Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Пол рекордод ойртсоор

GD Star Rating
loading...

Долоо хоногийн сүүлчийн өдөр НБА-ын талбайд 4 тоглолт боллоо. Крис Пол Элвин Робертсоны дээд амжилтын хаяанд ирээд байна.

82991454RT29_HORNETS_RAPTORS

“Торонто” – “Нью-Орлеан” – 91:99 (24:22, 22:29, 26:29, 19:19)

Т: Бош – 25+8 самбар. Кальдерон – 22. Ж. О’Нил – 19.

Н: Уэст – 29+9 самбар. Поузи – 20+10 самбар. Батлер – 16.

Торонто хэдийгээр Крис Полыг зогсоож чадаж байсан ч Пол сул гарсан шидэгч нартаа дамжуулалтуудыг сайн өгч байснаар Нью-Орлеанс ээлжит хожлоо авлаа.

Дэвид Уэст 29 оноо авсан бол Жеймс Пози өөрийн улирлын дээд оноо болох 20 оноог авсан байна. Үүнийхээ 18-ыг нь холын зайн 6 оновчтой шидэлтээрээ авчээ. Хорнетс ийнхүү сүүлийн 10 тоглолтынхоо 8-д нь хожиж байна. Крис Полын дамжуулалт тасалсан дараалсан тоглолтын тоо 104-д хүрснээх Элвин Робертсоны дээд амжилтанд хүрэхэд одоо ердөө ганц тоглолт хэрэгтэй боллоо.

Хорнетсийн төвийн тоглогч Тайсон Чандлер гэмтлийн улмаас өнөөдөр мөн тоглосонгүй. Харин Торонто чөлөөт агентаас төвийн тоглогч Жейк Воскюлыг багтаа элсүүлээд байна.

“Сан-Антонио” – “Оклахома-Сити” – 109:104 (39:19, 23:25, 21:25, 26:35)

С: Т.Паркер – 22. Данкан – 20+12 самбар. Боннер – 17+8 самбар.

О: Грин – 33. Дюрант – 28+13 самбар. Коллисон – 10+8 самбар.

Хэдий эхний үед л Спэрс 20 онооны давуу болсон ч тэдний эсрэг лигийн хамгийн муу баг хүчтэй эсэргүүцэл үзүүлэв.   Гэсэн ч Спэрсийн хур туршлага Оклахомад ахдах ажээ. Спэрс ийн 6 дахь дараалсаг хожлоо авлаа.

Оклахомагийн төвийн тоглогч Крис Уилкокс гэмтлийн улмаас 2 дахь тоглолтоо дараалж өнжиж байгаа бөгөөд дахин 10 хоног тоглох боломжгүй.

“Мемфис” – “Майами” – 102:86 (25:22, 21:24, 35:20, 21:20)

Мем: Майо – 28. Гэй – 18. Миличич – 13.

Май: Бизли – 20+8 самбар. Уэйд – 17. Д.Энтони – 12+13 самбар.

Мемфис 4 дэх дараалсан хожлоо авлаа. 2005-06 оны улирлын 5 дараалсан хожлоос хойшхи хамгийн сайн цуврал нь энэ удаагийнх болж байна.

Энэ тоглолтонд Мемфисийн гараанд Майо, Газоль, Артур гэсэн 3 шинэ тоглогч гарчээ. Ер нь Мемфисийн 14 тоглогчийн 8 нь 23 буюу түүнээс доош насныхан ажээ.

Майамигийн довтлогч Удонис Хаслем энэ тоглолтонд оролцоогүй бөгөөд түүний эмэг эх нь нас барсан байна.

“Лейкерс” – “Миннесота” – 98:86 (20:18, 22:19, 27:25, 29:24)

Л: Брайант – 26. Поу Газоль – 18+11 самбар. Байнэм – 14+9 самбар.

М: Эл Джефферсон – 20+13 самбар. Смит – 18+8 самбар. Гомес – 13.

Лейкерс үе бүрд л ялимгүй давуу тоглосоор Миннесотаг хожлоо. Коби Брайант 26 оноо аван багаа тэргүүлсэн ч По Газоль энэ өдөр Лейкерсийн шилдэг нь байлаа. 18 оноо, 11 самбараас гадна тэрээр 6 оновчтой дамжуулалт өгч, 3 блок шот хийжээ.

Одоо Лейкерс 4 тоглолтыг зочлон тоглох бөгөөд 12 сарын 23-нд Нью-Орлеансын талбайд тоглосноор “гэртээ” ирнэ. Түүний дараа олон хүний хүсэн хүлээж байгаа тоглолт болох бөгөөд Зул сарын баяраар Бостон Селтиксийг талбайдаа хүлээн авч тоглох юм.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Onset says:

    Хүлээгээд л сууж байяа. Энэ Мемфис хэдэн жилийн дараа дорвиун баг болох нь ээ.

    GD Star Rating
    loading...
  2. SekE says:

    Лав энэ жил биш . Ирэх ирж магадгүй л юм. Мемфис

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: