loading...
“Монгол бөхийн өргөө” үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан хүчит 480 бөхийн барилдаан хоёр өдөр үргэлжилж өндөрлөлөө. Өчигдөр нэг хоёрын даваа барилдаж өнөөдөр өндөрлөсөн энэхүү барилдаан тун сонирхолтой, бөхчүүд олноор оролцсон барилдаан болсон юм.
Улсын наадмын дайтай олон бөх зодоглосон энэхүү барилдаанд далай аварга Г.Өсөхбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар, Д.Мөнх-Эрдэнэ, До.Ганхуяг, улсын гарьд И.Доржсамбуу, Н.Ганбаатар нарын бөхчүүд зодоглосноос Архангай аймгийн Булган сумын харьяат, ЦЕГ-ын “Хүч” спорт хороо, “Макс” группын бөх, улсын заан Д.Рагчаа түрүүлж, далай аварга Г.Өсөхбаяр үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт улсын арслан До.Ганхуяг, улсын начин М.Өсөхбаяр нар үлдсэн байна. Харин улсын гарьд И.Доржсамбуу, улсын заан Б.Соронзонболд нар энэ өдрийн барилдаанд дөрвийн даваанд өвдөг шороодсон бол улсын арслан Х.Мөнхбаатар тавын таваанд Дундговь аймгийн Цагаанчулуут сумын харьяат, улсын начин, “Хур харцага” дэвжээний бөх Г.Олзгэрэлд унаснаар барилдааныг орхижээ.
“Бөхийн өргөө” байгуулагдсаны нээлтийн барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж байсан бол далай аварга Г.Өсөхбаяр үзүүрлэж байжээ. Тухайн үедээ уг барилдааны өдөр Монросцветмет үйлдвэрийн ойн барилдаан давхцаж нэгэн өдөр хоёр ч барилдаан болж байсан.
Барилдааны үеэр мөн нийт 21 бөх хамтран “Бөхийн өргөө”-ндөө барилдааны дэвжээ, хивсийг гардуулан өгсөн билээ.
Барилдааны зургаагийн даваанаас хойшхи дүйзийг нийтэллээ.
Зургаагийн даваа:
1. Г.Өсөхбаяр (д.а) (гоц мөргөв)
2. Д.Ганхуяг (у.ар/ – Д.Алтанхуяг (а.а)
3. Н.Ганбаатар (у.г) – Д.Амгаланбаатар (у.з)
4. Б.Ганбат (у.з) – А.Бямбажав (ц.а)
5. Д.Бумбаяр (у.з) – М.Өсөхбаяр (у.н)
6. Д.Рагчаа (у.з) – Г.Өсөх-Ирээдүй (у.н)
7. Т.Мөнгөнцоож (у.х) – Ж.Алтансүх (у.н)
8. Г.Эрхэмбаяр (у.н) – Г.Олзгэрэл (у.н)
Долоогийн даваа:
1. Г.Өсөхбаяр (д.а) - Т.Мөнгөнцоож (у.х)
2. Д.Ганхуяг (у.ар) – А.Бямбажав (ц.а)
3. Н.Ганбаатар (у.г) – М.Өсөхбаяр (у.н)
4. Д.Рагчаа (у.з) - Г.Эрхэмбаяр (у.н)
Наймын даваа:
1. Г.Өсөхбаяр (д.а) – М.Өсөхбаяр (у.н)
2. Д.Ганхуяг (у.ар) – Д.Рагчаа (у.з)
Есийн даваа:
1. Г.Өсөхбаяр (д.а) (үзүүрлэв) – Д.Рагчаа (у.з) (түрүүлэв)
loading...



