loading...
Уулын цанын дэлхийн цомын эмэгтэйчүүдийн ээлжит гараа Канадын Лэйк Луист боллоо. Италийн залуу од Надя Фанчини супер-Жи ангиллын уралдаанд түрүүлснээр 22 настайдаа дэлхийн цомын тэмцээний хүрээнд анхны ялалтаа байгуулсан байна. Фанчини өмнө нь хурдан буултын тэмцээнд дэлхийн цомын эзэн АНУ-ын Линдсей Вонн-ы ард хоёрт орсон юм. Линдсей Вонн энэ удаад 9-р байр эзэлсэн хэдий ч энэ улиралд явагдах 35 уралдааны 6-гийн дараахь байдлаар 358 оноотой дэлхийн цомын төлөөх өрсөлдөөнийг итгэл төгс тэргүүлсэн хэвээр байна. Фанчини эхний түрүүгээ авснаар энэ жагсаалтанд 7-р байранд орж ирлээ.
loading...



