loading...
Манай гарагийн шилдэг эрэгтэй уулын цаначид АНУ-ын Бивер-Крик нэртэй уулын цанын Дэлхийн цомын улирлын ээлжит гараагаа хийлээ. Тэмцээний сүүлийн өдөр тэд Жайнт Слаломын төрөлд өрсөлдөж, хоёр оролдлогын нийлбэрээр Олимп, дэлхийн аварга Австрийн тамирчин Беньямин Райх түрүүлж, дэлхийн цомын 31 дэх ялалтаа байгуулсан байна. Райх-ын дараа шийдвэрлэх оролдлогоо хийсэн зохион байгуулагч орны төлөөлөгч Тед Лигети түүнээс 0,01 сек-ээр хоцорч барианд орсноор 2-р байр эзэлж, Норвегийн Аксель Лунд Свиндаль удаалснаар дэлхийн цомыг тэргүүлэгч байр сууриа бататгалаа. Ууулын цанын амьд домог болсон Австрийн Херманн Майер, олимп дэлхийн аварга Америкийн Боде Миллер нар уралдааны туршид алдаа хийснээр тэмцээнээс хасагдсан байна.
loading...



