Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Мэдээ, Формула-1 » Хамильтон согтуу жолоо барихын эсрэг

GD Star Rating
loading...

http://www.telegraph.co.uk/telegraph/multimedia/archive/00713/sport-graphics-2007_713134a.jpgФормула-1-ийн түүхэнд хамгийн залуу ДА-аар шалгарсан Британийн нисгэгч Льюис Хамильтон дэлхийн хошой аварга Финляндын Мика Хэккиненний хамт нэгэн өвөрмөц олон нийтийн арга хэмжээнд оролцлоо. 23 настай Макларен-Мерседесийн нисгэгч жолооны ард согтууруулах ундаа хэрэглэхийн эсрэг кампанит ажлын хүрээнд Лондоны гудамжаар согтуу жолоо барихын эсрэг гэсэн бичигтэй такси жолоодон явсан байна. Энэ аянг Жонни Уолкер зохион байгуулсан бөгөөд Хамильтон, Хэккинен нар Лондон хотын мэр зэрэг нэр хүнд бүхий хүмүүсийн хамт энэ аянд оролцжээ. 23 настай Хамильтон энэ оны ДА болсноор Британийн арлын үндэсний баатар болсон юм. Тэрээр 1996 онд Дэймон Хилл түрүүлснээс хойш арлын улсад ДА цолыг эргүүлэн авчирснаар олон цол хэргэм шагнал авсан, Британийн ерөнхий сайд Гордон Брауны гардан олгодог Ричард Симен Трофи хэмээх нэр хүндтэй шагналыг хэдхэн өдрийн өмнө хүртжээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: