Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Жүдо » Аваргын эмчилгээ амжилттай болжээ

GD Star Rating
loading...

Олимпийн аварга Н.Түвшинбаяр өвдөгний гэмтлээ эмчлүүлэхээр АНУ-ыг зориод удаж буй билээ. Америкт очсон эхний үедээ соёл, боловсрол, спорт, бизнесийн хүрээний олон нийтийн арга хэмжээнд оролцож байсан тэрбээр өнгөрөгч даваа гаригт (XII.8) Баффалод баруун өвдөгтөө хагалгаа хийлгэсэн байна.

УИХ, Засгийн газрын гишүүн, МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулгын найз, “Ниагарагийн хөгжлийн сан”-гийн дэд ерөнхийлөгч Рожер Тревино болон АНУ дахь Монголын хүндэт консул Кармен Кэбелл нар Баффало хотод байдаг Нью-Йорк мужийн их сургуулийн Спортын анагаах ухааны салбар сургуулийн эмч Жон Марцо, тус мужийн Спортын эмнэлгийн дурангийн хагалгааны тасгийн эмч Энди Каппучино нартай холбож өгч туслан, энэхүү эмчилгээ амжилттай болох үндсийг тавьжээ.

Ингээд дээр дурдсан эмч нар үзлэг хийж рентген зураг авсныхаа дараа баруун өвдөгний зөөлөн эд нь идэгдээд, яс нь хоорондоо хавиралдан, идээлж эхэлснийг хэлэн, эмчлүүлэгчийг явалгүй, хөдөлгөөнгүй байхыг захисан байна. Үүний хариуд МЖБХ-ны Боловсрол хариуцсан захирал Б.Пагва Н.Түвшинбаярыг жүдо бөх барилддаг, бүр Бээжингийн олимпод аваргалсан  гэдгийг нь хэлэхэд эмч нар итгэхгүй байсан гэнэ.

Н.Түвшинбаяр мэс заслын дараа 14 хоног эмчийн хяналтад байх бөгөөд Монголд ирэх хугацаагаа нарийн тогтоогүй аж. “Гэрийнхэнтэйгээ байнга ярьж, холбоотой байгаа ч их санаж байна. Хурдхан нутагтаа очмоор байна” гэж тэр өгүүлсэн гэнэ. Мөн тэрбээр эмчилгээний зардалд багагүй мөнгө гарч байгаа ч энэ бүгдийг зохицуулж зардлыг дааж байгаа хүмүүс, мэс засал хийсэн эмч нар, тэдэнтэй холбож өгсөн ачтануудад талархаж буйгаа илэрхийлсэн байна.

Одоо Н.Түвшинбаяр, Б.Пагва нар Рожер Тревиногийн гэрт амьдарч буй аж.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. fabio says:

    hagalgaand orhyn omno bas jaahan zugaalaad avsan gej baigaa

    GD Star Rating
    loading...
  2. od says:

    Abaga mini odoo barildaj biye zoboogood yaxab dee orgild ni xvrsen ym chin tsaan chin -100-d B.Temuulen geed sain xuuxed garch irj bna

    GD Star Rating
    loading...
  3. Tsongooloo says:

    ta uneheer aguu hatuujil tesver tevcheertei hun yumaa.taniig hundetgej baharhah bas hairlah setgel uuriin erhgui turj bna.tanid amjilt husie.hurdan edgeed eh orondoo ireerei.

    GD Star Rating
    loading...
  4. hater says:

    chinii toloo bulgan nutgiinxan negen amisgalaar, negen setgel zvrxeer xairlaj xaramlaj ywdag shvv. chi bol bidnii baxarxal ard tvmnii baatar. chamd amjilt xvsii.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: