Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Элдэв мэдээ (шар мэдээ) » Солилцоо наймааны жиг жуг

GD Star Rating
loading...

http://www.football-wallpapers.com/wallpapers4/ronaldo_9_1024x768.jpgХөлбөмбөгийн ертөнцийн домгуудын нэг ‘шүдэрхэг’ Роналдо ирэх нэг сараас ногоон талбайдаа эргэн ирэх гэж байгаа билээ. Тэрээр саяхан
цөөнгүй сар хамт бэлтгэл хийсэн Фламенго -г  орхиж ,Коринтианст хүчин зүтгэхээ мэдэгдсэн нь багагүй шуугиан тарьсан. Тэгвэл үүнээс дутахгүй мэдэгдэл тэрээр хийлээ. ‘Би европт гайхалтай он жилүүдийг өнгөрөөсөн , харин одоо би нутгийнхаа агуу багтай гэрээ байгуулаад байна ,тэдний үүд надад хэзээд нээлттэй байсаар ирсэн.
Тиймээс европ тив минь баяртай ,би дахин тийшээ очих бодолгүй байна’
гэжээ.
Өөрөөр хэлбэл Р9 карьерийн сүүлийн жилүүдээ нутагтаа өнгөрөөхөөр шийджээ. Түүнийг ирж байгаатай холбогдуулан Коринтианс -н удирдлага европын томоохон клубтэй нөхөрсөг тулаан зохион байгуулах бодолтой байгаа ба ирэх сарын 17нд болох тэр тоглолтонд Эзэн хааны баг оролцох магадлал өндөр байна. Хоёр баг энэ талаар ярилцаж байгаа аж.

Россонерри ирэх хил бүрэлдэхүүндээ дахин нэг Бразил тоглогч нэмэхээр боллоо. Флуминенсе багийн хамгаалагч Тиаго Силваг  тэд  10 сая еврогоор ,4 жилээр авах  болсон ба энэ наймаа ирэх зун явагдах аж. Учир нь хар-улаануудын Европын паспорттай тоглогчдын тоо гүйцсэн болохоор өвлийн цонхоор авах боломжгүй ажээ.
Өнгөрсөн зунаас хойш Челси ,Виллареал ,Интер зэрэг багууд түүний төлөөх тулаанд нэгдсэн ба эцэст нь Бразилчуудад ээлтэй Милан -г өөрөө сонгосон байна.
Бээжингийн олимпийн хүрэл медальт энэ залууг ирснээр Россонери -н хамгаалалт улам сайжрах нь дамжиггүй.

Манчестер сити багийн баян эзэд Торресийг 50 сая фунтээр авахад бэлэн гэжээ. Тэртээ 2001 онд алдарт Зиданыг Реал 46 саяар авч байсан ба хэрвээ энэ наймаа биелэлээ олбол Испани эр хамгийн үнэтэй тоглогч болох аж. Мөн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар арабууд Валенси -с Давид Вилла -г бас авчирч Вилла – Торрес -н хослолыг үүсгэх хүсэлтэй аж. Гэвч үүнд нэг саад гарсан нь Виценте Сориано (Валенси ерөнхийлөгч) тэднээс 60 сая фунт шаардсанд байгаа юм.
Энэхүү асар их мөнгөний наймаа эцэстээ юунд хүргэхийг мэдэхгүй ч ,ямар байсан Сити ирэх цонхоор нэг ‘том од’ элсүүлэх нь тодорхой.
Клубын менежер Марк Хюгес харин өөр бодолтой байгаа ба Портстмут -н Лассана Диарра, Блакбөрний Санта Круз -г авах бодолтой аж.

Реал -н шинэ дасгалжуулагч Хуанде Рамос өвлийн цонхоор нилээд наймаа хийх бололтой. Хамгийн түрүүнд хуучин багийнхаа Зокора-г авчрах хүсэлтэй байгаа ба Аарон Леннон ,Бентлеид ч санаархаж байна. ‘Намайг лондонд ажиллах хугацаанд хамгийн их таалагдсан тоглогч бол Зокора’ гэж Ромас мэдэгдсэн ба түүгээр Диарра -г орлуулах аж.

http://images.teamtalk.com/08/01/800x600/AmrZaki_629878.jpgЛуйс Фелипе Сколаригийн наймааны жагсаалтанд Амр Заки дээгүүр бичигдэж байна. Цэнхэрүүд түүнд 6 сая фунтыг амласан ба оронд нь Бразил хамгаалагч Алексийг явуулахад бэлэн ажээ.
Мөн Роман Абрамович оросоос Вангер Лаав-г зээлэх тухай яриа ч байна.
Португалын 20 настай довтлогч Орландо Са -г Челси ихэд сонирхож байгаа ба Брага -д 4 сая фунт ‘шидэхэд’ бэлэн гэжээ.

Шинэ дасгалжуулагчтайгаа таарамж муутай байгаа Каннаваро ‘төрхөмдөө буцаж’ магадгүй байна.
Реал дахь түүний гэрээ ирэх жил дуусах ч агент нь ойрын хугацаанд энэ асуудлыг шийдэхгүй бол нэг сард Наполи-д очиход бэлэн байгааг нь мэдэгджээ. Наполи-д түүний дүү Паоло Каннаваро хүчин зүтгэдгийг та мэдэх байх.

Германы ‘гигинт’ Байерн саяхан тун ашигтай наймаа хийлээ. Сүүлийн үед гайгүй формтой байгаа Хорват эр Ивица Олич -г үнэгүй авна гэдэг сайн наймаа байхаас аргагүй. Бүр 3 жилийн гэрээтэй.

Валенси -д нэгэн улиралыг өнгөрөөсөн Тимо Хилдебранд нутаг буцахаар шийджээ. Түүний очих баг нь Хоффенхеим. 29 настай хаалагчын хувьд тун ирээдүйтэй сонголт хийлээ гэж олон хүн үзэж байна.

Якубу-гаа гэмтлийн эмнэлэг рүү үдсэн Эвэртонд довтлогч хэрэгтэй байгаа. Тэгвэл Сити -н Жо дээр тэдний сонголт тогтсон ба 1 сард зээлэх бодолтой ажээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. Тогтохням says:

    Torres, Villa 2-ын хослол гэдэг чанга сонсгогдож байна шүү… Гэвч Торрес ч тэр, Villa ч тэр багаа орхиж явна гэж бодохгүй л байна… Харин Хилдербрэнд Хоффенеимд очлоо гэхэд шууд гараанд гарах нь юу л бол, чухамхүү Хаас өөрийгөө хангалттай илэрхийлж чадаж байгаа гэж би бодож байгаа…

    GD Star Rating
    loading...
  2. tsatsaa says:

    Ronaldinho AC MILAN-d ochson geh yum.gevch eroosoo togloj haragdahgui yum.neeree shuderheg ingehed haa yavnaa?

    GD Star Rating
    loading...
  3. batu says:

    chi anduuraad bna

    GD Star Rating
    loading...
  4. barhas says:

    yu ronaldinho chin bainga garaand garj bgaa.real ch tottemhemmer duureh ni dee

    GD Star Rating
    loading...
  5. batunaw says:

    kkkkkkkkk RONALDINHO maani sain l bgaashdee YGAASaa BARCAgaas yvsan ni estoi zov te

    GD Star Rating
    loading...
  6. messi says:

    ronaldinho huluu gemteegeed suuliin heden toglolt unjsun gej bsan man city munguur l bolgoh geed bhiin da

    GD Star Rating
    loading...
  7. messi says:

    liverpool robbie keane gee yavuulah geed bgan bishuu ugui yu

    GD Star Rating
    loading...
  8. barhas says:

    robbie yvahgui bhoo.harin torres ch ,ug gerard torresiig yvuulahgui gd l bsan sh d

    GD Star Rating
    loading...
  9. munhuulei says:

    villa ochuul ochiishdee ugasa valenciagiin sain yvjaga gej haana bga, harin torres liverpoolees garna gej bodku l bn, villa torresoos iluu garhiin tuld tuuni esreg togloj magadgui l yum, citychdee 1,2 jiles saijirku bhdoo ug n tedni dovtolgoo hangalttai harin dundaa bas hoinoo l asuudaltai bgashd

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: