loading...
Монголын үндэсний олимпийн хороо нь дөрвөн жилийн өмнөх олимпийн их чуулганаар “Зөв Менежмент – Хөгжлийн Үндэс” нэртэй зорилго тавиад ажилласан билээ. Та бүхэн дөрвөн жилийн өмнө тавьж байсан зорилтыг энд даран харж болох юм. Энэ удаа өнгөрсөн дөрвөн жилд энэхүү зорилтуудыг хэрхэн биелүүлснийг авч үзье.
2004-2008 оны стратегийн төлөвлөгөөний тайлан
Монголын Үндэсний Олимпийн Хороо өнгөрсөн 4 жилийн хугацаанд “Олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлж, нийтийн биеийн тамирыг хөхүүлэн дэмжих, их спортыг хөгжүүлэх, Монгол улсыг мандуулах” гэсэн эрхэм зорилгын хүрээнд дараахи нэр бүхий үндсэн 12 стратегийн зорилтыг дэвшүүлэн ажиллалаа. Үүнд:
1. Спортын холбоодын үйл ажиллагааг дэмжих
2. “Бээжин 2008″ Олимпийн наадамд сайн бэлтгэж амжилт үзүүлэх
3. Спортын төрөлжсөн сургууль байгуулах
4. Тамирчдын Нөхөн сэргэлтийн төв байгуулах
5. Тамирчдын бэлтгэл сургуулилтын Нэгдсэн төв байгуулах
6. ОСТ-ийн ажлыг жигдрүүлэх
7. Бүх ЕБС-д ОСТанхим байгуулах
8. Спортын цогцолбор ордон барих
9. “Чингис хаан” олон улсын шагналыг буй болгож олон улсын фонд байгуулах
10. Олимп зочид буудал барих
11. Спортын хувцас хэрэглэлийг дотооддоо үйлдвэрлэх, тамирчдыг фирмийн хувцас хэрэглэлээр хангах
12. 2013 онд болох Зүүн Азийн наадмыг Улаанбаатар хотод зохиохоор өрсөлдөх
Хөтөлбөрийн биелэлтийн хангахын тулд тус бүрт нь зорилт тавин, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан ажиллав. Стратегийн зорилгын хүрээнд дэвшүүлсэн нийт 12 бие даасан хөтөлбөрөөс 8 нь бүрэн биелсэн бөгөөд бүтээн байгуулалтын зорилго бүхий олимпийн бэлт¬гэлийн төв, спортын цогцолбор барих хөтөлбөр хэрэгжин эхэлсэн бөгөөд барилгын ажлууд хийгдэж байгаа юм. Дээрхи цогцолборууд 2010, 2011 онд буюу ирэх олимпийн циклд ашиглалтанд орох болно.
Зүүн Азийн VI наадмыг эх орондоо зохион байгуулах буюу 12 дугаар хөтөлбөр нь МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл, Монгол улсын Засгийн газраар дэм¬жигдэж, үйл ажиллагааны эхний шат болох Улаанбаатар хотыг нэр дэвшүүлэн сонгуульд өрсөлдлөө. Энэ удаагийн сонгуулиар Улаанбаатар хот өрсөлдөгчдөө 2 саналаар ялагдсан ч дараагийн наадмыг хүлээн авах өрсөлдөөнд ороход маш их туршлага болсон билээ.
Бид “Бээжин-2008″ олимпийн Алтан медаль хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монгол улсын Засгийн газар, ивээн тэтгэгч байгууллагууд, спортын холбоод, эрдэмтэд, эмч нарын баг зэрэг олон хүнтэй хамтарч ажилласны үр дүнд Монгол улс олимпийн хөдөлгөөнд нэгдсэнээс хойш 44 жилийн турш хүсэн хүлээсэн ОЛИМПИЙН АВАРГА төрсөн төдийгүй нийт 2 алт, 2 мөнгөн медаль авсан амжилтаар 31 дүгээр байрт орж түүхэндээ тогтоосон шинэ дээд амжилт тогтоолоо.
НЭГДҮГЭЭР ХӨТӨЛБӨР
Нэр: Бид олимпийн гэр бүл
Зорилго: Спортын холбоод, орон нутгийн биеийн тамир, спортын байгууллагыг дэмжиж, спортын төрлүүдийн жигд хөгжлийг хангах
Хөтөлбөрийн зорилтыг хангах зорилгоор дор дурдсан чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэв.
-Спортын 23 холбоотой хамтарсан сургалт семинар зохион байгуулж 863 гаруй дасгалжуулагч, шүүгч, тамирчин, багш нар оролцов.
-Олон Улсын Олимпийн Эв нэгдлийн сангийн тэтгэлгээр 11 сургалт семинар зохион байгуулж 422 хүн оролцож, Иран, БНХАУ, БНСУ, Герман, Швейцар, Энэтхэг, Казахстаны экспертүүд ирж удирдав.
-Спорт холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нарын сургалтыг улиралд нэг, нийт 16 удаа зохион байгууллаа.
-Спортын холбоодын дасгалжуулагчдыг гадаад сургалтанд хамруулав:
БНСУ-д
Хүндийг өргөлтийн дасгалжуулагч Д.Чулуунпүрэв,
Тэквондогийн дасгалжуулагч Д.Ариунболд, Ч.Бямбадорж,
Цанын дасгалжуулагч Д.Энхээ, Л.Ганбаатар
АНУ-д
Чөлөөт бөхийн дасгалжуулагч Ц.Баярсайхан
Унгар улсад
Гимнастикийн дасгалжуулагч Ч.Энхтүвшин
Волейболын дасгалжуулагч Г.Баярсайхан
-МҮОХ-ны нэрэмжит тэмцээнийг спортын 18 төрлөөр зохион байгуулж 9200 гаруй тамирчид хурд, хүч сорив.
Гадаад, дотоодод болсон олон улсын уралдаан тэмцээнд оролцох, зохион байгуулахад нь санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүллээ. Үүнд:
-Бадминтоны Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар зохион байгуулахад
-Чөлөөт бөхийн ДАШТ-д шүүх шүүгчдийн зардалд
-Буудлагын тамирчин О.Гүндэгмаа, дасгалжуулагч Л.Ундралбат нарын Италийн Милан хотноо болсон Дэлхийн цом, Бангкокт болсон хийн гар бууны Азийн аварга шалгаруулах тэмцээн, буудлагын холбооны ЕНБДарга М.Жанцанхорлоогийн Энэтхэгт болсон шүүгчдийн зөвлөлгөөнд оролцоход
-Жүдогийн ДАШТ-д оролцсон тамирчин М.Бундмаагийн зардалд
-Каноэгийн холбооны ерөнхийлөгч Б.Жияандоржийн Малайзад суралцах замын зардалд
-Ширээний теннисний холбоонд хэрэглэл материал авахад
ХОЁРДУГААР ХӨТӨЛБӨР
Нэр: “Бээжин-2008″-Олимпийн алтан медаль
Зорилго: 2008 оны Зуны XXIX Олимпийн наадмаас алтан медаль хүртэх
МҮОХ энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор дор дурдсан үндсэн чиглэлүүдээр ажиллав.
1.Бэлтгэл сургуулилтад дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор ОУОХ-ны төсөл хэрэгжүүлэх
2.Спортын анагаах ухаан, нөхөн сэргэлтийн төв байгуулж, үйл ажиллагаанд нь оруулах
3.Олимпийн бэлтгэлийн бааз байгуулахад мэргэж¬лийн болон санхүүгийн туслалцаа дэмжлэг үзүүлэх
4.Олимпийн наадамд баг тамирчдаа зохион байгуулж оролцуулах
НЭГ. “БЭЭЖИН-2008″ ТӨСӨЛ
Төслийн зорилго: Олимпийн наадамд оролцох олон эрх авах, амжилттай оролцох
Хэрэгжих хугацаа: 2006 оны есдүгээр сараас 2008 оны есдүгээр сар
Төсөлд хамрагдсан тамирчид:
Х.Цагаанбаатар жүдо
Д.Нямхүү жүдо
М.Бундмаа жүдо
О.Гүндэгмаа буудлага
Ц.Мөнхзул буудлага
Э.Бадар-Ууган бокс
Б.Наранбаатар чөлөөт бөх
Ц.Энхжаргал чөлөөт бөх
Санхүүжилт: ОУОХ-ноос тамирчин тус бүрт сар бүр 950 ам.долларын тэтгэлэг
Зориулалт: Цалин, цугларалт, хувцас форм, эм витамин, нэмэлт бүтээгдэхүүн, уралдаан тэмцээнд оролцуулах зардал…
Үр дүн:
-Төсөлд хамрагдсан бүх тамирчид эрх аван олимпод оролцлоо.
-Боксчин Э.Бадар-Ууган алтан медаль, мэргэн бууч О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртэж, жүдоч Д.Нямхүү V, мэргэн бууч Ц.Мөнхзул VIII байр эзлэв.
-Дээр дурдсан үр дүн нь төслийн зорилго 100 хувийн амжилттай биелснийг нотолж байна.
Төсөлд хамрагдсан зарим тамирчидтай гэрээ байгуулан ажиллав. Эдгээр тамирчид гэрээний хугацаанд дараахи амжилтыг үзүүллээ.
1.Энхбатын Бадар-Ууган (бокс)
-2007 оны Ази тивийн аварга
-2007 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль
2.Зоригтбаатарын Энхзориг (бокс)
-2007 оны Ази тивийн аварга
-2008 оны олимпийн эрх олгох тэмцээний мөнгөн медаль
3.Цогбадрахын Мөнхзул (буудлага)
-2007 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль
-2008 оны хийн бууны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль
-2008 оны дэлхийн цомын тэмцээний хүрэл медаль
-2008 оны дэлхийн цомын тэмцээний хүрэл медаль
4.Баяраагийн Наранбаатар (чөлөөт бөх)
-2007 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль
ХОЁР. СПОРТЫН АНАГААХ УХААН, НӨХӨН СЭРГЭЛТИЙН ТӨВ БАЙГУУЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААНД НЬ ОРУУЛАХ
Манай улсад тамирчны амжилтыг ахиулах, алдсан энергийг богино хугацаанд нөхөх, ажиллах чадварыг нэмэгдүүлэх зэрэгт чиглэгдсэн Спортын сэргэлт, эрдэм шинжилгээний төв зайлшгүй шаардлагатай болсон юм. Бид 2005 оноос эхлэн дээрхи төвийг барьж энэ оны 6-р сард ашиглалтанд орууллаа.
Энэ үйл ажиллагааг бие даасан хөтөлбөр болгон хэрэгжүүлсэн юм.
ГУРАВ. ОЛИМПИЙН НААДАМД БАГ ТАМИРЧДАА ЗОХИОН БАЙГУУЛЖ ОРОЛЦУУЛСАН ТАЛААР
1.Олимпийн наадамд оролцох өөрийн улсын багийн бүрэлдэхүүнийг МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурлаар баталж, оролцох мэдүүлгийг цаг хугацаанд нь Зохион байгуулах хороонд илгээлээ.
2.Монголын багийн ёслол, бусад арга хэмжээнд ямар хувцас өмсөх асуудлыг гуравдугаар сард болсон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурлаар хэлэлцээд, ёслолын /нээлтийн/ арга хэмжээнд өмсөх хувцсыг Монголд захиалж хийлгэх, бусад арга хэмжээнд Японы “Мизүно” фирмийн хувцас хэрэглэл өмсөхөөр шийдвэрлэв. Хувцас хэрэглэлтэй холбоотой асуудлыг “Аса трейд” компани хариуцаж ивээн тэтгэлээ .
3.ОУОХорооноос тогтоосон хугацаанд нь Багийн ахлагч болон багийн атташег томилж ажилд нь оруулав. Багийн ахлагчаар МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхий¬лөгч Д.Баясгалан, багийн атташегээр МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн С.Батболд нар ажиллав.
4.Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарыг Олимпийн наадам үзэх асуудлыг зохион байгууллаа.
5.Хөгжөөн дэмжигч, жуулчдыг олимпийн наадам үзүүлэх ажлыг зохицуулах эрхийг МҮОХороо “Нью жуулчин” компанид олгосон. Энэ компани Монголоос нийт 800 жуулчин, хөгжөөн дэмжигчдийг бүртгэж, олимп үзүүлэх ажлыг зохион байгуулав.
6.Олимпийн наадмын үед тосгонд байх манай баг тамирчдын байр, хоолны зардлыг, ОУОХороотой тохиролцож, “Бээжин-2008″ Зохион байгуулах хороо хариуцахаар болов.
“Бээжин-2008″ хөтөлбөрийн тамирчдаас гадна жүдо бөхийн тамирчин Монгол улсын хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр алтан медаль, боксчин, гавъяат тамирчин П.Сэрдамба мөнгөн медаль хүртсэнээр манай улсын баг 2 алт, 2 мөнгөн медаль авсан амжилтаар 31 дүгээр байр эзэлж, түүхэнд алтан үсгээр бичигдэх гайхамшигт амжилт үзүүлсэн билээ.
ГУРАВДУГААР ХӨТӨЛБӨР
Нэр: Залуу халаа-Бидний Ирээдүй
Спортын төрөлжсөн сургууль байгуулах
МҮОХ Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран Монгол улсын Засгийн газарт хандаж, хүүхдийн спортын төрөлжсөн сургууль байгуулах хүсэлт тавиад байна.
Монгол улсын Засгийн газар дээрхи саналыг нааштай хүлээн авсан бөгөөд зохих байгууллагуудтай хамтран судалгаа хийж байна.
Хүүхдийн спортын төрөлжсөн сургууль нь ирэх олимпийн циклд байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхэлнэ.
ДӨРӨВДҮГЭЭР ХӨТӨЛБӨР
Нэр: Спорт ба шинжлэх ухаан
Зорилго: Тамирчдын нөхөн сэргээлтийн төв байгуулах
Хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлсэн зорилт бүрэн биелэгдэж, Спортын анагаах ухаан, нөхөн сэргээлтийн төвийг барьж ашиглалтанд орууллаа. Уг төвийг лабораторийн шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглосон бөгөөд “Бээжин-2008″ олимпийн наадмын өмнөх үеэс эхлэн байнгын ажиллагаанд орлоо.
Тус төв нь 2250 кв метр талбай бүхий 5 давхар барилга, тамирчдад зориулсан 50 ортой өрөө байр, хоолны газар, усан болон физик эмчилгээний кабинет, биохими, биомеханик, тамирчдын ажиллах чадварыг тодорхойлох шинжилгээний лабораториуд, алдсан энергийг нөхөх байгалийн болон амьтны гаралтай хүнсний нэмэлт бүтээгдэхүүн боловсруулах цех бүхий орчин үеийн шаардлагад нийцсэн байгууламж юм.
Зоогийн газарт Герман улсын мэргэжилтэн ажиллаж байна.
Спортын эмнэлгийн холбоо үйл ажиллагааг нь хариуцна.
ТАВДУГААР ХӨТӨЛБӨР
Нэр: Тохилог орчин амжилтын үндэс
Зорилго: Тамирчдын бэлтгэл цугларалтын нэгдсэн төв байгуулах
Хөтөлбөрийн хүрээнд тамирчдын бэлтгэлийн төв байгуулах ажил Булган аймгийн Хангал сумын нутагт эхлээд байна. Нэг удаа 80 хүн хүлээн авах хүчин чадалтай байр, хоолны газартай. Байгалийн үзэсгэлэнт газар оршдог. Бокс, жүдо, чөлөөт бөх, хүндийг өргөлтийн заалны барилгын ажил эхэлсэн.
Барилгын гүйцэтгэгч: “Нийслэл өргөө” ХХК
Ашиглалтад орох хугацаа: 2011 он
Санхүүжүүлэгч: Монгол Улсын Засгийн газар (Улсын төсвөөс 750 сая төгрөг)
Цаашид энэ төв нь олон улсын жишигт нийцсэн хөнгөн атлетик, хөлбөмбөг, дугуй, тэшүүр, байт харваа, бассейн, цанын зам, эмнэлгийн үйлчилгээ, амралтын танхим бүхий цогц бааз болон өргөжинө.
ЗУРГАДУГААР ХӨТӨЛБӨР
НЭР: Олимпийн үзэл санаа, амьдрах хэв маяг
ЗОРИЛГО: Олимп Судлалын Төвүүдийн үйл ажиллагааг дэмжих
Дэвшүүлсэн зорилтыг биелүүлэх үүднээс дараахи чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэв.
Аймгуудын ОСТөвүүд өөрийн бие даасан ажлын байртай болох санаачилга гарган ажиллаж байна.
Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Төв, Сүхбаатар, Ховд аймгийн ОСТөвүүд өөрийн мэдлийн байртай болох саналаа ирүүлснийг МҮОХороо дэмжин тус тусын аймгийн төр, захиргааны байгууллагад нь уг хүсэлтийг уламжлан баталгаажуулав. Одоогоор Сэлэнгэ аймгийн ОСТөв өөрийн байраа барьж эхэлсэн бөгөөд сумдын дотроос анх удаа Хөвсгөл аймгийн Цагаан-үүр сум өөрийн ОСТанхимаа ашиглалтанд орууллаа.
Бүсийн сургалт семинар зохион байгуулав:
ЗҮҮН БҮСИЙН СЕМИНАР
Сүхбаатар аймгийн Баруун Урт хот 2005
Өмнөговь аймгийн Даланзадгад хот 2008
БАРУУН БҮСИЙН СЕМИНАР
Ховд аймгийн Ховд хот 2005
Баян-Өлгий аймгийн Өлгий хот 2006
ТӨВИЙН БҮСИЙН СЕМИНАР
Булган аймгийн Булган хот 2007
Өмнөговь аймгийн ОСТ-тэй хамтран зүүн бүсийн аймгуудын ОСТ-үүдийн арга зүйч, биеийн тамирын багш нарын уулзалт семинарыг тус тус зохион явууллаа.
Эдгээр сургалт семинарт 20 аймгийн ОСТ-ийн удирдлага, 150 гаруй ЕБС-ийн төлөөлөгч оролцжээ.
Бүх ОСТ-ийг гадаад орнуудын адил төстэй үйл ажиллагаа явуулдаг төвүүдтэй нь холбоо тогтооход зуучлав.
ОЛИМП СУДЛАЛЫН ТӨВҮҮДИЙГ ГАДААД ОРНУУДЫН АДИЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ТӨВҮҮДТЭЙ ХОЛБОСОН БАЙДАЛ:
Олимп судлалын төв Гадаад орнуудын
Олимп судлалын төв
Архангай Литва
Булган Бельги
Баянхонгор Австри
Баян-Өлгий Итали
Говь-Алтай Бразил
Дорноговь Их Британи
Дорнод БНХАУ
Дундговь Хонконг
Завхан Финланд
Өвөрхангай Энэтхэг
Өмнөговь Их Британи
Сүхбаатар Израйль
Сэлэнгэ Испани
Төв Кувейт
Увс ХБНГУ
Ховд Австрали
Хөвсгөл Мексик
Орхон Малайз
Дархан-Уул Япон
Налайх Филиппин
Багануур Швед
Баянзүрх Катар
Баянгол Словени
Говь-Сүмбэр Тайвань
Чингэлтэй Вьетнам
Хан-Уул Тайланд
Сүхбаатар Болгар
“Олимпизм орон нутагт” сэдэвт төслийн уралдаан зарлан дүгнэлээ.
Уралдаанд төвийн бүсээс Өвөрхангай аймгийн “Монреаль” ОСТөв, Зүүн бүсээс Говьсүмбэр аймгийн “Антверпин” ОСТөв шалгарч тус бүр 1 сая төгрөгний төсөл хэрэгжүүлэхээр боллоо.
Олимп судлалын төвийн төлөөлөгчид албан ёсны айлчлалууд хийв.
-Азийн Олимпийн зөвлөлд зочилж, буудлагын Азийн АШТ үзлээ. Кувейт, 2007 он
-Азийн Заалны хоёрдугаар наадам үзэв. Макао, 2007 он
-Швейцарь улсын Лозанн хотноо ОУОХороо, Олимпийн музей,олон улсын спортын холбоодын төв байранд зочлов. 2008 он
ДОЛДУГААР ХӨТӨЛБӨР
НЭР: Хүүхэд бүрийг олимпийн үзэл санаагаар хүмүүжүүлье.
ЗОРИЛГО: Ерөнхий боловсролын болон Биеийн тамирын дээд сургуулиудад олимпийн танхим
Улсын хэмжээнд нийт 600 шахам ЕБС-д олимпийн танхим байгуулав.
Сургууль бүрт олимпийн наадмын 72 ширхэг плакат, танилцуулга, олимпийн медальтнуудын хөрөг зураг, танилцуулга, олимпийн хөдөлгөөний түүхчилсэн ном, хэвлэл, гарын авлага зэргийг хуваарилав.
ЕБС-ийн сурагч, багш нарт зориулсан “Олимпийн буухиа” сонин, “Олимпийн боловсрол” сэтгүүлийг сар тутам гаргаж, ОСТөв, ОСТанхимуудаа хангаад байна.
ОСТанхим байгуулсан ЕБС-иудын захирал, нийг¬мийн ажилтан, арга зүйчдийн семинарыг 6 удаа зохион байгууллаа.
БТДС-иудын оюутны дунд “Олимпийн дэвжээ”, ЕБС-ийн сурагчдын дунд “Олимпийг хэн сайн мэдэх вэ?”, “Олимпизм ба спорт”, “Ази тивийг бүрхсэн алаг үрс” зэрэг сэдвээр зохион бичлэгийн уралдааныг 3 насны ангиллаар тус тус зарлан дүгнэлээ.
“Калгари” ОСТ-тэй хамтран зохион байгуулсан “Олимпийн нийслэлд тавтай морил” уралдаанд тэргүүн байр эзэлсэн ХУД-ийн 15-р дунд сургуулийн Б.Эрдэнэ¬билэг багштай 4 хүүхдийг БНХАУ-ын Хөх хотод 5 хоногийн хугацаатай явуулж, ӨМӨЗО-ны Их сургууль, ЕБС-дын үйл ажиллагаатай танилцууллаа.
Баянзүрх дүүргийн 79,92,47,Сонгинохайрхан дүүргийн 19,12,67,42, Чингэлтэй дүүргийн 72, Хан-Уул дүүргийн 41,10-р сургуулиуд дээр олимпизмийн болон спортын холбоодыг (цана, буудлага, хөнгөн атлетик, гимнастик, кикбокс, хүндийн өргөлт, талбайн теннис) сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа.
“Ган Зам” 20-р дунд сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Олимпийн дэвжээ” асуулт, хариулт, спортын уралдааныг гуравдугаар сарын 19-нд зохион байгуулж Баянгол дүүргийн нийт 17 ЕБС-ийн 150 гаруй хүүхэд багачууд хамрагдав.
Сэлэнгэ аймгийн “Барселон” ОСТ-тэй хамтран Сүхбаатар, Түшиг, Зэлтэр, Баруун бүрэн сумдад өвлийн спортыг сурталчлах “Цасны баяр” арга хэмжээг зохион явуулж 400 гаруй спорт сонирхогчид, өсвөр үеийнхэн идэвхитэй оролцсон байна.
Олимпийн мөнгөн медальт, дархан аварга Х.Баянмөнх, Зууны манлай, Монгол улсын гавьяат дасгалжуулагч С.Магсар нартай уулзалт зохион байгуулсан бөгөөд энэ арга хэмжээнд 140 гаруй оюутан сурагч, тамирчид оролцлоо.
МҮОХ-ны ОСТөвөөс ” Миний мэдэх Олимп” нэртэй гар зураг, шүлгийн уралдааныг улсын хэмжээнд зарлаж дүнгээ гаргав.
НАЙМДУГААР ХӨТӨЛБӨР
НЭР: “Олимп” цогцолбор
ЗОРИЛГО: Олон Улсын жишигт хүрсэн спортын иж бүрэн цогцолбор байгуулах
Анх Монгол улсын ерөнхийлөгч Н.Багабандийн дэмжиж, эхлэлийг нь тавьсан спортын цогцолбор бүтээн байгууулах ажлыг Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр үргэлжлүүлэн бодит ажил хэрэг болгож эхлэв. Монгол улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын санал болгосноор БНХАУ-ын Засгийн газрын тусламжаар уг цогцолборыг байгуулах тохиролцоонд хүрч барилгын ажил явагдаж байна.
Байршил: Хан Уул дүүргийн Яармаг, Нисэхийн районд
Санхүүжилт: БНХАУ-ын Засгийн газрын тусламж
Гүйцэтгэгч: БНХАУ-ын барилгын компани
Ашиглалтанд орох хугацаа: 2010 он
Хүчин чадал:
5000 хүний суудалтай тэмцээний заал
Бэлтгэл, бие халаалтын танхим
Дэлхийн стандартын тоног төхөөрөмжүүд
ЕСДҮГЭЭР ХӨТӨЛБӨР
НЭР: “Чингис Хаан” дэлхий нийтийн шагнал
ЗОРИЛГО: Монгол орны нэр хүндийг өргөх “Чингис Хаан” олон улсын шагнал бий болгох
Энэ хөтөлбөрийн зорилго 100 биелэгдэж, дэлхий шилдэг тамирчдад олгох “Чингис Хаан” шагналыг 2006 онд бий болголоо. Уг шагналыг бий болгоход Олон Улсын Олимпийн Хороо, Азийн Олимпийн Зөв¬лөл, Олон Улсын Спортын Сэтгүүлчдийн Холбоо, Азийн Спортын Сэтгүүлчдийн холбооноос дэмжлэг үзүүллээ.
Анхны шагналд Олимпийн хошой аварга, Японы жүдоч Кейжи Сүзүки, Афины олимпийн аварга, Узбекистаны чөлөөт бөхийн тамирчин Артур Таймазов нарын нэрийг дэвшүүлснээс Японы бөх ялсан билээ.
Шагналыг 2006 онд МҮОХ-ны 50 жилийн ойн арга хэмжээний үеэр Монгол улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр ёслол төгөлдөр гардуулав.
КЕЙЖИ СҮЗҮКИ
-2003 онд Японы Осака хотод болсон жүдо бөхийн үнэмлэхүй жингийн дэлхийн аварга
-2004 оны Афины олимпийн +100 кг-ын жингийн аварга
-2005 оны Египетийн Каир хотод болсон жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний -100 кг-ын жингийн аварга
-2003, 2004, 2005, 2006 оны Япон улсын аварга
-2004 оны “Каnо cup” Олон улсын тэмцээний үнэмлэхүй жингийн аварга
-2004 оны “Korea open” тэмцээний үнэмлэхүй жингийн аварга
-2005 оны Францын олон улсын тэмцээний +100 кг-ын жингийн аварга
АРАВДУГААР ХӨТӨЛБӨР
НЭР: Спортын Зочид буудал
Зорилго: Өндөр зэрэглэлийн зочид буудал барих
Зочид буудлын барилгын ажлын гүйцэтгэгчээр “Нийслэл Өргөө” компанийг сонгоод байна.
Спортын зочид буудал ирэх 4 жилд баригдаж, ашиглалтад орно.
АРВАННЭГДҮГЭЭР ХӨТӨЛБӨР
НЭР: Үндэсний үйлдвэрлэл ба спортын хувцас хэрэглэл
Зорилго: Спортын бүтээгдэхүүний хэрэгцээг дотооддоо хангах
Үндэсний үйлдвэрлэл ба спортын хувцас хэрэглэл
МҮОХ-ны дэргэдэх Спортын хувцас хэрэглэлийн оёдлын тасаг нь 2005 онд байгуулагдаж 4 дэх жилдээ ажиллаж байна.
Энэ хугацаанд Турины Өвлийн Олимпод оролцох Монголын тамирчдын жилетка, бэлтгэлийн хувцсыг, мөн чөлөөт бөх, тэшүүр, волейбол, бейсболын спор¬тын холбоод, Баян-Өлгий, Сүхбаатар аймгийн БТСХ зэрэг спортын олон байгууллагуудын захиал¬гаар бэлтгэлийн хувцас 1385 хос, шорт 1288, тэшүүрийн комбинзон 109, ноосон ороолт 279, чөлөөтийн трико 244, задгай асар 10, медалийн тууз 150, туг, дарцаг 144, волейболын бөмбөгний уут 120, ёслолын хувцас 68-ыг тус тус хийж нийлүүлсэн байна.
Бид чөлөөтийн дэвжээ, жүдогийн татами, байт сурын аравч зэргийг дотооддоо хийдэг болох зорилт тавьж ажилласан боловч Монголд хийхэд, БНХАУ-аас худалдаж авснаас илүү үнэтэй, бас байнгын ажиллагаатай байх боломж байхгүй учир БНХАУ-ын Женен хотын Тайшин компаны үйлдвэрээс шууд нийлүүлж байх тохиролцоог хийсэн болно.
АРВАНХОЁРДУГААР ХӨТӨЛБӨР
НЭР: Монгол улс олон улсын түвшинд
Зорилго: Зүүн Азийн VI наадмыг 2013 онд эх орондоо зохион байгуулах
Дэвшүүлсэн зорилгодоо хүрэхийн тулд дараахи ажлуудыг гүйцтгэлээ.
-МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл 2007 оны эхний хурлаараа Улаанбаатар хотыг Зүүн Азийн VI наадмыг 2013 онд зохион байгуулахаар нэр дэвшүүлэхийг дэмжсэн шийдвэр гаргав.
-Монгол Улсын Засгийн газар, Улаанбаатар хотын захиргаа МҮОХ-ны саналыг дэмжиж, нэр дэвшүүлэх үйл ажиллагаанд зориулж 64 сая төгрөгийн төсөв баталлаа.
-Нэр дэвшигч хотуудын сурталчилгаанд зориулсан ном, кино бүтээв.
Зүүн Азийн бүсийн орнуудад сурталчилгаа хийх багийг МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Баясгалан ахалж, БНХАУ, БНСУ, Япон, улсад ажлын уулзалтууд хийлээ.
Үр дүн:
-Зүүн Азийн VI наадмыг зохион байгуулах хотыг сонгох хурал 2007 оны зургадугаар сард Хонконгт болов
-Энэ удаагийн наадмыг зохион байгуулахаар Хятадын Тяньжин хот нэрээ дэвшүүллээ.
-Төгсгөлийн санал хураалтанд бүсийн эрх бүхий 8 улсын Үндэсний Олимпийн Хороод оролцсоноос Тяньжин хот 5:3-аар ялж, зохион байгуулах эрх авлаа.
Энэ өрсөлдөөнд Улаанбаатар ялалт байгуулж ча¬даагүй ч 2017 онд зохиогдох VII наадмыг хүлээн авах боломж байгааг нотолж, их туршлага суулгасан билээ. VII наадмыг зохион байгуулагч хот 2011 онд тодорно.
БУСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА
Олимп, тив, бүсийн наадмуудад баг тамирчдаа зохион байгуулан оролцуулсан талаар
Тайлангийн хугацаанд Монголын баг тамирчид зун, өвлийн олимпийн наадам, Азийн зун, өвлийн наадам, Азийн заалны спортын наадамд 2 удаа, Азийн элсний спортын наадам, Зүүн Азийн наадмуудад тус тус амжилттай оролцлоо.
“МАКАО-2005″ ЗҮҮН АЗИЙН IV НААДАМ
Болсон газар: Макао
Хугацаа: 2005.X.29-XI.6
Спортын төрөл: 12
Оролцсон орон: 9
Оролцсон тамирчид: 2000 гаруй
Монголын баг: 11 спортын төрөлд 130 орчим тамирчин
Багийн ахлагч /Chef de Mission/: Д.Арвин
Багийн тугч: О.Гүндэгмаа буудлага
Амжилт:
АЛТАН МЕДАЛЬ
-Ц.Мөнхзул эмэгтэй, хийн гар буу 10 м
МӨНГӨН МЕДАЛЬ
-О.Гүндэгмаа эмэгтэйчүүдийн спорт гар буу 25 м
ХҮРЭЛ МЕДАЛЬ
-З.Батхуяг эмэгтэйчүүдийн урт буу
-Н.Баярмаа Хүндийг өргөлт эмэгтэй, 58 кг
-Д.Мөнхтуяа Үшү
-Ө.Саруул-Од Үшү
-Э.Буянбат Үшү
-М.Батжаргал Үшү
БАНГКОК-2005 АЗИЙН ЗААЛНЫ СПОРТЫН АНХДУГААР НААДАМ
Болсон газар: Тайланд улс, Бангкок хот
Хугацаа: 2005.XI.12-19
Спортын төрөл: 9
Оролцсон орон: 45
Оролцсон тамирчин: 2343
Монголын баг: спортын 3 төрөлд 8 тамирчин
Багийн ахлагч /Chef de Mission/: Ж.Отгонцагаан
Багийн тугч: А.Тамир Усанд сэлэлт
“ТУРИН-2006″ ӨВЛИЙН ОЛИМПИЙН ХХ НААДАМ
Болсон газар: Итали улс, Турин хот
Хугацаа: 2006.II.9-26
Спортын төрөл: 15
Оролцсон орон: 82
Оролцсон тамирчин: 2508
Монголын баг: гүйлтийн цанын төрөлд 2 тамирчин
Багийн ахлагч /Chef de Mission/: Д.Баясгалан
Багийн тугч: Х.Хаш-Эрдэнэ цана
“ДОХА-2006″ АЗИЙН ЗУНЫ СПОРТЫН XV НААДАМ
Болсон газар: Катар улс, Доха хот
Хугацаа: 2006.XII.01-15
Спортын төрөл: 39
Оролцсон орон: 45
Оролцсон тамирчид: 9520
Монголын баг: спортын 23 төрөлд 177 тамирчин
Багийн ахлагч /Chef de Mission/: С.Батболд
Багийн тугч: Х.Цагаанбаатар жүдо
Амжилт:
АЛТАН МЕДАЛЬ
-Х.Цагаанбаатар жүдо, эр 66 кг
-Д.Нямхүү жүдо, эр, 81 кг
МӨНГӨН МЕДАЛЬ
-З.Энхзориг бокс, 57 кг
-У.Мөнх-Эрдэнэ бокс, 60 кг
-М.Бундмаа жүдо, эм, 52 кг
-Д.Цэрэнханд жүдо, эм, +78 кг, үнэмлэхүй
ХҮРЭЛ МЕДАЛЬ
-Э.Бадар-Ууган бокс, 54 кг
-П.Лхамдэгд жүдо, эм, -78 кг
-Ц.Энхжаргал эмэгтэй бөх, 48 кг
-Н.Отгонжаргал эмэгтэй бөх, 55 кг
-Б.Одончимэг эмэгтэй бөх 63 кг
-О.Бурмаа эмэгтэй бөх, 72 кг
-Б.Батзориг чөлөөт бөх, 66 кг
-Спорт гар бууны эмэгтэй баг
“ЧАНЬЧҮНЬ-2007″АЗИЙН ӨВЛИЙН СПОРТЫН VI НААДАМ
Болсон газар: БНХАУ, Чаньчүнь хот
Хугацаа: 2007.I.28-II.04
Спортын төрөл: 10
Оролцсон орон: 26
Оролцсон тамирчид: 796
Монголын баг: спортын 5 төрөлд 26 тамирчин
Багийн ахлагч /Chef de Mission/: Л.Халтар
Багийн тугч: Г.Мөнх-Амьдрал шорт-трек
Амжилт:
ХҮРЭЛ МЕДАЛЬ
-Ү.Марал Уулын цана
“МАКАО-2007″ АЗИЙН ЗААЛНЫ СПОРТЫН II НААДАМ
Болсон газар: Макао
Хугацаа: 2007.X.26-XI.03
Спортын төрөл: 17
Оролцсон орон: 45
Оролцсон тамирчид: 1792 тамирчин
Монголын баг: спортын 10 төрөлд 38 тамирчин
Багийн ахлагч /Chef de Mission/: Х.Бадамсүрэн
Багийн тугч: Э.Мөнх-Оргил аэробик
Амжилт:
МӨНГӨН МЕДАЛЬ
-Ч.Билгүүн электрон спорт,NBA07
ХҮРЭЛ МЕДАЛЬ
-Б.Лхагвасүрэн электрон спорт, FIFA07
-Б.Гүндаваа,шатар
-Ө.Энхбаяр муай, 54 кг
-М.Батжаргал муай, 67 кг
“БЭЭЖИН-2008″ ЗУНЫ ОЛИМПИЙН XXIX НААДАМ
Болсон газар: БНХАУ, Бээжин хот
Хугацаа: 2008.VIII.08-24
Спортын төрөл: 28
Оролцсон орон: 204
Оролцсон тамирчид: 10500 гаруй
Монголын баг: спортын 7 төрөлд 28 тамирчин
Багийн ахлагч /Chef de Mission/: Д.Баясгалан
Багийн тугч: М.Баяржавхлан, жүдо
Амжилт:
АЛТАН МЕДАЛЬ
-Н.Түвшинбаяр жүдо, эр -100 кг
-Э.Бадар-Ууган бокс, 54 кг
МӨНГӨН МЕДАЛЬ
-О.Гүндэгмаа буудлага,эм, спорт гар буу 25 метр
-П.Сэрдамба бокс, 48 кг
“Бээжин-2008″ олимпийн наадамд оролцсон талаархи мэдээллийг II хөтөлбөрөөс авна уу.
“БАЛИ-2008″ АЗИЙН ЭЛСНИЙ СПОРТЫН АНХДУГААР НААДАМ
Болсон газар: Индонези улс, Бали арал
Хугацаа: 2008.X.18-26
Спортын төрөл: 17
Оролцсон орон: 45
Оролцсон тамирчид: 1500 гаруй
Монголын баг: спортын 3 төрөлд 15 тамирчин
Багийн ахлагч /Chef de Mission/: Д.Арвин
Багийн тугч: Д.Цэрэнболд модон бөмбөг
Амжилт:
АЛТАН МЕДАЛЬ
-Т.Энх-Амгалан элсний бөх
Шагнал урамшил, нийгмийн халамжийн талаар
Монгол улсад спорт, олимпизмийг хөгжүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг үнэлж, зарим хүмүүсийг МҮОХ-ны дээд шагналаар шагналаа
Үүнд:
“АЛТАН ОД” ОДОН:
-З.Ойдов. Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, Зууны манлай бөх
-С.Жамц. БТДС-ын захирал, доктор,
-С.Батболд. МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн
-Э.Мөнх-Очир. Буудлага спортын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн,
-Д.Цогбаатар. Монголын Олимпийн боксын холбооны ерөнхийлөгч
“АЛТАН ОЧИР” ОДОН:
-Х.Рэнцэндорж. Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга
-Д.Данзан. Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн
-Х.Балсандорж. Хоккейн холбооны ерөнхийлөгч
-Ч.Төмөрчөдөр. “Нагано” олимп судлалын төвийн захирал, Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спорт хорооны дарга
-Ш.Бямбасүрэн. “Шамони” олимп судлалын төвийн захирал, Баянгол дүүргийн биеийн тамир, спорт хорооны дарга
-Т.Үйтүмэн. Олимпийн боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга
-М.Наранбаатар. МҮОНТ-ийн захирал
-П.Мэндбаяр. “Авзага трейд” ХХК-ны захирал
-Т.Бадамжунай. Чөлөөт бөхийн холбооны ерөнхий¬лөгч асан, Хүнс хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд
-Ц.Баярбаатар. Волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүн
-Ш.Нэргүй. “Нью Жуулчин Тур” компаний захирал
-Ж.Гүррагчаа. МҮОХ-ны гишүүн
Зарим олимпийн медальтнууд, нэрт тамирчдынхаа ар гэр, ахуй амьдралд нь санхүүгийн буцалтгүй тусламж үзүүллээ:
-Олимпийн хүрэл медальт Ч.Дамдиншаравын эмчилгээний зардалд 1 сая төгрөг,
-Олимпийн хүрэл медальт Р.Даваадалайгийн эмчилгээний зардалд 2 сая төгрөг,
-Дэлхийн аваргын хүрэл медальт Лу.Энхбаяр агсны эмчилгээний зардалд 200000 төгрөг,
-Дэлхийн аварга Ш.Чанрав агсны гэр бүлд 500000 төгрөг
Монгол улсын ерөнхийлөгчийн спортын асуудал эрхэлсэн зөвлөхийн хувьд хийсэн ажлын талаар
Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Загдсүрэн биеийн тамир, спортын хөгжилтэй холбоотой дараахи үндсэн асуудлааар Ерөнхийлөгчид хандан зохих шийдвэрийг гаргууллаа.
1.Шилдэг тамирчдын залгамж халааг тасралтгүй, системтэй бэлтгэх зорилгоор хүүхдийн спортын сургууль байгуулах тухай Монгол улсын Засгийн газарт чиглэл өгүүлсэн бөгөөд Засгийн газар уг асуудлаар 2008 онд холбогдох тогтоол гаргалаа
2.Монгол улсын Ерөнхийлөгч “Бээжин-2008″ зуны олимпийн наадамд амжилттай бэлтгэж оролцоход дэмжлэг үзүүлж ажиллах талаар уриалга гаргав
3. Булган аймгийн Хангал сумын нутагт баригдаж байгаа Олимпийн бэлтгэлийн төвийн санхүүжилтэнд зориулж улсын төсөвт 500 сая төгрөг тусгуулах хүсэлтийг УИХ-д тавьж шийдвэр гаргуулав
Олимп, дэлхий, тивийн тавцанд өндөр амжилт үзүүл¬сэн ч тухайн цаг үедээ хөдөлмөрөө үнэлүүлж амжаагүй зарим тамирчин, багш дасгалжуулагч, зүт¬гэлт¬нүүдийг төрийн дээд шагналаар шагнуулах асууд¬лыг Монгол улсын Ерөнхийлөгчид тавьж шийдвэрлүүлэв
Үүнд:
АРДЫН БАГШ:
-Д.Сэрээтэр
-Ч.Дамдиншарав
ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛ:
-Д.Намжилмаа хөнгөн атлетик
-Лу.Энхбаяр, Ло.Эрхбаяр, О.Энхтайван, О.Бахыт бүгд чөлөөт бөх
-Э.Цогтжаргал бокс
ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ ЦОЛ:
-Д.Баясгалан. Хангарьд спорт клубын захирал
-Г.Дэмбэрэлсайхан Сэлэнгэ аймгийн БТСХ-ны дасгалжуулагч
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН:
-Ж.Баянцагаан Уулын спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга
АЛТАН ГАДАС ОДОН:
-Ш.Бямбасүрэн “Шамони” олимп судлалын төвийн захирал
-Б.Жияандорж Адал явдалт спорт аялалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга
-Ч.Батхуяг Архангай аймгийн “Мехико” олимп судлалын төвийн захирал
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ:
-Ш.Энх-Амар. Сүхбаатар аймгийн “Парис” олимп судлалын төвийн захирал
-Б.Баярсайхан. Хөвсгөл аймгийн “Сидней” олимп судлалын төвийн захирал
МҮОХ-ны 50 жилийн ойг ёслол төгөдөр тэмдэглэв
Монголын Үндэсний Олимпийн Хороо бай¬гуулла¬гынхаа тулгын чулууг тавьсны 50 жи¬лийн ойг 2006 онд олимпийн их гэр бү¬лийнхнийхээ хамтаар ёслол төгөлдөр тэм¬дэглэн өнгөрүүллээ.
Ойг тэмдэглэх хү¬рээнд дараахи чиглэ¬лийн ажлууудыг хийж гүйцэтгэлээ.
Үүнд:
-Монголын Олимпийн түүхийн онцлох үйл явдлыг харуулсан баримтат кино бүтээв
-50 жилийн ойн медаль, дурсгалын зүйл захиалж хийлгэв
-”Монголын олимпийн хагас зуун” зурагт альбом хэвлүүллээ.
-”Таван цагаригтай 50 жил” ном гаргав
-МҮОХ-ны 50 жилийн ойн тэмцээнийг спортын 12 төрлөөр зохион явуулав
-”Спорт Олимпизм” сэдэвт эрдэм, шинжилгээ онол практикийн бага хурлыг биеийн тамирын дээд сургуулиудын багш, оюутан, эрдэмтдийн дунд зохиов
-Өөрийн улсын олимпийн медальт тамирчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв
-TV9 телевизтэй хамтран олимпийн медальтнуудын хөрөг нэвтрүүлэг хийлээ.
-Спорт, олимпизмийн төлөө идэвхи зүтгэлтэй ажилласан зарим хүмүүсийг төр засгийн шагналаар шагнууллаа.
-МҮОХ-ны 50 жилийн түүхэн замналын суртал¬чилгааг МҮОНТ, МҮОНР, TV9 телевиз, “Таван цагариг”, “Өнөөдөр” сонин зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр сурталчиллаа.
-Олимпийн наадамд оролцогчид, спортын холбоод, олимп судлалын төвийн удирдлагууд, ахмад тамирчид зэрэг 600 гаруй хүнийг хүлээн авч уулзалт хийлээ.
-50 жилийн ойд зориулсан спорт, урлагийн тоглолтыг бөхийн өргөөнд зохион байгуулав
Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор дэлхийн шилдэг тамирчинд олгогдох “Чингис Хаан” шагналыг санаачлан бий болгож, Олон Улсын Олимпийн Хороо, Азийн Олимпийн Зөвлөл, Олон Улсын Спортын Сэтгүүлчдийн Холбооны дэмжлэгийг авсан билээ.
Энэхүү шагналын анхны эзнээр Япон улсын нэрт жүдоч олимп, дэлхийн аварга Кейжи Сүзүки тодорсон түүхтэй.
МҮОХ-ны ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлсэн талаар
Тайлангийн хугацаанд МҮОХ-ны ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр дараахи ажлуудыг хийлээ.
Ажилтнуудын орон сууцыг Баянгол дүүрэгт барьж ашиглалтанд оруулав. Уг байрыг Улаанбаатар хотын банкнаас 2005 онд авсан 700000 ам долларын зээлийн хөрөнгөөр барьсан болно.
Ажилтнууддаа зориулж хувийн хэрэгцээний газрыг Тахилтын аманд авав
Төв аймгийн Баянчандмань сумын нутагт хүнсний ногоо тариалах зориулалтын газар авлаа.
loading...























