loading...
Италийн сери а -н 16-р тойрог сонирхолтой боллоо. Энэ тойрогт нийт 41 гоол орсон нь мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байна. Ер нь хамгаалалт голлодог италийн лигт ийм олон гоол орж байсан нь цөөхөн. 27-г нь эзэн баг оруулж үлдсэнийг нь зочид оруулсан байна. Мөн 10 тоглолтоос 6-д нь эзэн баг ялсан ба ганцхан зочин баг ялалт байгуулжээ. Эндээс багууд талбай дээрээ ялагдах тун дургүй байгааг харж болно. Энэ тойргийн гол тулаан бол мэдээж Юве -Милан байсан. Италийн классико гэгдэх энэ тоглолт хэрхэн өндөрлөснийг тоймоос харна уу.
Ювентус 4 : 2 Милан
Гоолууд : (16′ Дель пиеро ,34′ Чиеллини ,41′ 69′ Амаури) , (31′ Пато ,56′ Амбросини)
Ювентус : Манингер ,Григера ,Мелльберг ,Чиеллини ,Молинаро ,Сиссоко (88′ Занетти) ,Марчисио ,Недвед (29 Ди Цегли) ,Амаури (88′ Якуйнта) ,Дель Пиеро
Милан : Аббиати ,Замбротта ,Малдини ,Янкуловски, Зидорф ,Эмерсөн (46′ Шевченко) ,Амбросини (73′ Антонини ) Пирло ,Пато (75′ Инзаги) ,Роналдиньо
Эртнээс нааш энэ хоёр багийн тулаан ширүүн болсоор ирсэн. Тэр тусмаа энэ жил Интерийн ноёрхлыг хэн нь зогсоож чадах хүчтэй байгааг дээрх тулаан харуулсан байж ч болох юм. Тоглолт тэр чигтээ маш өндөр темпенд өрнөж ,харилцан довтлолцож байв. Эхний гоолыг домогт Дель Пиеро пеналтиас оруулсан бөгөөд ,хариуг нь Пато 31 дэхь минутад барив. Түүнд шидэт Ронни пасслажээ. Харамсалтаи нь Россонери-н баяр удаан үргэлжилсэнгүй ердөө 3хан хормын дараа Чиеллини тоог дахин холдуулжээ. Толгойгоороо. Үүний дараа миланчууд тоог ойртуулах гэж хичээсэн ч дахиад нэгийг алдчихлаа. Амаури гоол. Эхний хагас ийнхүү зочдод хүндхэн л өнгөрлөө.
2 -р үе эхлээд ‘Хуучин ноёд’ Аббиати-г хэд хэд шалгаад амжив. Үүний хариуд Амбросини -н цохисон цохилт Чиеллини-с ойн хаалганд орлоо. Маннингер харсаар хоцров. Ямар ч байсан тэнцэх найдвар тээсэн Миланчууд олон аюултай довтолгоон зохион байгуулж байсан ч Маннингер дахиад алдаа гаргасангүй. Гэтэл 65 дахь минутад Замбротта хоёр дахь шар -аа хүртэж багаа алах нь тэр. Хүн бүрэн байхдаа гоолдож чадаагүй юм чинь дутуу бол саналтгүй боллоо. Ингээд сандралд орсон дайснаа нэгмөсөн дарахаар Амаури 69 дэхь минтад дайрч тоог 4 : 2 болгосон ажээ.
Юве энэ ялалтыг авснаар 33 оноотой 2-р байрандаа үлдсэн бол Россонери 30 оноотой 4-т жагсаж байна.
http://www.mightyfootball.com/juventus-ac-milan-4-2-italian-serie-a-141208/
Интер 4 : 2 Киево
Гоолууд : (3′ Максвэл ,47′ Станкович ,79′ ,88′ Ибрахимович) ,(Пеллисиер 50′ ,Бентивоглио 65′)
Интер : Хулио Цезар ,Майкон ,Кордоба ,Максвэл (70′ Фигү) ,Занеттти ,Камбиассо ,Мунтари (66′ Крэспө) Станкович ,Обинна (64′ Балотелли) ,Ибрахимович
Круз ,Виера ,Матрикс ,Адриано ,Т олдо наргүй ч Интер сайн байна. Зочид тооны харьцааг өөрсдөдөө эргүүлэх гэж хичээсэн ч эзэд дэндүү хүчтэй байлаа. Дөнгөж 3 дахь минутад л эхний гоол орсон ба Станковйч -н дамжуулалтаар Максвэл гоолджээ. Эхний үе ийн өндөрлөсөн бол сүүлийн хагаст жинхэнэ алаан болсон. 47 дахь минутад хийсэн Станковичын гоолоос ердөө гуравхан минутын дараа Пеллисиер тоог ойртуулав. Ийнхүү Сэргэлт авсан тэд зай завсаргүй довтолсоор 65 дахь минутад Интерийн хамгаалалтын алдааг нь ашиглан 2 : 2 болголоо. Эзэн нь Бентивоглио. Хэрвээ энэ эрчээрээ зүтгэсэн бол зочдод оноо зулгаах боломж байсан гэтэл ганцхан хүн тэдний энэ зорилгод саад хийлээ. Ибра !
Энэ залууг өнөөдөр Калчион шилдэг довтлогч гэхэд маргах хүн гарахгүй болов уу. Түүний оруулсан 2 гоолын сүүлчийнх нь үнэхээр гайхалтай байлаа.
Нерразурри 39 оноотой тэргүүлсээр байгаа бол ‘нисдэг илжигнүүд’ яг эсрэгээрээ 20-р байранд.
http://www.mightyfootball.com/inter-chievo-4-2-italian-serie-a-14122008/
Рома 3 : 2 Каглиари
Гоолууд : (38′ Тотти ,77′ Перротта ,89′ Вучинич) ,(58′ Конти ,69′ Жеда)
Рома : Артур ,Кассеттти ,Мексес ,Хуан (45′ Пануччи) ,Рийз, Перротта ,Де Росси ,Баптиста (64′ Менез) ,Сисиньо (78′ Монтелла) ,Тотти ,Вучинич
Бас л гайхалтай тулаан. Спаллетти гол хаалгач Дони-н оронд Артур -г гаргасан нь зочдыг ийн даврахад бас нөлөөлсөн нь лавтай. Ямар ч байсан тулаан Ромын давамгайллаар эхэлсэн. 38 дахь минутад амьд домог Тотти 16-н гаднаас гайхалтай цохин гоолдож Жиаллароссичуудаа баярлууллаа. Энэ нь түүний сери а дахь 170 дахь гоол нь.
Гразие. Гэвч 2-р хоёрдугаар үед байдал огт өөр тийш эргэж 10 минутын зайтай 2 гоол оруулснаар Каглиари тоглолтыг хошуучилж эхэллээ. Гэхдээ болоогүй ээ , Ромчууд олимпикодоо тийм ч амар бууж өгсөнгүй. 7 минутын дараа Перротта гайхалтай цохилтоор гоол. Ингээд 2 : 2. Цаг дуусахаас хормын өмнө, хаалганы өмнөх бужигнаан дундаас цөм цохиж Серби эр Вучинич багтаа ялалт бас 3 оноо авчирлаа. Мирко үүнээс өмнө олон боломж хийсгэсэн ч ,энэ гоолынх нь төлөө фенүүд нь уучлах нь гарцаагүй . 16-н тойргийн дараагаар Жиаллоросси 23 оноотой болж 10-р байр луу урагшиллаа.
http://www.mightyfootball.com/as-roma-cagliari-3-2-italian-serie-a-14122008/
Удинезе 3 : 3 Лацио
Гоолууд : (9′ 55′ Ди Натале ,15′ Куаглиарела) ,(60′Зарате ,72′ Диаките ,84′ Ледесма)
Энэ тойргийг чимсэн гайхалтай тулаан. Тоглолтын 60 дахь минут хүртэл 3 : 0 -р ялагдаж явсан Лациочууд тоог тэнцүүлж чадсан нь 2005 оны аваргуудын лигийн финалыг эрхгүй санагдуулж байна. Эзэн багийн шилдэгээр саяхан торгуулиасаа эргэн ирсэн Ди Натале тодорлоо. Деллио Росси энэ тулаанд хамгаалалт тун муутай орсон ба Де Селвистр ,Коларов ,Сивиглиа нар бэртэлтэй байсан ч довтлогч нар нь тэдний орон зайг нөхлөө.
Одоогоор Удинезе 11т ,Лацио 8д жагсах ажээ.
Бологно 5 : 2 Торино
Гоолууд : (48′ Волпи ,54′ ,62′ 78′ Ди Вайо ,67′ Берначчи) ,(6′ С.Бароне, 52′ Абате)
Калчиод ховорхон тохиолдох 7 гоол орлоо. Зочид эхлээд тэргүүллийг авч эхний үеийг хошуучлав. Гэч хоёрдугаар үед тэднийг ”хүйтэн шүршүүр” хүлээж байлаа. Ар араасаа цуварсан 5 гоол тэднийг ёстой шоконд оруулсан. ядаж байхад гол хамгаалагч Пратали хөөгдсөн нь нэрмээс боллоо. Бологно гайхалтай ялалтынхаа ачаар 16-д дэвшлээ. Харин Торино релегэшн зоонд байна.
Наполи 3 : 0 Лецци
Гоолууд : 11′ Хамсик ,42′ Пазиенза ,65′ Денис)
Хэдийгээр гоол оруулаагүй ч Лавеззи энэ тулаанд гайхалтай байлээ. Тэрээр багийнхаа бүх гоолд оролцож ,тоглолтын турш идэвхтэй байсан юм.Наполи-н залуус эрч хүчтэй ялалтынхаа ачаар Миланы урд гишгэж 3-т ороод байна.
Фиорентина 2 : 0 Катанья
Гоолууд : 56′ Муту ,79′ Жилардини
Хэн хэн гоолдсоныг бараг хэлээгүй байхад л таачихсан байх. Мэдээж гоолын машин Жила ,Муту хоёр. Энэ хоёр одоогийн байдлaaр сери а- д 18 гоол оруулчихаад байна. Цаашид энэ тоо өсөх нь дамжиггүй.
Пранделли (Виало менежер) : Бид үнэхээр сайн байлаа ,энэ улирал манай багийн сүүлийн жилүүдийн хамгийн сайн формтой байгаа нь байх, энэ амжилтаа үргэлжлүүлэх нь чухал үүнийг чадна гэж бодож байна’ гэжээ.
Женоа 1 : 1 Аталанта
Гоолууд : 86′ Скали – 17′ Фроцари
Нэг тоглолтонд 3 улаан хуудас. Ховорхон л тохиох үзэгдэл. 63 дахь минутад эзэн багийн Миланетто , харин зочин багаас Беллони 57 ,Ривалта 70 дахь минутад талбайг чөлөөллөө. Женоачууд ийнхүү 1 хүнээр илүү үлдсэн ч ялж чадсангүй. Скали-н гоолын ачаар тэнцлээ. Женоа 6д ,Аталанта араас нь 24 оноотой нэхэж байна.
Палермо 2 : 0 Сиена
Гоолууд : 30′ Кассани ,54′ Симплисио
Энэ үдэш гайхалтай хүчтэй байсан эздийн эсрэг Сиена юу ч хийгээд нэмэр болсонгүй. Ялангуяа багийн хаалгач Амелиа гайхалтай байж ,зочдынхоо олон аюултай довтолгоог зогсоосон юм.
Палермо одоо 23 оноойт 9д байна.
Режжина 0 : 2 Сампдориа
Гоолууд : 75′ Беллуччи ,81′ Падалино
Нэгэн цагт Италийн ирээдүй гэгдэж байсан Кассано энэ тулаанд сайн байгаагаа нотоллоо. Магадгүй шигшээдээ дуудагдаж магадгүй юм. Сампдориа энэ ялалтынхаа ачаар 14-р байранд байна. Харин талбайн эзэд доошоо унахад тун холгүй болжээ.
loading...




ердөө 3хан хормын дараа….. Хүн бүрэн гоолдож чадаагүй юм чинь……………. сери а- д 18 гоол оруулаад………………..Удалгүй цаг дуусахаас хормын өмнө хаалганы өмнөх бужигнаан дундаас цөм цохиж …………………гайхалтай цохин гоолдож …………….Харин релегэшн зоонд байна……………..энэ тулаанд хамгаалатын хамгаалалт тун муутай орсон …………….. uuchlaarai bichleg utga, ugiin aldaa gej avah yum alga. jaahan mongol setgehuigeer bichih arga bn uu? yoyoyo boos tuuvel ene huudasd bagtahgui yum boloh ni
loading...
Milan maani ene jil yagaad baina da. ovliin tsonhoor shine dovtlogch avchuulch. kaka bas yatsin yum be bertcen yum uu?
loading...
Милан харин ч өнгөрсөн жилийг бодвол гайгүй дээгүүр явж байна ш дээ. Милан түрүүлчээсэй. Ойрын хэдэн жил түрүүлсэнгүй ш дээ.
Энэ Del Piero, Nedved гэж 2 хөгширдөггүй гар юм аа. Хөгшин байж л багаа чирээд л яваад байх юм. Trezeguet Juventus-д байгаа муу ?
loading...
Kaka yagaad togloogui yum bol medeh manaihan bna uu.
loading...
trezeguet bgaa sh berteldtei b gaa.kaka humuunlegiin ajild orood yvj bgaa biz
loading...
Ter Milan chini chadahgui l bgaa bizdee. Interiig yer ni zogsooh bag baihgui. Ibrahimovic uneheer sain dovtlogch. Dandaa l Milanii fanuud baih yumaa. Hogshin Milan hol yavahgui ee.
loading...
manai AC-g JUV yostoi deerelheed haytsn bnashd
loading...
inter ch seria a daa no 1 l dee.dahiad l turulne biz
loading...
tumuruu bitgii hutsaach chi. hugshin ch gsen ter balai interiig chini hojood l bga shuu ain
loading...
Milantaigaa hol yavaarai. Ireeduigui bag shdee. Hogshin humuusiig haraad demjij baih goyo bna uu? He he. Interiig neg hojoo l bizdee. Tegeed leagiig terguulj bgaa ni haa bna. Juventusiig ch barahgui. Ter Juventusiig chini harin Inter hojson shuu.
loading...
chinii bodsonoos ch hol yavna . hugshin humuusig demjiheer muuhai bdag gj chamd hen heleev nadad lav goy bna. ireeduigui gechijee joohon utgatai yum yariach shine toglogch avch boldiishd . hul bumbug nasaaraa bish ur chadvaraara toglodog yum za. uliral dunguj taldaa orj bna ter leagig chini uliral duusahad terguulchine gaigui chi sanaa zovoltgui
loading...
chi ingehed juve-tei hsen garaag harsan uu kaka bhgui bertles dunguj irsen pirlo ambro gattuso bhgui dund yamar bsanig harchad ingej yari za
loading...
Milan chini turuuleh boltugai. Uhehnee chi. Hereldehee boliiyoo. Yag uneniig helehed INTER leagtee sain mortloo avarguudiin leagt yavdagguig bi oilgodoggui yum. Ug ni Inter sain bureldehuuntei shd. Milanii demjigch mongold zunduu yumaa. Milan chini UEFA CUP-d turuulj chadah bolvuu. Beckham Intert hureed irehgui dee. Tegvel goyo shuu. Daanch Milan ni iluu bayan bag yum baihdaa.
loading...
Gehdee IBRA gej aimar dovtlogch Intert bgaa shuu. IBRA
loading...
chi haraagaad bna uu eruuguud bna uu ain. beckham yasan gj inter metiin bagt irdiin uefa cup-d turuulj chadah bol uu ch gh shig chadna gd hariulchay
loading...
Hoosh bi hereldmeergui bna zugeer haritsaj baihad yagaad heruul bolgood bgaa yum. Zugeer l bodsonoo bichij baihad. Intert yagaad irj bolohgui gej. Adilhan l neg hotiin bag shd. Yahav Milantai Beckham sain haritsaatai yum bailgui. Bas bitgii heruul uduud baigaarai. Chi yer ni holbombogiin toloo uh gevel yag uheh baihdaa.
loading...
Ene chini sport hereldeed baih hereggui gej bodoj bna.
loading...
bi ch gsen hereldeegui bgan bish uu tgd. chinii naad bichleguud chini tm l ungu aystai bgaz dee. za odoo boliy
loading...
Bi ter Milaniig chini ene uliraldaa ireeduigui gesen yum. Oilgovuu.
loading...
tgvl tgd hund oilgogdohoor yum bichij bai. tgd ireeduitei ireeduiguig ni chi harj l bai
loading...
Nadad gehdee yer ni yag unen goloosoo demjdeg bag baihgui Inter Arsenal 2 iig bag zereg demjdeg uhaantai. Gehdee Pro Evolution Soccer deer Milaniig avaad toglohoor uramtai bdag yum. Kakag guitseh hun barag baihgui huursaar bgaad l goal. Milan goyoo goyo. Sain bag. Beckham hed gesen dugaartai togloh boloo. Ayagui bol Roni Shevo 2 shig torson onooroo 75 geh baihdaa.
loading...
iim l yum bol yah gj iim so so yum bichdiinbdee. becks medku e hed ch gsen dugar avahiin bgam
loading...
Ugui yahavdee bichmeer sanagdaad. Yer ni buh top baguudiin togloltiig uzeh durtai. Bugdeeree l goyo shdee. Avarguudiin leagt Barca Italiin leagt Inter, Spanid Barca, Angliig helehed hetsuu. Gehdee ManU baij magad suuldee saijirdag shd.
loading...
Yag uneniig helehed Avarguudiin leagt Inter Arsenal 2 hol yavahgui ee. Yavdag hed ni yavah bh. Ug ni avarguudiin leagt turuulj bgaagui bag turuulbel goyo shd.
loading...