loading...
0 - Мартин О’Нейлл бол Эвертоны фэнүүдийн хамгийн үзэн яддаг хүмүүсийн нэг байх. Түүний дасгалжуулсан баг Премьер лигтт Эвертонд нэг ч удаа хожигдож байгаагүй.

1 – Бенжани Мварувари Манчестер Ситигийн энэ улирлын анхны мөргөж хийсэн гоолын эзэн боллоо.
4 – Криштиану Роналду “Адтан бөмбөг” хүртсэн Манчестер Юнайтедын 4 дэх тоглогч.
5 - Тоттенхэм Вест Хэмийн эсрэг хийсэн сүүлийн 5 тоглолтынхоо 4-т нь хожиж, нэгт нь тэнцжээ.
7 -Ливерпулын хамгаалагч Сами Хьюпа Финляндын оны шилдэг тоглогчоор 7 дахь удаагаа нэрлэгдлээ. Өмнө нь 1999, 2001, 2002, 2003, 2005 болон 2006 онуудад мөн шилдэгээр тодорч байжээ.
11 – Челси Английн дээд лигийн түүхэнд айлын талбайд хамгийн олон тоглолт дараалан хожсон дээд амжилтыг 11 болгон тогтоолоо. Билл Николсоны удирдсан Тоттенхэм 1960 онд 10 дараалж хожиж байж. Челси айлын талбайд 26 гоол хийж, ганцыг алджээ. Мөн тэд 2008 онд айлын талбайд ялагдаагүй Премьер лигийн ганц баг юм байна.
25 - Ийм тооны шар хуудас энэ тойрогт хэрэглэгджээ.
27 - Эвертоны Ж.Лескоттын гоолоос 27-хон секундын дараа Астон Виллагийн Эшли Янг хожлын гоол хийж, Гудисон Паркт цугласан Эвертоны фэнүүдийг шоконд оруулав.
27 – Уиган ПЛ-ийн топ-4 багийг 27 тоглолтын турш хожиж чадаагүй явна.
31 - Астон Виллагийн Стив Сидвелл энэ улирлын ПЛ-ийн хамгийн хурдан гоолыг тоглолт эхлээд ердөө 31 секунд болж байхад Эвертоны хаалганд хийлээ. Харин Тоттенхэмийн хамгаалагч Ледли Кинг ПЛ-ийн түүхэн дэх хамгийн хурдан гоолны амжилтыг эзэмшдэг. Тэрээр 8 жилийн өмнө Брэдфордтой хийсэн тоглолтын 10 дэх секундэд гоол хийж байжээ.
50 – Ливерпуль лигтээ Блекбэрнийг 50 дахь удаагаа хожлоо.
71 – Харри Реднапп Вест Хэмийг орхисон 2001 оны 5 сарын 9-нөөс хойш “Аптон Парк”-т эсрэг “дүрээр” ирээд нэг ч хожигдож байгаагүй юм байна. 71 сарын турш.
100 - Уиган айлын талбайд ПЛ-т 100 дахь гоолоо хийжээ. Астон Виллагийн Габриэль Агбонлахор болон Арсеналын Робин ван Перси нар ПЛ-д 100 дахь тоглолтоо хийсэн бол түүний багийн анд Эмануэль Адебайор ПЛ-т Арсеналын гарааны бүрэлдэхүүнд 100 дахь удаагаа гарлаа.
187 – Өнгөрсөн тойрогт Эвертон-Астон Вилла багууд дээд лигт хамгийн олон буюу 187 дахь удаагаа учраа таарчээ.
200 - Мэттью Апсон ПЛ-т 200 дахь удаагаа гарааны бүрэлдэхүүнд гарлаа. (Арсенал, Ноттингем Форест, Кристал Палас, Ридинг, Бирмингем болон Вест Хэм багуудад).
250 - Ледли Кинг Тоттенхэм багийнхаа гарааны бүрэлдэхүүнд ПЛ-т 250 дахь удаагаа гарлаа.
300 – Арсеналын хамгаалагч Коло Туре 300 дахь ПЛ-ийн тоглолтондоо оролцлоо. Сильвин Дистин Английн лигт 250 дахь удаагаа гарааны бүрэлдэхүүнд гарч, 300 дахь тоглолтондоо оролцжээ.
350 - Ж.Лескотт 350 дахь клубын тоглолтт хийлээ (Вульвс болон Эвертонд). Ньюкаслын Шэй Гивен ПЛ-т 350 дахь тоглолтоо хийв. (Өмнө нь Блекбэрнд тоглож байсан)
500 – Манчестер Юнайтед Сандерландыг 1:0-ээр хожсоноор Сэр Алекс Фергюсон 500 дахь дээд лигийн ялалтаа авлаа.
loading...





yu ch oilgohgui bna
loading...
You ch oilgohgui bol durak gej helii dee Barhasaa
loading...
FC Liverpool-g hen demjdegiig medeh uu IDIOTS l demjdeg yum shuu dee ter togloj bgaag harj bna uu az n taarval gants onoo zulgaana tgd l boloo. 1 hunuu bag no torres no win. LFC- IDIOTS
loading...