loading...
Жил бүр уламжлал болгон зохиогддог Аваргуудын уралдаан буюу The Race of Champions маргааш Лондон хотын Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд эхлэхэд бэлэн боллоо.
Энэ жилийн уралдаанд Формула 1-ийн Дэлхийн долоон удаагийн аварга М. Шумахер, Дэлхийн автомашины бартаат замын (WRC)-ын 4-н удаагын аварга С.Лёб болон Ж.Баттон (Ф1), Д.Култхард (Ф1), С.Веттел (Ф1) гэх мэт авто спортын дэлхийн шилдгүүдийн төлөөлөл болох 16-н шилдэг уран жолоодогчид 80000 хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө хурд авхаалж самбаагаа сориход бэлэн болжээ. Тэмцээний хамгийн гол шуугиан бол “Хүн ба Хөдөлгүүр” уралдаан буюу Формула 1-ийн будаг нь ханхалсан аварга Хамилтон Мерседес загварын машинаар, Бээжин хотноо болсон зуны Олимпийн тоглолтоос 3-н алтан медалиар энгэрээ мялаасан ертөнцийн хамгийн хурдан дугуйч Крис Хой дугуйгаараа жийж хэн нь хурднаа шалгах уралдаан билээ. Хэдэн зуун морины хүчтэй хөдөлгүүр хурдан уу? Хоёр морины хүчтэй Хойн хөл хурдан уу? гэдэгт хариу авахад нэг л өдөр үлдлээ.
loading...




Hamilton shumaher vettel 3iin uraldaan goe boloh bh daa hamilton turuuleh bh aa
loading...