Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Атланта Кливлендийг зогсоов

GD Star Rating
loading...

Өнөөдөр НБА-ын талбайд 10 тоглолт боллоо. Кливленд Кавальерсийн дараалсан 11 хожлыг Атланта Хоукс зогсоов. Харин өнөөдрийн шилдэг тоглогч нь Дирк Новицки байлаа.

“Атланта” – “Кливленд” – 97:92 (31:24, 16:14, 21:28, 29:26)

А: Бибби – 24. Марв.Уильямс – 19. Жо Жонсон – 17+8 дамжуулалт.

К: Л.Жеймс – 33+9 дамжуулалт. Мо Уильямс – 26. Варежао – 11+8 самбар.

Майк Биббигийн 24, Марвин Уилльямсын 19 онооны ачаар Атланта Хоукс талбай дээрээ Кливлендийг хожиж, тэдний дараалсан хожлын цувралыг 11 дээр нь зогсоолоо. Ийнхүү Кавальерс 11 сарын 19-нд Детройтод хожигдсоноос хойш анх удаа хожигдож байна.

“Юта” – “Орландо” – 94:103 (26:25, 30:21, 12:34, 26:23)

Ю: Д.Уильямс – 17+11 дамжуулалт. Кириленко – 17. Корвер – 15.

О: Льюис – 27+9 самбар. Туркоглу – 23. Нельсон – 17.

Өмнөх Финикстэй хийсэн тоглолтонд зүүн өвдгөө гэмтээсэн Дуайт Ховард анх удаагаа тоглолт өнжсөн ч Орландо Ютаг талбайд нь хожиж дөнгөлөө. Ховард 2004 оны драфтын номер 1-ээр сонгогдсоноосоо хойш 351 тоглолтонд дараалан тоглоод байв.

Юта талбай дээрээ энэ улиралд муу тоглож байна. Өнгөрсөн улиралд тэд “EnergySolutions Arena” ордондоо 37 хожиж, 4 хожигдож байсан бол энэ улиралд 14 тоглолтын дараа л 4 хожигдоод байна. Ютагийн Карлос Бузер 13 тоглолт дараалан өнжөөд байна.

“Шарлотт” – “Детройт” – 86:90 (13:24, 20:27, 23:27, 30:12)

Ш: Ж.Уоллес – 22+9 самбар. Огастин – 18. Фелтон – 17.

Д:  Айверсон – 20. Хэмилтон – 18. Стаки – 13+10 самбар.

Шарлоттын шинэ цэргүүд болох Борис Диау, Ража Белл нар анхны тоглолтоо хийцгээсэн ч Айверсон хуучин дасгалжуулагч Ларри Брауныхаа одоогийн багийг эсрэг сайн тоглож, Детройт ээлжит хожлоо авлаа. Харин Шарлотт 6 дахь дараалсан хожигдлоо хүлээв. Тэд довтлогч Жуван Ховардыг эгнээндээ нэгтгэжээ.

“Филадельфи” – “Вашингтон” – 104:89 (25:20, 26:20, 28:25, 25:24)

Ф: Брэнд – 27+9 самбар. Л.Уильямс – 15. Игудала – 14. Янг – 14.

В:  Жэймисон – 17+9 самбар. Стивенсон – 16. М.Джеймс  16.

Тони ДиЛео Филлиг удирдсан анхны тоглолтоо ялалтаар дуусгалаа. ДиЛео 1990-91 оны улиралд Филлигийн албанд нэгдсэн бөгөөд өмнө нь Баруун Германыг шигшээ багт тоглож, мөн тэднийг удирдаж явсан байна.  Элтон Брэндийн энэ улирлын дээд оноо 27 нь Филлигийн хожилд хамгийн том хувь нэмрийг оруулж, дараалсан  3 хожигдлоо зогсоов.

“Милуоки” – “Индиана” – 121:103 (33:24, 31:22, 22:37, 35:20)

М: Редд – 27. Виллануэва – 26+10 самбар. Богут – 20+20 самбар. Р.Жефферсон – 20.

И: Форд – 27. Раш – 16. Грэйнджер – 14. Фостер – 14.

Пейсерс ийнхүү сүүлийн 9 тоглолтынхоо 8-д нь хожигдож байгаа бөгөөд дараалан 6 хожигдож байна. Харин Баксын Майкл Редд гэмтлээсээ эргэн ирснээсээ хойш тогтвортой сайн тоглож байна. Өнөөдрийн тоглолтонд 27 оноо авчээ. Бакс 10-15 болсон бол Пейсерс 7-16 болжээ.

“Чикаго” – “Нью-Жерси” – 113:104 (22:31, 28:29, 25:20, 38:24)

Ч: Гордон – 29. Роуз – 22. Томас – 16.

Н: Картер – 39. Харрис – 22. Лопес – 17.

Винс Картер өмнөх тоглолтондоо 13 шидэлтийнхээ ганцыг нь ч амжилттай болгоогүй ч энэ удаа алдаагаа засч 39 оноо авлаа. Гэсэн ч энэ нь Нетс Буллзыг хожиход хүрэлцсэнгүй. Бен Гордон, Дерик Роүз нарын сайн тоглолт Буллзын 11 дэх хожлыг авчирлаа.

“Клипперс” – “Хьюстон” – 95:82 (28:22, 17:26, 25:16, 25:18)

К: З.Рэндолф – 30+13 самбар. Торнтон – 26. Дэвис – 13+9 дамжуулалт.

Х: Яо Мин – 24+13 самбар. Макгрэди – 19.

Зак Рэндольф 30 оноо, Эл Торнтон 26 оноо авч Клипперс 2 дахь дараалсан хожлоо авлаа. Рокитс 2-р хагаст муу тоглосон тул хожигдлоо. Үүнийг дасгалжуулагч Рик Адельман ч хэлсэн байна.

“Денвер” – “Голден Стэйт” – 123:105 (36:22, 29:29, 34:23, 24:31)

Д: К.Энтони – 27+9 самбар. Биллапс – 16+11 дамжуулалт. Мартин – 15. Смит – 15.

Г: Кроуфорд – 25. Курц – 20. Белинелли – 14.

Кармело Энтони 27 оноо, Чонси Биллапс 16 оноо, 11 оновчтой дамжуулалт хийж Наггетс Уириорзыг амархан хожлоо. Уириорз сүүлийн 13 тоглолтынхоо 11-т нь хожигдоод байна. Наггетс 1976-77 оны улиралд л хамгийн сүүлд 16-7 гарааг хийж байж. Энэ нь тэдний НБА дэх анхны жил байжээ.

“Сакраменто” – “Нью-Йорк” – 90:114 (21:43, 24:26, 26:24, 19:21)

С: Сэлмонс – 14. Удрих – 13. Томпсон – 12+11 самбар. Гарсия – 12.

Н: Эл Харрингтон – 33. Робинсон – 19. Ли – 17+19 самбар.

Эл Харрингтон Никст ирснээсээ хойш супер од шиг л тоглож байна. Өнөөдөр л гэхэд 33 оноо авлаа. Никс өнгөрсөн 1 сараас хойш анх удаагаа айлын талбайд 2 дараалж хожиж байна. Майк Ди`Антонигийн дасгалжуулах ур чадварыг үнэлэхгүй байхын аргагүй нь. Ийм муу бүрэлдэхүүнтэй Никсийг 23 тоглоход 11 хожуулаад байна.

“Даллас” – “Оклахома-Сити” – 103:99 (23:28, 27:26, 29:26, 24:19)

Д: Новицки – 46+8 самбар. Терри – 28. Кидд – 8.

О: Грин – 25. Дюрант – 22+8 самбар. Уэстбрук – 19+8 самбар.

Дирк Новицкигийн ээлжит бөмбөгдөлт. 46 оноо нь Новицкигийн 3 дахь дээд оноо бөгөөд тэрээр 40-өөс дээш оноог кареертаа 9 дэх удаа авч байна. Оклахомад Диркийг хамгаалчих хүн байсангүй. Даллас сүүлийн 13 тоглолтынхоо 11-т нь хожиж байна. Харин Оклахома 2-22 амжилтаар лигийн хамгийн муу багийн тэргүүн эгнээнд явна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. SekE says:

    Ашгүй ингэж нэг 76 хожих гэж . Уул нь энэ жилийн тэсрэлт хийх баг чинь 76, Raptors ш дээ. Гарааных нь тоглогчид сайн байж нэг л болж өгөхгүй юмаа.

    GD Star Rating
    loading...
  2. SekE says:

    Атланта Кливленд-г хожиж байгаа юм чинь талбай дээрээ Бостоны дараалалсан хожлыг бас зогсоож магадгүй л юм байна даа. Бөмбөг бөөрөнхий гэж …

    GD Star Rating
    loading...
  3. SekE says:

    ээ энэ Хьюстон ямар сонин багт хожигдоо вэ?

    GD Star Rating
    loading...
  4. Одоо Мелогийн тоглолт орж эхэлсэн бололтой. Одоо Денверээс Биллапс биш Мело MVP уралдаанд орох байх. Өчигдөр бас л сайн байналээ. Даан ч дасгалжуулагч 4-р үед тоглуулаагүй болохоос. 27 минут тоглоод 27 оноо 9 самбар, 6 дамжуулалт гэдэг бол сайн үзүүлэлт. 4-р үед тоглосон бол трипл даабл хийхээр л байлаа. Хагас сайнд Лебронтой талбай дээрээ тулна. Тэгэхдээ л үзүүлээд өгөх хэрэгтэй.

    GD Star Rating
    loading...
  5. SekE says:

    Lebron vs Melo 2-ын тулааны харьцаа ер нь хэд хэд байгаа вэ?

    GD Star Rating
    loading...
  6. Өнгөрсөн жил Мело 2 хожсон. Энэ жил Леброн нэг хожсон байгаа. Лав сүүлийн 10 тоглолтонд Мело 8 хожиж Леброн 2 хожоод байгаа. Энэ хагас сайн өдөр ESPN-ээр гарна.

    GD Star Rating
    loading...
  7. LeBron hojih bhaa. GL James.

    GD Star Rating
    loading...
  8. Атланта” – “Кливленд” – 97:92 ene jaahan haramsaltai hojigdol baisan shu gonsgor l medee baiv. hehe

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: