Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Өвлийн спорт » Трамплин: С.Амманн улирлын хоёр дахь ялалтаа байгууллаа

GD Star Rating
loading...

http://cache.daylife.com/imageserve/09dd95V0yedz7/610x.jpgНорвегийн Трондхаймын өвлийн спортын цогцолборт трамплинаас харайлтын дэлхийн цомын 3 дахь шатны тэмцээн боллоо. Энэ тэмцээний хоёр дахь өдрийн харайлтанд 2002 оны Олимпийн хошой аварга Швейцарын Симон Амманн түрүүлсэн байна. Тэрээр эхний оролдлогоороо 140 метр хол харайж, Трондхайм-ын трамплиний дээд амжилтыг эвдэж, дараа нь 135 м-ийн амжилт үзүүлснээр нийлбэр дүнгээр 280,2 оноотой Финляндын Матти Хаутамэки болон Австрийн Грегор Шлиренцауэр нарыг ардаа орхилоо. Амманн улирлын хоёр дахь ялалтаа байгуулснаар нийлбэр дүнгээр дэлхийн цомыг тэргүүлэгч шар өмсгөлийг Шлиренцауэр-ээс эргүүлэн авч чадлаа. Австрийн тамирчин Трондхаймд болсон өмнөх өдрийн харайлтанд тэргүүлсэн юм. Трамплиний дэлхийн цомын дараагийн гараа энэ сарын 13, 14-ний өдрүүдэд Туриний Олимпийн наадам явагдсан Италийн Пражелато хэмээх газар болно.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: