Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Ти-Мак ирж, Чикс явлаа

GD Star Rating
loading...

Бостон Селтикс одоогоор лигийн хамгийн “халуухан” баг байгаа бол Кливленд Кавальерс тэдний яг ар шилэнд нь байна. Өөрөөр хэлбэл энэ 2 баг хожигдол гээчийг мартаж байх шиг байна. Бостон 14 дараалж хожоод байгаа бол Кавальерсийнх 11 боллоо. Мөн өнөөдөр гэмтэлтэй байсан Трэйси МакГрэйди эргэн ирлээ. Харин Филадельфи 76 дасгалжуулагч Морис Чиксээ халсан байна.

“Кливленд” – “Филадельфи” – 88:72 (25:25, 27:14, 17:19, 19:14)

К: Жеймс – 28 оноо. Варежао – 17. Уэст – 16.

Ф: Грин – 19. Игуодала – 16. Брэнд – 11 + 11 самбар.

Кавальерс 11 дэх дараалсан хожлоо авч багийнхаа дээд амжилтыг тогтоолоо. Мөн талбай дээрээ 13 дараалан хожив. Ийм амжилтыг харин өмнө нь 4 удаа гаргаж байж. Хамгийн сүүлд 1994-1995 онд талбайдаа ийм олон дараалж хожиж байв. Филлигийн эсрэг ЛеБрон 28 оноо авсан бол Зидраунас Илгаускасын гэмтлийн эзгүйд түүнийг орлон гараанд гарсан Андерсон Варежао 17 оноо авч багаа тэргүүлцгээжээ.

Филлигийн бүрэлдэхүүн ихээхэн хүчирхэг болсон ч тэд санасанд хүртэл тоглохгүй байгаа. Үүнээс болж “76″-г 4 дэх улиралдаа удирдаж байсан Морис Чикс халагдлаа. Түүнийг Тони ДиЛео түр орлох юм байна.

“Майами” – “Атланта” – 73:87 (25:20, 15:23, 15:32, 18:12)

М: Уэйд – 21 + 8 самбар. Чэлмерс – 14. Кук – 13.

А: Жонсон – 21. Бибби – 15 + 8 дамжуулалт. Смит – 15.

Хоукс Майамид 1996 оны 11 сарын 1-нээс хойш ердөө 3 дахь удаагаа л хожиж байгаа нь энэ. Ингэснээр Хоукс 13 дахь хожлоо авч, дивизиондоо Хитийн дээр бичигдлээ. Хоуксийн эсрэг Хитийн шинэ тоглогч М.Бисли гэмтлийн улмаас тоглосонгүй.

“Нью-Жерси” – “Торонто” – 79:101 (18:24, 16:16, 19:31, 26:30)

Н: Харрис – 14. Жиньлянь – 14. Симмонс – 12.

Т: Бош – 18. Капоно – 16. Грэм – 16.

Винс Картер өөрийн кареерынхаа хамгийн муу тоглолтыг хийсэн байх. Тэрээр хуучин багийнхаа эсрэг 13 шидэж, ганцыг нь ч хийсэнгүй. Харин Рэпторс дасгалжуулагч Ж.Трианогийнхоо удирдлага дор 2 дахь дараалсан ялалтаа авлаа. Торонтогийн хамгаалагч Хосе Кальдерон энэ улирал эхлээд 54 торгуулийн шидэлтээ бүгдийг нь амжилттай болгож рекорд тогтоогоод байна. Өнгөрсөн жил Стив Нэш 53 дараалан амжилттай шидэж байж.  Мөн Рэпторс 800 тоглолт дараалан холын зайнаас дор хаяж 1 удаа амжилттай довтолсон анхны баг боллоо.

“Детройт” – “Индиана” – 114:110 (32:26, 31:31, 23:23, 28:30)

Д: Хэмилтон – 28. Стаки – 21 + 8 дамжуулалт. Айверсон – 17 + 12 дамжуулалт.

И: Грэйнжер – 42. Нестерович – 16. Форд – 12 + 10 дамжуулалт.

Денни Грейнжер өөрийн дээд амжилт 42 оноогоо авсан ч Пистонс талбай дээрээ Индианаг 4 онооны зөрүүтэй хожлоо. Хэмилтоныг хөнгөн довтлогчоор, Принцийг хүчний довтлогчоор, Рашидыг төвийн тоглогчоор тоглуулах болсон Пистонсын дасгалжуулагч М. Курригийн тактик энэ удаа үр дүнгээ өглөө.

“Бостон” – “Нью-Орлеан” – 94:82 (21:21, 18:19, 30:24, 25:18)

Б: Пирс – 28 оноо. Гарнетт – 19 + 10 самбар. Рондо – 10.

Н: Уэст – 23 + 14 самбар. Пол – 20 + 14 дамжуулалт. Армстронг – 8. Браун – 8.

Энэ тоглолтын өмнө экс Бостоны тоглогч  Жеймс Пози аваргын бөгжөө гардаж авсан байна. Гэхдээ түүний одооны баг Нью-Орлеанс хожигдлоо. Бостон ийн 14 дэх дараалсан хожлоо авч байгаа бөгөөд 1981-1982 оны улирлын 18 дараалсан ялалтаа давтаж чадах болов уу. Мөн Селтикс плей-оффыг оролцуулаад талбайдаа хийсэн сүүлийн 34 тоглолтынхоо 32-т нь хожоод байна.  Харин Крис Пол сүүлийн 19 тоглолтын 16-д нь 10+ оновчтой дамжуулалт хийсэн бол Пежа Стоякович сүүлийн 63 тоглолтонд анх удаагаа холын зайн оновчтой довтолгоон хийсэнгүй.

“Мемфис” – “Чикаго” – 103:96 (22:30, 30:24, 31:20, 20:22)

М: Гэй – 29. Уоррик – 21. Майо – 14

Ч:  Гордон – 26. Денг – 19.  Хьюз – 12. Роуз – 12 + 11 дамжуулалт.

Энэ жилийн шилдэг шинэ тоглогчдын дуэльд О.Жей.Майо яллаа гэж хэлэхэд буруудахгүй байх. Тэрээр Роүзаас олон оноо авч, гол нь баг нь хожлоо. Мемфис ийн 3 дараалж хожиж байгаа бөгөөд 2006-2007 оны улирлаас хойш анх удаа 3 дараалж хожлоо. Тэд одоо 8 хожил, 15 хожигдолтой байгаа бол Чикаго 10 хожил, 12 хожигдолтой боллоо.

“Миннесота” – “Сан-Антонио” – 86:98 (19:19, 22:22, 16:25, 29:32)

М: Жефферсон – 29 + 13 самбар. Фой – 19. Смит – 12.

С: Паркер – 17 + 9 дамжуулалт. Данкан – 17 + 13 самбар. Жинобили – 16.

Сан-Антионо улирлыг тааруухан эхэлдэг ч яван чангардаг “зуршилтай” баг. Энэ улиралд ч ийм байдал давтагдаж байна. Хэдий “Таргет Центр”-д Тони Паркер дахин 55 оноо аваагүй ч Спэрс яг л өөрсдийн стилээрээ тоглож, Миннесотаг буулгаж авлаа. Тэд сүүлийн 5 тоглолтондоо дараалан хожоод байна.

“Финикс” – “Орландо” – 113:112 (28:33, 32:28, 27:16, 26:35)

Ф: Нэш – 21 + 10 дамжуулалт. Стаудемайр – 21 + 14 самбар. Ричардсон – 21.

О: Дуайт Ховард – 19. Льюис – 18 + 8 самбар. Нельсон – 16. Боганз – 16.

Цаг дуусахаас 2.7 секундын өмнө Грант Хилл довтолгоогоо амжилттай болгосноор Санс талбай дээрээ Мэжикийг хожлоо. Хедо Туркоглу 7.2 секундын дутуу үед оновчтой шидэж багаа оноогоор илүү гаргасан ч эргээд Грант Хиллыг хамгаалж чадсангүй. Мэжик сүүлийн 16 тоглолтынхоо ердөө 3 дахь хожигдлоо хүлээлээ. Харин Сансын шинэ цэрэг Жейсон Ричардсон нөөцнөөс тоглолтонд оролцож, 21 оноо авсан байна.

Мэжикийн од Дуайт Ховард гэмтэл авч, тоглолтыг дуусгаагүй юм. Гэхдээ түүний гэмтэл хүнд биш гэнэ. Харин Сансын “аварга” Шак 2 дахь тоглолтондоо дараалан оролцсонгүй. Түүний эмээ нь нас барсан тул багаасаа чөлөө аваад байгаа юм.

“Лейкерс” – “Сакраменто” – 112:103 (33:27, 19:25, 32:20, 28:31)

Л: Брайант – 32 оноо. Газоль – 18 + 11 самбар. Ариза – 13.

С: Сэлмонс – 26. Удрих – 17. Гарсия – 13.

3 хоногийн өмнө хожигдож байсан багтаа Лейкерс дахин хожигдсонгүй. Гэхдээ Кингз амар бууж өгөөгүй. Лейкерс 92:77-оор тэргүүлж байсан ч Спенсер Хэйвс 5 оноо дараалж авсны дараа 101:98 болсон юм. Гэвч Дерек Фишер, Коби Брайант нар амжилттай довтолсноор Сакраментогийн найдлага тасарсан болно.

Лейкерс 19-3 болсон нь 2001-2002 оны улирлынхтай адил болж байна. Тэр жилээ аварга болж байсан.

“Портленд” – “Клипперс” – 112:120 2ОТ (32:26, 22:31, 29:20, 14:20, 9:9, 6:14)

П: Рой – 38 + 9 дамжуулалт. Олдриж – 22. Оден – 15 + 15 самбар.

К:  Рэндольф – 38 + 11 самбар. Дэвис – 27. Гордон – 17.

Брэндон Рой өөрийн дээд амжилт 38 оноогоо авсан ч Зак Рэндольф хуучин багийнхаа эсрэг өөрийн энэ улирлын дээд амжилт болох 38 оноо авснаар Клипперс 2 нэмэлт цагийн эцэст Портлэндийг хожлоо. Портлэнд ийнхүү 3 дараалан хожигдоод байна. Уг нь энэ тоглолтонд хожих бүрэн боломжтйо байсан ч Стив Блейк эгзэгтэй үед торгуулийн 5 шидэлтийнхээ 4-ыг нь алдаж, багаа хөөдсөн юм.

“Голден Стэйт” – “Хьюстон” – 108:119 (29:31, 21:30, 25:31, 33:27)

Г: Биедриньш – 18 + 12 самбар. Уотсон – 17. Морроу – 15. Рэндолф – 15 + 10 самбар.

Х: Макгрэйди – 24 + 10 самбар + 9 дамжуулалт. Скола – 19. Мин – 19 + 14 самбар.

Трэйси МакГрэйдид амралт нь сайхан зохьсон бололтой. 7 тоглолт гэмтлийн улмаас өнжсөний эцэст эргэн ирээд трипл-дабл хийх шахав. Рокитс 15-8 болж байгаа нь 1996-1997 оны улирлын 21-2-оос хойшхи хамгийн сайн 23 тоглолтын дараах амжилт болов. Харин 7-16 болсон Голден Стэйт  2000-2001 оны улиралд 6-17 болж байжээ.

Маргаашийн тоглолтууд

Атланта – Кливленд

Филадельфи – Вашингтон

Чикаго – Нью-Жерси

Денвер – Голден Стейт

Сакраменто – Нью-Ойрк

Шарлота – Детройт

Даллас – Оклахома Сити

Милуоки – Индиана

Юта – Орландо

Клипперс – Хьюстон

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: