Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Спорт ба фото, Талбайн теннис » Төгс төгөлдөр Даниела Хантухова

GD Star Rating
loading...

Словакийн теннисчин Даниела Хантуховагийн зургийн цомгийн та бүхэндээ хүргэж байна.Түүний хувийн амьдралын талаар цухас дурдвал тэр 6 янзын хэлээр чөлөөтэй ярихаас гадна төгөлдөр хуур дээр сонгодог аяуудыг гайхалтай дардаг гэнэ. Тэр төгс байхыг эрмэлзэж бэлтгэл дээр ч тэр, амьдрал дээр ч тэр маш их дарамтыг  өөртөө авдаг аж. Ахлах сургуулиа төгсөөд их сургуулийн уралдаант шалгалтанд тэнцэн хүссэн хуваариа авч чадсан нь ч үүнийг илтгэх мэт. Гэхдээ тэр теннисийг сонгож амьдралаа зориулах болжээ. WTA ийн найман ч тэмцээнд түрүүлсэн Даниела улам хичээж Мартина Навратилова гэх мэтийн домгуудаар хичээл заалгаж аль болох сайжрахыг л хичээдэг байна. Түүний тоглолтоос ч энэ нь мэдрэгддэг. Хожигдчихоод талбай дээр уйлна, хожигдож явах үедээ хамгийн их шар энэ л болвуу гэж бодогтдол шаралхана. Энэ бүгд Словакийн үзэсгэлэн гоог төгс төгөлдөр рүү хамгийн ойрхон эмэгтэй теннисчин гэдгийн илтгэх болов уу. Түүний гайхалтай моделийн зургууд олон бий ч түүний хамгийн сүүлд авхуулсан зургийг сонирхоцгооё.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: