнцүүлсэн боловч Торонтогийн Крис Бош багаа 2 оноогоор илүү гаргасан юм. Харин хүнд үед багийн лидер Рой биш, холбон тоглогч Стив Блэйкийн тоглолтын төгсгөлд хийсэн амжилттай холын зайн шидэлт Портлэндэд хожил авчирлаа. Портлэнд ийнхүү Дорнод бүсээр аялан 5 тоглолт хийхдээ 4 дэх хожлоо авлаа.
Индиана – Бостон – 117:122 (22:32, 35:23, 24:23, 24:27, 12:17)

И: М.Дэниелз (26 + 7 самбар), Грэйнжер (20 + 6 дамжуулалт + 3 таслалт), Жэк (17).
Б: Р.Аллен (35), Гарнетт (17 + 20 самбар + 5 таслалт), Пирс (17 + 8 дамжуулалт).

Бостон 12 дахь дараалсан хожлоо авлаа. Энэ тоглолтын шилдэг нь Рэй Аллен байв. 35 оноо авсан тэрээр холын зайн 7 шидэлтээ амжилттай болгосон байна. Гэхдээ тэр өрсөлдөгч багаа магтжээ. “Пейсерс одоо үзүүлээд байгаа 7 хожил, 13 хожигдол амжилтаасаа илүү сайн баг” гэжээ. Үнэхээр ч Пейсерс энэ улиралд өнгөрсөн улирлын финалд үлдсэн Бостон, Лейкерсийг 2-ууланг нь хожоод байгаа ганц баг юм. Бостоны 12 дараалсан хожил нь 1986 оны улирлын 14 дараалсан хожлынх нь дараа орох сайн үзүүлэлт бөгөөд Бостон тэрхүү улиралдаа аварга болж байв. Энэхүү тоглолт болсон өдөр нь 80-аад оны Селтиксийн домогт тоглогч, одоогийн Индианагийн ерөнхийлөгч Ларри Бёрдын 52 нас хүрч буй өдөр байв.
Лейкерс – Милуоки – 105:92 (24:16, 19:15, 31:23, 31:38)

Л: Брайант (20 + 8 дамжуулалт), Фишер (19 + 5 перехватов).
М: Мба а Муте (14 + 4 таслалт), Александер (15)

Лейкерсийн аймшигт хамгаалалт Милоукид өчүүхэн ч боломж олгосонгүй. Тэдний гарааны 5 тоглогч бүгд 10-аас дээш оноо авсан бол Баксын гарааны 5 бүгд 10-аас доош оноотой тоглолтыг дуусгав. 17 хожил, 2 хожигдолтой болсноор Лейкерс 61 жилийн түүхэндээ эхний 19 тоглолтын дараах хамгийн сайн амжилтаа давтлаа. 1985-1986 оны улиралд тэд 17-2 болж байв. Харин эхний 20 тоглолтоос 17 хожил авсан 6 дахь тохиолдол боллоо. Фил Жексонд улирлын тоглолтонд 1000 хожил авсан 6 дахь дасгалжуулагч болоход  нь дахин 7 хожил хэрэгтэй байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. SekE says:

    Ene Pistons Iverson-g avsanaas neg l bish boljee dee. Ene Duhon gej Chicago-iin Hinrich-iin noots toglogch bsan noxor mon uu?

    GD Star Rating
    loading...
  2. Onset says:

    Мөн ш дээ хө. Наад Дюхон чинь коллэжд байхдаа бас л сайн гар байсан шүү. Одоо л баг аа олж байна. Жинхэнэ холбон тоглогч л гэж энийг хэлнэ. Айверсон яах вэ дээ. Дэтройт яаж ийж байгаад л бүсийн аваргын төлөө үзэх байх доо. Овоо гарууд шүү дээ.

    GD Star Rating
    loading...
  3. barhas says:

    iverson hed honogoos butsaad pormdoo ornoo sanaa zovoltgui

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: