Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Ганц үед 33 оноо!

GD Star Rating
loading...

12 сарын 10 (УБ цагаар 12 сарын 11)-нд  NBA-д сонирхолтой олон үйл явдал өрнөлөө.  Шуугиантай наймаа хийгдсэн тухай бид мэдээлсэн. Тэгвэл мөн лигийн дээд амжилт давтагдлаа. Кармело Энтони нэг үед 33 оноо авч, гайхамшгийг бүтээв. Харин Крис Пол, О. Жей. Майо нар дээд амжилт руу дөхсөөр байна.

“Филадельфи” – “Кливленд” – 93:101 (28:25, 18:23, 19:36, 28:17)

Ф: Игудала – 27+9 самбар. Миллер – 22+8 дамжуулалт. Л.Уильямс – 22.

К: Л.Жеймс – 29. М.Уильямс – 27. Вережао – 15+8 самбар.

Хэдийгээр Кливленд Кавальерсийн 9 тоглолт дараалан өрсөлдөгчөө 12-оос дээш онооны зөрүүгээр хожсон дээд амжилт зогссон ч тэд 10 дахь дараалсан хожлоо авлаа. Хэрэв тэд дараагийн тоглолтондоо хожих аваас 1988-1989 онд тогтоож байсан багийнхаа дээд амжилт болох хожлын 11 дараалсан цувралаа давтана.  Дараагийн тоглолт нь УБ-ын цагаар Бямба гаригт дахин Филадельфигийн эсрэг.

“Торонто” – “Индиана” – 101:88 (20:18, 31:27, 26:20, 24:23)

Т: Капоно – 25+8 самбар. Бош – 21+10 самбар. Мун – 17+8 самбар.

И: Грэйнжер – 22. Дэниэлс – 21. Мэрфи – 20+20 самбар.

Жей Трианогийн анхны ялалт. Торонтогийн шинэ дасгалжуулагч тэрээр багаа удирдсан 4 дэх тоглолтноос анхны хожлоо авч байна. Лигийн холын зайн шилдэг мэргэн буучдын нэг Ж. Капоно энэ улирлын дээд оноогоо авсан бол холбон тоглогч Кальдерон энэ тоглолтонд торгуулийн 4 шидэлтээ амжилттай гүйцэтгэж, энэ улирал эхэлснээс хойш 55 дахь торгуулийн шидэлтээ дараалан оруулаад байна.

“Нью-Жерси” – “Нью-Йорк” – 109:121 (33:23, 30:34, 21:33, 25:31)

Н-Д: Харрис – 32. Картер – 18. Жиньлянь – 13.

Н-Й: Харрингтон – 39+13 самбар. Томас – 26. Чендлер – 24+9 самбар.

Эл Харрингтон улирлын хамгийн өндөр 39 оноогоо авсан бол Нью-Жерсигийн дунд сургуулийн од тоглогч Тим Томас энэ улирлын хамгийн сайн тоглолтоо үзүүлж, Никс Нетсээр 10 дахь хожлоо авлаа. Харин Нью-Жерси 9 дэх хожигдлоо хүлээв. Никсийн довтлогч Дэвид Ли энэ тоглолтонд гэмтэл авсан бол гэмтэлтэй байсан Нэйт Робинсон Бямба гаригт Сакраментойтой хийх тоглолтонд оролцох гэнэ. Харин Куттино Мобли дахин сагсан бөмбөг тоглохооргүй болжээ. Тэрээр зодог тайлснаа албан ёсоор зарлажээ.

“Нью-Орлеан” – “Шарлотт” – 105:89 (29:21, 30:19, 29:17, 17:32)

Н: Уэст – 17+8 самбар. Стоякович – 17. Петерсон – 16.

Ш: Агустин – 28. Ажинка – 12. Кэролл – 10.

Жей Рич зарагдсан нь Шарлоттын шинэ тоглогч Ди Жей Агустиний хувьд тун ч сайхан завшаан болж байна. Хэдий Ража Белл гараанд гарах магадлалтай ч Агустин өнөөдрийнх шиг тоглолтыг энэ улиралд олон удаа үзүүлэх нь тодорхой. Фантази тоглоомчид түүнээс их амжилт хүлээж байгаа даа. Өнөөдөр тэр сайн байсан ч Нью-Орлеаны эсрэг Шарлотт юу ч биш байлаа. Крис Пол 2 бөмбөг таслалт хийж, өөрийн цувралаа 102-д хүргээд байна. Элвин Робертсоны дээд амжилт эвдэгдэх мөч ойртсоор л. Тэрээр 105 тоглолт дараалан бөмбөг таслалт хийж байлаа.

“Оклахома Сити” – “Мемфис” – 102:108 (29:23, 26:25, 28:28, 19:32)

О: Дюрант – 28. Уэстбрук – 15. Грин – 13.

М: Гэй – 22. Майо – 18. Конли – 16.

Энэ улиралд хамгийн олон оноо авч байгаа шинэ тоглогч О.Жей Майо энэ тоглолтонд 18 оноо авснаар анхны улирлынхаа эхний 22 тоглолтондоо дараалан 10-аас дээш оноо авч, Мэжик Жонсоныг энэ амжилтаараа ардаа орхилоо. Одоо түүний өмнө Дэн Иссель (эхний 27 тоглолтондоо дараалан 10+ оноо авсан), Бобби Жонс (24) нар бичигдэж байна. Мемфис 7 дахь хожлоо авсан бол Оклахома 21 дэх ялагдлаа хүлээлээ.

“Сан-Антонио” – “Атланта” – 95:89 (25:17, 18:18, 19:20, 33:34)

С: Жинобили – 27. Данкан – 19+11 самбар. Финли – 15.

А: Жо Жонсон – 29. Мюррей – 17. Бибби – 9.

Эргээд нөөц тоглогчийнхоо дүрд орсон Ману Жинобили 27 оноо авч, Спэрс 13 дахь ялалтаа байгууллаа. Харин Тим Данкан лигт элссэнээсээ хойш 1000 дахь тоглолтондоо оролцож, дабл-дабл хийв. Спэрсийнхэн талбайдаа Атлантад 11 тоглолт дараалан хожигдоогүй явна. Хамгийн сүүлд 1997 онд Аламодоме ордондоо л Хоукст хожигдож байж.

“Денвер” – “Миннесота” – 116:105 (22:30, 22:26, 40:22, 32:27)

Д: К.Энтони – 45+11 самбар. Биллапс – 24. Картер – 11.

М: Жефферсон – 26+12 самбар. Фой – 26. Лав – 14+14 самбар.

Кармело Энтони хөгжөөн дэмжигчиддээ сайхан бэлэг барилаа. 3-р үед 33 оноо авсан нь лигийн дээд амжилттай зэрэгцсэн явдал болов. Сан-Антионогийн тоглогч асан Жорж Гервин 1978 оны 4 сарын 9-нд Нью-Орлеаны эсрэг тоглолтын 2-р үед мөн 33 оноо авч байжээ. Энтонигийн багийн анд Чонси Биллапс тоглолтын дараа “Би зарим агуу тоглогчдын эсрэг тоглож байсан, зарим агуу тоглогчидтой хамт тоглож байсан. Харин өнөөдөр хамгийн агуу 12 минутын тоглолтыг харлаа” гэжээ.

“Голден Стэйт” – “Милуоки” – 119:96 (24:19, 31:31, 27:31, 37:15)

Г: Жексон – 21+8 дамжуулалт. Си Жей Уотсон – 19. Биедриньш – 18+14 самбар.

М: Редд – 27. Жефферсон – 17. Риднур – 13.

“Лейкерс – “Финикс” – 115:110 (29:25, 24:23, 29:33, 33:29)

Л: П.Газоль – 28. Брайант – 18. Байнэм – 17+11 самбар.

Ф: Барнс – 25+10 самбар. Хилл – 23. Стаудемайр – 21+11 самбар.

Санс энэ удаа Шарлотт руу зарагдсан 3 тоглогч болон Шакил О`Нилын эзгүйд Лейкерстэй тоглолоо. Хуучин Лейкерсийн од Шакилын 92 настай эмэг эх нь нас барсан учраас энэ тоглолтонд оролцсонгүй. Хэдийгээр Барнс, Хилл нар сайн тоглосон ч Стив Нэш тун хангалтгүй байж, Өрнөд бүсийн шилдэг багт хожигдлоо, Санс.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. SekE says:

    Yaaya Melo aimar …

    GD Star Rating
    loading...
  2. ReX says:

    MELO uneheer iversoniig yawsanaas hoosh sain togloj bnaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: