Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Элдэв мэдээ (шар мэдээ) » Хөлбөмбөгийн хөгжилтэй бас хоржоонтой мэдээ №3

GD Star Rating
loading...
МанЮ-ийн тоглогчдыг хэрэв хөлбөмбөгч болоогүй бол ямар мэргэжил сонгох байсан бэ гэж асуухад Рүүний Эмч болох байсан гэж авчээ. Боксчин шиг царайтай, ширүүн догшин эр усгал зөөлөн харьцах эмч болж чадах байсан гэж үү. Гэхдээ хорхойтсон шүдийг ганцхан суга татчих сайн шүдний эмч гэвэл төсөөлөгдөж л байна. Гэвч болоогүй ээ. Рүүнийгээс хачирхалтай нь КР-ийн хариулт байлаа. Тэр Супермэн гэжээ. Ийм мэргэжил байдаг билүү. Гэхдээ түүний байгаа байдал, гаргаж буй аяг аашийг нь харахад Рүүнийгийнхээс ч илүү бодитой юм уу.
************************************

Италичууд ч бүр хүнээ байж байна доо. Тоглогч нараас ярилцлага авах бүрд тухайн тоглогчийн баг нь мөнгө сааж байх болно гээд түмний нүдийг бүлтийлгэсэн. Гэтэл одоо бүр лигээ 20 биш 18 багтай болгоно гэж авч. Учир нь гэсэн чинь баг бүр 4 тоглолт бага хийх болно. 4 тоглолтын шүүлтэд өгөх мөнгөө тэд хэмнэх болно гэж авч. Гэхдээ эсэргүүцэл гээчийг жижиг багууд нь үзүүлж өгөх нь мэдээж. Дэлхийн хямрал бүгдийг дагуулж байна уу даа.

************************************

Ноён Абрамович Хиддинкд 4 сая евро данс руу нь шилжүүлжээ. Агуу Орос ингэтлээ ядуурсан гэж үү. Одоо Лөв тэгвэл барьцаад Хоффэнхаймын босстой холбоо тогтоох хэрэгтэй болж байх шиг.

************************************

Шотланд, Уэлс болон Умард Ирланд гэсэн 3 улс нийлээд 2016 оны Еврог нутагтаа зохиохоор хөөцөлдөх гэнэ. Үүн дээр нь Англи нэмэгдвэл Их Британи тэр чигээрээ энэ тэмцээнд хамаатай болох нь. Гэхдээ ганц л нөхцөл бий. Тэр нь Англи урьдчилсан шатнаас шалгарах.

************************************

Колумбын лигид өрсөлдөгчөөсөө 3 метр зайд байсан нэг нөхөр жүжиглээд, улмаар 11 хийх эрх авчээ. Мань хүн тоглолтын дараа уйлсан сурагтай. Баг нь дээсэн дөрөөн дээр байхад амжилт авчирсан арга юм чинь зөв ч юм уу.

************************************

Грекийн лигт бүр ч жигтэй явдал болжээ. Панатинайкос Астерастай тоглож байхад талбай дундуур нэгэн зүггүй эр гүйжээ. Астерасын тоглогч түүнийг барьж авах гэсэн цэнгэлдэхийн ажилтанд туслахаар түүнийг элдэн хөөсөн боловч үн дүн нь шүүгчээс УЛААН ХААРД. Дараагийн удаад тэр эсрэг тоглогч дээрээ анхаарлаа хандуулах биз ээ.

************************************

Оросын доогуурх лигт Раменское Химкитэй нэгдэх болжээ. Дасгалжуулагчид маш том асуудал гарсан нь 2 багийн 50-иад тоглогчоос гарааны 11-ээ хэрхэн сонгох вэ гэж өдрийн бодол шөнийн зүүд болж байгаа аж.

************************************

Аллианц Арена. Энэ бол 350 сая еврогоор боссон гайхамшигт цэнгэлдэх. Гэвч 1860 Мюнхены фэнүүд Арроганц Арена гэдэг. Ихэмсэг орших энэ стадионд тоглодог Байерны тоглогчид биеэ тоосон гэж их шүүмжлүүлдэг. Гэтэл 1860-ийн фэнүүд одоо өөрөөр нэрлэх ёстой болж байх шиг. Тэд цамцан дээрээ аврах албаныхны эмблемийг хадах болсон. Тэгэхээр Амбуланц Арена гэх юм уу.

************************************

Холланд дасгалжуулагч Ко Адриансе 2006 оны 8 сард хэдий хүчинтэй гэрээтэй байсан ч багаасаа явсан билээ. Энэ тохиолдолд дасгалжуулагч асар их мөнгө авдаг. Сүүлийн жишээ гэхэд л Реалаас Шустер 6 саяыг хүлээж авах бол Рамос Спарсаас 4,5-ыг хүртэх болсон. Гэтэл саяхан Олон улсын спортын шүүхээс Ко-г Портод 1 саяыг төлөх шийдвэр гаргажээ.

************************************

Валенси санхүүгийн гүн хямралд байгаа гэдгээ мартсан бололтой. 240 саяын өр байдаг, банкууд нэмж зээл өгөхгүй гэсэн. Тэгж байхад л Бундэслигийн од-хаалгач байсан Хилдебрандыг зүгээр явуулж байгаа гэнэ. Багийн бүрэлдэхүүнд санхүү төгссөн хүн байдаг юм болов уу даа.

Бичсэн: Номер 10.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: