loading...
Японы нийслэл Токио хотын Метрополитан Гимназиумд жүдо бөхийг үндэслэгч Жигоро Каногийн нэрэмжит олон улсын А зэрэглэлийн тэмцээн өнөөдөр эхэллээ. 38 орны 270 бөх оролцож буй энэ тэмцээнд манай эрэгтэй 7, эмэгтэй 4 бөх оролцож байна. Өнөөдөр эрчүүдийн 60 кг, 66 кг, эмэгтэйчүүдийн +78, 78 кг-ийн жингийн барилдаанууд явагдаж дүнгээ гаргажээ.
Эрэгтэйчүүдийн 60-кг ийн жинд хүч үзсэн Ч.Болдбаатар эхний тойрогтойй Макао, түүнчлэн Япон, Германы бөхчүүдийг ялан Японы бөхөд ялагджээ. Тэр хэсгээсээ гарсан тул жүдогийн шинэ дүрэм ёсоор дагах барилдаанд орох эрхтэй болсон байна. Гэвч тэр дагах барилдаанд мөн л Японы бөхөд ялагдан тавдугаар байрт оржээ. Энэ жинд Японы Кисей Акимото түрүүлжээ.
66 кг-ийн жинд Монгол улсын гавьяат тамирчин Х.Цагаанбаатар зодоглолоо. Эхний тойрогтоо олимпийн хошой аварга Масато Учишибатай учраа таарлаа. Олимпийн хошой аваргыг манай гавьяат ялан энэ тэмцээний эхний шуугианыг тарьж Япончуудын найдварыг үгүй хийсэн. Түүний дараа тэр Францын бөхийг ялан хэсгээсээ гарсан хэдий ч Солонгосын бөх Ан Жеон Хванд ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болжээ. Тэр Ч.Болдбаатарын адил хүрэл медалийн төлөө барилдаг Польшийн бөхөд ялагдлаа. Энэ жинд Японы бөх Тацуаки Егуса түрүүлсэн байна.
12 сарын 13-нд манай эрчүүдийн 73кг-ийн С.Ням-Очир, 81 кг-ийн Б.Амбасэлмаа, эмэгтэйчүүдийн 70 кг-ийн П.Лхамдэгд, 63 кг-ийн Ц.Мөнхзаяа, 57 кг-ийн Ц.Цэрэннадмид нар барилдаанаа хийнэ.
Тэмцээний сүүлчийн өдөр буюу 12 сарын 14-ий ням гарагт эрчүүдийн -100 кг-ийн Б.Тэмүүлэн, +100 кг-ийн Х.Мөнхбаатар, эмэгтэйчүүдийн 52 кг-ийн М.Бундмаа, 48 кг-ийн Б.Уранчимэг нар хүчээ үзэх ажээ.
loading...




amjilt husie
loading...
Amjilt amjilt amjilt!!! Zaaval altan medaltai ireeree!!!
loading...
Amjilt amjilt amjilt!!! Zaaval altan medaltai ireeree!!! daraagiin odruudiinh ni dung dariu niitleeree! PLZ.
loading...
2 dahi udur l lav shalitai barildsangui.
Women 63 kg-d Ts.Munkhzaya VII bairt orson.
loading...