Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бокс » У.Мөнх-Эрдэнэ хагас шигшээд

GD Star Rating
loading...

ОХУ-ын нийслэл Москва хотноо Олон улсын боксын холбоо AIBA-гаас зохион байгуулж байгаа дэлхийн цомын анхны тэмцээний ¼ шигшээ тулаануудын дараах байдлаар манай хоёр тамирчны нэг нь медалийн болзол хангалаа. 64 кг-ийн жинд өрсөлдөж байгаа олон улсын хэмжээний мастер Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ Тажикийн боксчин Мадади Нагзибековыг 18-3-ын харьцаатай илт давуу ялснаар энэ нэр хүндтэй тэмцээний хагас шигшээд шалгарсан байна. Тэрээр шигшээд шалгарахын төлөө Францын Алексис Вастинтай тулалдана. Энэ хоёр боксчин 4 сарын өмнө Бээжингийн Олимпийн шөвгийн наймд учраа таарч, Мөнх-Эрдэнэ харамсалтай ялагдаж, медальгүй хоцорч байсан. Энэ удаад манай тамирчинд хариугаа авах боломж олдож байна. Харин 48 кг-ийн жинд өрсөлдсөн манай гавъяат тамирчин П.Сэрдамбын хувьд энэ тэмцээн амжилтгүй байлаа. Гэмтлээ бүрэн эдгээж амжаагүй байгаа Бээжингийн Олимпийн мөнгөн медальт маань Казахстаны Биржан Жакыповд 13-5-ын харьцаатай оноогоор ялагдсан байна. Сануулахад, Жакыпов Бээжингийн наадмын ¼ шигшээд ирээдүйн Олимпийн аварга Зу Шиминтэй учраа таарч, илт буруу шүүлтийн үр дүнд 9-4-өөр хожигдож байсан юм. Дэлхийн цомын анхны тэмцээнд манай гавъяат тамирчин, Олимпийн аварга Бадар-Ууган уригдсан хэдий ч тэрээр гэмтлийн улмаас Москвад тулалдаж чадсангүй.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. muu umhii orsuu engej bichej bn shdee muusain gechiinuud says:

    Бокс: Вручение наград АИБА завершилось скандалом Приз лучшему боксеру года по версии АИБА, который должен был достаться чемпиону мира и Олимпийских игр украинцу Василию Ломаченко, отправился в Монголию, сообщает корреспондент Sportbox.ru Александр Павлов.

    Как пояснил на сегодняшней церемонии вручении AIBA AWARDS-2008 президент организации кореец Чинг-Куо Ву, Ломаченко пострадал за то, что не вышел на четвертьфинальный бой Кубка мира в весе до 57 кг против узбека Бахотирийона Султонова.

    В результате лучшим боксером признали золотого медалиста Пекина монгольца Бадар-Уугана Энкбата, выступающего в весовой категории до 54 кг.

    Нашли своих героев и другие награды. Лучшим судьей был назван китаец Ли Кин-Шень, тренером – Педро Рок Отано, а в женском боксе приз достался ирландке Кэти Тэйлор.

    GD Star Rating
    loading...
  2. rrrr says:

    munkh-erdene maani odoo neg shan hariugaa avaasai uneheer sn tamirchin hamgiin uramtai tulalddag ni shd

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: