Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Онцлох, Чөлөөт бөх » “Chinggis Khaan Trophy” Бувайсар Сайтиевт очно

GD Star Rating
loading...

2006 онд МҮОХ-ноос санаачлан хоёр жил тутамд дэлхийн шилдэг тамирчныг тодруулж, “Chinggis Khaan Trophy” шагналыг олгохоор шийдвэрлэн, эхнийхийг олимп, дэлхийн аварга жүдоч Кейжи Сүзүкид гардуулж байсан билээ. Тэгвэл хоёр дахь шагналын эзнээр ОХУ-ын нэрт бөх, олимпийн гурав, дэлхийн зургаан удаагийн аварга Бувайсар Сайтиев тодорч буй бололтой. Энэ тухай Оросын Lenta.ru, LiveSport.ru сайтууд өчигдөр мэдээллээ. Тэдгээр сайтад юу гэж бичсэнийг сонирхуулъя.

Монголын ҮОХ-ноос чөлөөт бөхийн олимпийн гурван удаагийн аварга Бувайсар Сайтиевт “Chinggis Khaan Trophy” шагналыг олгохоор болжээ. Олимпийн хөтөлбөрт багтдаг, ганцаарчилсан тулааны төрлийн спорт, тэр дундаа чөлөөт бөх, жүдо, тэквондогоор онцгой амжилт гаргасан тамирчинд гардуулах, 2006 оноос эхтэй энэ шагналын хоёр дахь эзэн нь манай бөх боллоо. Хоёр жил тутамд шалгаруулах “Chinggis Khaan Trophy”-гийн анхныхыг Японы жүдоч, олимпийн аварга, ДАШТ-ий хошой алтан медальт Кейжи Сүзүки авч байжээ.

МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, “Москва-80” олимпийн наадмын мөнгөн медальт Цэндийн Дамдины өгүүлснээр энэ арга хэмжээ нь Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын ивээл дор болдог бөгөөд шагнал гардуулах ёслол арванхоёрдугаар сарын 20-нд Улаанбаатарт болох аж. МҮОХ-ноос Сайтиевт энэхүү ёслолын урилгыг хэдийнэ хүргүүлсэн гэнэ.

Бувайсар Сайтиев 1975 оны гуравдугаар сарын 11-нд ОХУ-ын Дагестаны Хасавюрт хотод төрсөн. Чөлөөт бөхийн 74 кг-д барилддаг. Олимпийн гурав (Атланта-96, Афин-2004, Бээжин-2008), дэлхийн зургаа (1995, 1997, 1998, 2001, 2003, 2005), Европын зургаан (1996, 1997, 1998, 2000, 2001, 2006) удаагийн аварга юм.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. 1 says:

    saitiev ugaasaa aguu bohl doo bohiin torloor olimpy-oos 3alt avsan 3bohiin neg baih. Zuw hundee ogjee

    GD Star Rating
    loading...
  2. nek says:

    Za Suzuki-d ter shagnalaa ogood daraa n manai boh olimpiin avarga bolson yum chin udahgui manai bas neg box Saitieviig yalj avarga boloh yum baina ldaa.

    GD Star Rating
    loading...
  3. dv says:

    Cataiev bol yax apggvi delxiin TOP box mon. Choloot vnexeep cetgel xodolgom agyy cport. Ax dvv Xademyyd cain boxchvvd baican l daa gevch Opociin ax dvv Cataievuud xavigvv ilvv yumaa.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: