Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Селтикс 21-2

GD Star Rating
loading...

Өнөөдөр NBA-ын талбайд 3 тоглолт боллоо. Вашингтоныг 34 онооны зөрүүтэй хожсон Бостон Селтикс багийнхаа түүхэн дэх хамгийн сайн эхлэл буюу 21-2 амжилтыг үзүүлээд байна.

“Вашингтон” – “Бостон” – 88:122 (21:36, 18:27, 35:26, 14:33)

В: Батлер – 19 оноо. Жэймисон – 17. Диксон – 17.

Б: Пирс – 22. Аллен – 22. Хаус – 12.

Бостон Селтикс лигийн хамгийн агуу түүхтэй баг. Гэхдээ Кевин Гарнетт, Пол Пирс, Рэй Аллен нарын үед л эхний 23 тоглолтоосоо 21 хожил авч байна. 21-2 гэдэг эхлэл Бостон Селтикс багийн түүхэн дэх дээд амжилт юм. Өмнө нь 2 удаа 20-2 болж байсны нэг нь өнгөрсөн улиралд юм. Мөн Селтикс одоогоор 13 тоглолт дараалан хожоод байгаа нь багийн түүхэнд 2-т орох дараалсан хожлын цуврал. 1985-1986 оны улиралд 14 дараалж хожиж байсан нь дээд амжилт. Тэдний дараагийн өрсөлдөгч нь Нью-Орлеанс бөгөөд хожих аваас дээд амжилттай зэрэгцэнэ.

Харин Вашингтон 1966-1967 онд Балтимор Буллетс нэртэй байснаасаа хойш анх удаагаа 4-16 гэсэн муу амжилт үзүүллээ.

“Даллас” – “Шарлотт” – 95:90 (26:26, 27:28, 21:20, 21:16)

Д: Терри – 26. Новицки – 23 + 13 самбар. Кидд – 12.

Ш: Окафор – 27 + 17 самбар. Фелтон – 16.

Маверикс Бобкэтсийн эсрэг 10 тоглож 10 дахь хожлоо авлаа.  Мөн Маверикс сүүлийн 12 тоглолтынхоо 10-т нь хожив. Бобкэтс 5 дахь дараалсан хожигдлоо амсч байна. Шарлотын шинэ тоглогчид өнөөдрийн тоглолтонд хараахан оролцоогүй бөгөөд орон нутгийн цагаар Бямба гаригт эхний тоглолтоо Детройтын эсрэг хийх юм байна.

Мавериксын довтлогч Жош Ховард 10 дахь тоглолтоо шагайны гэмтлийн улмаас дараалан өнжөөд байна. Хэзээ тоглох нь одоо болтол тодорхойгүй.

“Юта” – “Портленд” – 97:88 (29:27, 28:19, 21:20, 19:22)

Ю: Окур – 27 + 10 самбар. Миллсэп – 17. Уильямс – 14 + 11 дамжуулалт.

П: Рой – 33. Олдридж – 22. Фернандес – 10.

Ютагийн онооны лидер Карлос Бузер гэмтсэнээсээ хойш 12 тоглолт өнжөөд байна.  Гэхдээ Мехмет Окурын сайн тоглолтын ачаар тэд бүсийнхээ шилдгүүдийн нэг Портлэндийг хожиж дөнгөлөө. Энэ улиралд Жазз Блезэрсийг 2 дахиа хожив. Эдгээр багуудын хожил, хожигдол адилхан 15-9 болж тэнцэв.

Брэндон Рой, ЛаМаркус Олдриж нар 33, 22 оноо авцгаасан ч бусад тоглогчид нь хангалтгүй тоглолоо.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: