Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, АС Рома, Италийн хөлбөмбөг » Италийн АШТ Английнхаас хэцүү

GD Star Rating
loading...

Р.МАНЛАЙ “Ливерпуль” багт долоон жилийн турш үнэнчээр хүчин зүтгэхдээ хөгжөөн дэмжигчдийн хайрыг татсан Норвегийн хамгаалагч Жон Арне-Риисе өнгөрсөн зун гэнэтхэн “Рома”-г зорьж, “улаан”-ы фэнүүдийг гонсойлгосон билээ. Түүний “Team” сэтгүүлд өгсөн ярилцлагыг толилуулъя.

-Та яагаад “Ливерпуль”-ийг “Рома”-гаар сольсон юм бэ?
-“Хотон шувуунууд”-ын бүрэлдэхүүнд долоон жил тоглосон маань миний хувьд хангалттай. Шинэ дуудлагыг хүлээн авч, шинэ баг, шинэ лигт хүчээ сорьмоор санагдсан тул Италийг сонгосон. Ром бол гайхалтай хот, жаахан удаан юм. Надад аль аль нь таалагддаг. Гэхдээ одоогоор Италийн хөлбөмбөг илүү хэцүү санагдаж байна.

-Мэдээж танд өөр олон санал ирсэн л байх даа?
-Английн хэд хэдэн багаас урилга ирсэн л дээ. Гэхдээ будант Альбионд үлдэхийг хүсээгүй.

-“Ливерпуль”-д өнгөрүүлсэн цаг хугацаандаа сэтгэл хангалуун байдаг уу?
-Багийнхаа хамтаар хэд хэдэн тэмцээнд түрүүлснээрээ бахархдаг. Харин надад нэг л таагүй дурсамж
байдаг юм. Тэр нь ноднингийн Аваргуудын лигийн хагас шигшээгийн эхний тоглолтод өөрийнхөө хаалганд бөмбөг оруулсан явдал. Тэгэхэд өөртөө их гутарсан шүү.

-Хамгийн дурсгалтай мөч гэвэл?
-Аваргуудын лиг болон UEFAгийн цомд түрүүлсэн мөч. Мөн UEFAгийн супер цом, Английн лигийн цомд
түрүүлсэн явдал.

-Итали, Английн АШТ-ийг харьцуулбал?
-Премьер-лигт хүч, хурдан темптэй тоглолт зонхилдог бол “Serie A”- гийн хөлбөмбөгчид илүү техниктэй.

-“Рома”-гийн ахлагч Тоттитой найзууд болж амжсан уу?
-Франческо бол агуу хөлбөмбөгчин. Мөн тэр жинхэнэ багийн ахлагч байх одонд төрсөн хүн. Тотти эелдэг залуу болохоор амархан найзууд бололцсон.

-Та маш хүчтэй цохидог. Энэ байгалиас заяасан авьяас уу, дасгал сургуулилтын дүнд бий
болсон уу?
-Хоёулаа гэж ойлгож болно. Эхлээд би зөвхөн цохих техникийг л давтдаг байлаа. Дараа нь хүчтэй цохих тал дээр ажиллсан. Зүүн хөлийн хүчтэй цохилт миний нэрийн хуудас гэхэд болно.

-Шигшээдээ хийсэн анхны тоглолтдоо л гоол оруулж байсныг чинь санах юм?
-Бид Туркт айлчлан тоглосон юм. Тэр тоглолтод 18 метрээс цохиж гоол оруулсан. Мэдээж анхны тоглолтдоо хожлын бөмбөг хийсэн болохоор маш их баярласан. Хамгаалагч хүн үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ хааяа гоол оруулчихдаг байвал түүнийг төгс хамгаалагч гэнэ. Би тийм л байхыг хичээдэг.

-Норвегийн шигшээ 2010 оны ДАШТ-д оролцоход тун хүнд боллоо…
-Бид сорилгыг нэг хожигдож, хоёр тэнцээгээр эхэлсэн учраас шигшээ тэмцээнд шалгарахад хүндхэн байх нь үнэн л дээ. Уг нь талбай дээрх тоглолтын хувьд тийм ч муугүй байгаа. Өөртөө итгэх итгэл л дутагдаад байх шиг.

-Хөлбөмбөгийн хувьд юу мөрөөддөг вэ?
-Шигшээ багийнхаа хамтаар Европын аварга болохыг хүсдэг. Харамсалтай нь энэ бүхэн ганц хүнээс
хамаарахгүй юм даа.

-Тэгвэл хөлбөмбөгийн бус мөрөөдлөө дэлгээч?
-Миний хувьд гэр бүл маань л хамгийн эрхэм. Охин маань одоо таван нас хүрлээ. Ахиад хоёр ч хүүхэдтэй болохыг хүсч байна. Тэд маань л эрүүл саруул өсч торниж байвал надад өөр хүсэх юм алга.

-Таны дүү БьорнХельге мөн Норвегийн шигшээд тоглодог бил үү?
-Тийм ээ, бид өөр  өөр газар амьдарч байгаа болохоор шигшээ багийн цугларалтын үеэр л уулзалддаг. Энэ үед бид ихэвчлэн нэг өрөөнд ордог юм. Ах дүү хоёр шигшээ багийнхаа үндсэн бүрэлдэхүүнд хамтдаа тоглодог тохиолдол ховорхон байх шүү.

-Та хоёрын дунд өрсөлдөөн байдаг уу?
-Бьорн надаас гурван насаар дүү. Мэдээж насны зөрүү их болохоор эхэндээ түүнд миний зэрэгт хүрэх хэцүү л байсан байх. Гэвч тэр шаргуу хөдөлмөрлөсний хүчинд улсынхаа шигшээд хүртэл дуудагддаг болсон.

-Таны анхны баг “Монако” байх аа?
-Тийм ээ, 17-тойдоо “Монако”-д худалдагдан очсон юм. Нэг багт тоглодог Бартез, Анри, Трезеге нарыг дэлхийн аварга болоход сайхан байсан. Тэднээс их юм сурсан гэж боддог. Хэрвээ би “Монако”-гаас гараагаа эхлээгүй бол “Ливерпуль”-д хэзээ ч тоглохгүй байсан байж магадгүй. “Рома” ч сайн баг. Лучано Спаллетигийн шавь нарыг тогтвортой сайн тоглож чадна гэж итгэдэг учраас энд ирсэн.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Ливерпульд чөлөөт цагаараа найзуудтайгаа зугаалж, гольф тоглодог байлаа. Харин одоо цаг л гарвал итали хэл үзэж байгаа.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. messi says:

    za zuun huluur roberto carlosiig guitsene gej helvel arai hudlaa bhaa

    GD Star Rating
    loading...
  2. barhas says:

    barag iluub bh shuu .roberto carlos iluu tehniktei

    GD Star Rating
    loading...
  3. Тогтохням says:

    Damage ихтэй цохьдог… Илүү биш юм аа гэхэд дутахгүй цохичих байх шүү… Гол нь цөм цохидог хүн ш дээ…

    GD Star Rating
    loading...
  4. Bat says:

    Heden jiliin umnu tuunii tsohiltiig hul tavij haah geed shagaigaa evgui bolgoson hun bii shuu. Alan Smith bsan gej sanagdaad bna. Buruu sanaj bj ch magad

    GD Star Rating
    loading...
  5. Tulga says:

    Shagaigaa evgu bolgoson bish holoo hugalsan bizde

    GD Star Rating
    loading...
  6. Tugshvv says:

    tiim shvv. manu-d bsan alan smith odoo newcastle bolson.

    GD Star Rating
    loading...
  7. Батхүлэг says:

    хөлөө хугалуулсан.

    GD Star Rating
    loading...
  8. riise tiim ch sain bish. zyyn hulnii tuhaid ch mun adil. carlosiig gyitseh tuhai yariad ch hereggyi.gaihaltai solgoi zaluuchuud zunduu bn shde. jishee ni realiin super oduud bygd l solgoi…

    GD Star Rating
    loading...
  9. robinho says:

    carlos sain ldaaa gehdee riiise sain shdeee bs duthaaargui shdeee tiim bzdeee zaluusaaa

    GD Star Rating
    loading...
  10. munhuulei says:

    za nuhduud sonsjii adrianogiin zuun hulni tsohiltiig hamgiin huchtei tsohilt gej uzdegiig medhu bi adrianod durtaida ch heljagam bish ugasa durtai ch bish

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: