loading...
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Бразилийн дээд лигийн сүүлийн тойргийн тулаанууд явагдаж аваргаа тодрууллаа. 37 тойргийн дараах байдлаар Сан Паулу, Гремио гэсэн 2 баг аваргын төлөө өрсөлдөж байсан ба хэрвээ сүүлийн тойрогт Сан Паулучууд ялж эс чадваас араасаа нэхэж байгаа Гремиод цомоо алдах аюултай байсан юм. Гэвч ийм зүйл болсонгүй.
Буриси Рамалхагаар удирдуулсан Tricolor Paulista -чууд үүргээ амжилттай биелүүлсэн ба энэ нь тэдний түүхэн дэх 6 дахь түрүү нь ажээ. Мөн сүүлийн 3 жил дараалан дээд лигт манлайлж байгаа гэдгийг нь дурьдах нь зүйтэй.
Та бүхэнд бага зэрэг мэдээлэл хүргэхэд Campeonato Brasileiro Série A буюу Бразилийн хөлбөмбөгийн дээд лиг нь 1971 оноос эхтэй бөгөөд энэ жил 38 дахь улирлаа үдэж байна. Нийт 20 багаас бүрддэг, шинэ улирал нь 5 сард эхэлж 12 сард аваргаа тодруулдаг. Улирлын төгсгөлд хомоол хамсан 4 баг зиндаа уруудаж, доод лигийн 4 баг дээшээ гарч ирдэг гэх зэрэг бидний мэдэх европын системээс бага зэрэг ялгаатай ажээ. Эхний 3 байрыг эзэлсэн багууд Copa Libertadores -т оролцох эрхтэй болдог. Харин дараа дараачийн байрууд нь Copa Sudamericana гэх мэт Өмнөд Америкийн тэмцээнүүдийн эрх авдаг юм.
Ингээд та бүхэнд лигийн хүснэгтийг хүргэхээс өмнө сүүлийн тойргийн үр дүнг хүргэе.
Атлетико Паранаенсе 5 : 3 Фламенго
Бразилийн алдарт клубуудын нэг хамгийн их хөгжөөн дэмжигчтэй (40 сая) Фламенго клуб Либертадоресын цомд орж чадалгүй хоцров. Сүүлийн тойргийн тулаан тун ширүүн болсон ба нийт 8 гоол орсон нь үүнийг нотолж байна.
Крузеиро 4 : 1 Португуеса
Бело Хоризонте цэнгэлдэхдээ Крузеиро зочдоо бутниргэлээ. Энэ багт бидний сайн танил Аргентиний шигшээн Хуан Пабло Сорин хүчин зүтгэдгийг мэдэх байх.
Гоолуудыг Рибеиро, Вандерлеи болон Фернандиньо нар оруулжээ.
Гремио 2 : Ателтико Минеиро
Кесо Ротын цэргүүд хэдийгээр үүргээ биелүүлсэн ч энэ нь үр дүнд хүрсэнгүй. Гоолуудыг Тчесо, Суарес нар авчирсан ба ирэх жил атгаад алдсан цомоо авна гэсэн итгэлтэйгээр 2008 оныг үдлээ.
Палмеирас 0 : 1 Ботафого
Verdão буюу Том ногоонууд сүүлийн тойрогт талбайдаа ялагдаж фенүүдээ гонсойлголоо. Гэсэн ч тэд эхний дөрөвт орж чадсан ба энэ улиралд 19 гоол багтаа авчирсан Алекс Минеирогийн гавьяа их байгаа.
Васка да Гама 0 : 2 Витириа
Үзүүлсэн амжилт, түүхэн ялалтуудаараа эх орондоо тэргүүлдэг алдарт Васка да Гама доод лигрүү уналаа. Сүүлийн тойрогт тэд ялсан ч ямар нэгэн өөрчлөлт гарахгүй байсан. Энэхүү багт бидний сайн танил алдарт Ромарио карьерийн сүүлийн жилүүдээ өнгөрөрөөж 1000 дахь гоолоо тэмдэглэж байсан билээ.
Фигуеиренсе 3 : 1 Интернационал
Миланы супер од Патог “өсгөсөн” та энэ багийг сайн мэдэх байх. Харамсалтай Интернационалчууд өмнөд Америкийн Аваргуудын лиг гэгддэг Copa Libertadores -т орж чадсангүй.
Сантос 0 : 0 Наутико
Спорт Рекиаф 4 : 3 Коритиба
Флуминенсе 1 : 1 Лпатинга
Гойас 0 : 1 Сан Паулу
Мэргэн буучид
Хөлбөмбөгийн авьяастны эх булаг болсон Бразилийн лигийн мэргэн буучаар Сантос багийн Kléber Pereira тодорлоо. Тэрээр 21 гоол оруулсан аж. Харин ард нь жагссан Керрисон (Коритиба), Алекс Минеиро (Палмеирэс) нар 20, 19 гоол хийжээ. Гэхдээ Керрисоноос бусад нь 30 гарсан хөгшин довтлогчид байгаа нь сонирхол татаж байна.
loading...



