Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, Лондон 2012, ОУОХ, Спорт-Анагаах ухаан » ОУОХ-ны ерөнхийлөгч мэдэгдэл хийлээ

GD Star Rating
loading...

ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогге сэргээшийн эсрэг тэмцэл болон тус хорооны бусад үйл ажиллагаатай холбоотой асуудлуудын талаар мэдэгдэл хийлээ. Тэрээр: Лондон-2012-наадмын үед допингийн шинжилгээний тоог эрс нэмэх төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлсэн байна. Сиднейд 2500 тамирчнаас сорьц авсан бол Бээжинд 4700 гаруй шинжилгээ хийгдсэн. Рогге энэ тоог 4 жилийн дараа 5500 хүртэл өсгөж, дунджаар хоёр тамирчны нэгийг шинжилгээнд хамруулах зорилготой байна. Рогге үүнээс гадна 2014 болон 2016 оны Олимпийн наадмыг АНУ-д дамжуулах эрхийг худалдах асуудлыг хойшлуулж байгаа тухайгаа мэдэгдлээ. Энэ нь юуны өмнө дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотой юм байна. Мөн 2016 оны Олимпийн наадмыг зохион байгуулах хотын хувь заяа зөвхөн ирэх оны төгсгөлд шийдэгдэх тул ОУОХ гэрээ байгуулахаа түр азнаж байгаа аж.. Энэ эрхийн төлөө Токио, Рио де-Жанейро, Мадрид болон Чикаго хотууд өрсөлдөж байгаа юм. АНУ-д Олимпийн наадам дамжуулах эрхийн төлөө NBC, FOX, ESPN, ABC зэрэг телекомпаниуд өрсөлдөж байгаа. Гэвч одоогоор эдийн засгийн хямралын улмаас зар сурталчилгааны үнэ унах хандлага байгаа тул тэд ч бас ОУОХ-той гэрээ байгуулах гэж яарахгүй байна. Сонирхуулахад 2010 болон 2012 оны Олимпийн наадмыг дамжуулах эрхийг ОУОХ 4 тэрбум доллараар худалджээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Баттулга says:

    16 onii olimp tokiod bolno

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: