Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Автоспорт » С.Лёб ахин нэг дээд амжилт тогтоолоо

GD Star Rating
loading...

WRC автомашины ралли уралдааны ДАШТ-ий улирлын сүүлийн гараа Их Британид боллоо. Японд болсон өмнөх гарааны дараа Дэлхийн аварга цолоо хамгаалах нь тодорхой болсон Францын алдарт нисгэгч Себастьен Лёб анх удаагаа Уэльс-ийн Ралли-д тэргүүлснээр тэмцээний ахин нэг дээд амжилт тогтоосон байна. Тэрээр нэг улирлын 15 гарааны 11-т нь түрүүлснээр өөрийнхөө 2005 онд тогтоосон амжилтаа нэгээр ахиуллаа. Үүнээс гадна Дэлхийн 5 удаагийн аварга өөрийн Ситроен багт 4 дэх дэлхийн аварга цол хүртэхэд тусалсан байна. Лёб Уэльс-т Форд багийн залуу нисгэгч Яри Матта Латвала-тай сүүлийн мөч хүртэл ширүүн өрсөлдсөний эцэст 47 дох Ралли уралдаандаа түрүүллээ. Гуравт Лёбийн багийн анд Дани Сордо оржээ. Дашрамд хэлэхэд: Энэ ралли-д мотопсортын хаан Валентино Росси хурдаа сорьж, 12-р байр эзэлж, томоохон дуулиан дэгдээсэн байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. энэ нээрээ тасарсан гар юмаа.

    GD Star Rating
    loading...
  2. #3 says:

    Rossi neeree F1 ch orson duulain degdeeheer gar shuu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: