loading...
WTA улиран одож байгаа 2008 онд шилдэг найман теннисчний гаргасан амжилтыг өнгөрсөн улиралтай харьцуулан 2009 оны өнгийг шинжиж дараах таамгийг дэвшүүлжээ.
1.Елена Янкович
Өнгөрсөн улиралд Янкович 97 тоглолт хийж байсан бол энэ жил 84 болтлоо буурчээ. Мөн өнгөрсөн жил 17 тэмцээний хос төрөлд хүч сорьсон бол 2008 онд ердөө гуравхан тэмцээний хос төрөлд өрсөлдсөн байна. Тэгвэл энэ улиралд түүнийг ОХУ-ын Вера Звонарева гүйцэж ганцаарчилсан 87, хос 20 тоглолтод оролцсон юм. Янковичийн хувьд 2008 онд мэргэжлийн теннисчдээ чансаагаараа манлайлж чадсан. Өрсөлдөгчид нь хэдийгээр хүчтэй гэдэг нь тодорхой ч Бельгийн Жюстин Эненийг теннисээ орхиогүй бол ийм амжилтад хүрэх эсэх нь эргэлзээтэй байсан хэмээн мэргэжилтнүүд дүгнэжээ. Тэрбээр 2009 онд “Их дуулга”-д түрүүлэх өндөр боломжтой аж.
2.Серена Уильямс
Серена Уильямсыг энэ улирлын “Их дуулга”-д түрүүлэхэд хэн ч гайхаагүй. Харин түүний гол зорилго ¹1 теннисчин болох байв. Америк бүсгүй 2003 онд анх теннисчдийг чансаагаараа тэргүүлсэн юм.Энэ онд дүү Уильямс 2003 оныхоос ч багагүй гавьяа байгуулсан. Юу гэвэл тэр “US Open”-д аваргалж, Майами, Чарльстонд болсон нэр хүндтэй тэмцээнүүдэд түрүүлж, “Уимблдон”-ы шигшээд шалгарчээ. Хэрэв тэрбээр ирэх улиралд энэ эрчээрээ тогловол теннисний спортын түүхэнд олон рекордыг эвдэх боломжтой.
3.Динара Сафина
ОХУ-ын залуу теннисчин Динара Сафина ганцаарчилсан 41 тоглолтод ялалт байгуулжээ. Тэдгээрээс онцолбол Берлин, Лос-Анжелес, Токио хотноо болсон WTA-гийн цуврал тэмцээнүүдэд манлайлж, Францын нээлттэй тэмцээн болон “Бээжин-2008”-ын финалд тус тус анх удаа шалгарсан юм. 2009 онд “Их дуулга”-д түрүүлэх магадлал өндөр.
4.Ана Иванович
Сүүлийн хоёр улиралд серб бүсгүй од болон гялалзсан. 2008 оныг гэхэд л бахдам сайхнаар эхэлж “Австралийн нээлттэй тэмцээн”-ий шигшээд тунаж, “Ролан Гаррос” болон “Индиан-Уэллс”-ийн тэмцээнд ялалт байгуулснаар дэлхийд чансаагаараа тэргүүлсэн. Гэсэн ч тэр хүнд бэртлээс шалтгаалан Бээжингийн олимп, “US Open”-д амжилтаа бататгаж чадаагүй юм. Өнгөрсөн сарын тэмцээнүүдийг өнжсөнийхөө дараа Иванович ВВС-д өгсөн ярилцлагадаа “Гэмтлийн улмаас санасанд хүртэл амжилт гаргаж чадсангүй. Гэхдээ 2009 оны эхний хагас гэхэд би чансаагаараа манлайлахыг хүсч байна” гэжээ.
5.Винус Уильямс
Винусийн хувьд 2008 онд гаргасан гол амжилт юу вэ? Тэрбээр “Их дуулга”-ын цуврал “Уимблдон”-д түрүүлж, Дохад болсон тэмцээнд ялалт байгуулжээ. Аль хэдийнэ 28 нас хүрсэн ч хүч харих болоогүйгээ ийн мэдрүүлсэн юм. 2009 онд тэрбээр энэ түвшингээс буурахгүй байхыг хичээх биз ээ.
6.Елена Дементьева
2002 оноос Елена топ 10 теннисчний эгнээнд багтсан юм. Энэ онд орос бүсгүй “Бээжин-2008” олимпийн ганцаарчилсан төрөлд түрүүлжээ. Тэрбээр найман жилийн тэртээ Сиднейн олимпоос мөнгөн медаль зүүсэн билээ. Ирэх улиралд WTA-гийн 10-аас дээш тэмцээнд түрүүлэх боломжтой.
7.Вера Звонарева
2004 онд тэрбээр анх топ 10 теннисчний нэгээр тодорсон. Гэсэн ч 2007 онд гэмтлийн улмаас олигтой амжилт гаргаагүй учраас доошилжээ. Энэ улирлын хувьд WTA-гийн хэд хэдэн тэмцээнд түрүүлж Бээжингийн олимпоос хүрэл медаль хүртсэн юм.
8.Мария Шарапова
Энэ улирлыг тэрбээр үр өгөөжтэй эхэлсэн юм. Оны эхээр 18 дараалан ялж, “Их дуулга”-ын аваргаар гурав дахиа тодорчээ. Гэсэн ч гуравдугаар сард Индиана Уэллст болсон тэмцээнд мөрний бэртлийн улмаас оролцоогүй юм. Гэмтэл түүний амжилтад багагүй сүүдэр тусгасан. Хамгийн ихээр оролцохыг хүссэн олимпийн наадамдаа ч хүч сорьж амжаагүй билээ. 2009 оны зорилго юу вэ гэсэн асуултад тэрбээр “Хамгийн гол нь гэмтлээ эдгээхийг хүсч байна” гэж хариулжээ.
loading...




zia bugded ene udriin mend
Minii demjij shuten bishirdeg tennischin bol Ana Ivanovic. Serbiud yaagad ch ym sportod sain bh ym. Ene jil ter nutag negten Yankovic-oos tergun bairaa zaval erguulj avna. Uund bi itgeltei bn. Harin Venus nileen shavar haah baih gej bodoj bn. Egch Will uneheer zodog tailahaasaa umnu uuriiguu hen bsan be gedgee haruulah uudnees ene jil sain togloh baih. Sharapova Australian open-g l avuul avah baih. Manai Serbia, USA-giin tennischid ene Safin, Dementieva, Shara geed orosuudig ehnii 10t ch oruulahgui bj chadna shdee. Za sanal bodloo bicheerei sportiin horhoitnuudaa!!!
loading...
Bi sharapovag shaamaar l bgamdaa. Yaj Contact togtoohuu. Sharapovatai untchihval yooy unen tasarhai bhdaa,
loading...