loading...
Английн Премьер лигийн 17-р тойргийн тоглолтууд боллоо. Энэ тойрогт топ-4 буюу Манчестер Юнайтед, Ливерпуль, Челси, Арсенал клубууд бүгдээрээ өрсөлдөгч багуудтайгаа тэнцэж, тус бүр ганц ганц оноо л авцгаав.

Лигийг тэргүүлж байгаа Ливерпуль талбай дээрээ шинэ цэрэг Халл Ситиг хүлээн авч тоглосон ч эхний 20 минутанд л 2 гоол хаалгандаа алдаадахлаа. 2 дахь гоолыг Ж.Каррагер өөрийн хаалгандаа хийсэн бөгөөд тэрээр өөрийнхөө хаалгыг ийнхүү нийт 11 дэх удаагаа мялаав. Харин Ливерпулын ахлагч Стивен Жеррард дараалан 2 гоол хийж тоог тэнцүүлсэн байна. Үлдсэн урт хугацаанд Ливерпуль мэдээж байнга довтолж байсан ч хожлын гоол хийж чадсангүй.
Жереми Алиадир нэгэн үе Арсеналд тоглож байсан ч өөрийгөө харуулж чадаагүй тул Венгер түүнийг үдсэн. Харин мань эр энэ удаа Арсеналын хаалганд гоол хийж, 3 оноо авах боломжийг нь үгүй хийв. Мидлброгийн дасгалжуулагч Г.Саутгэйт талбай дээрээ Арсеналтай тэнцсэндээ сэтгэл хангалуун байгаа бол Арсен Венгер аваргын төлөө өрсөлдөнө гэдэгтээ итгэж байгаа хэвээр байна гэжээ.
Дахин “төрсөн” Тоттенхэм энэ удаа талбай дээрээ Манчестер Юнайтедтай тэнцлээ. Сүүлийн минутанд Райн Гиггзийн цохилтыг хааж чадсан хаалгач Гомес энэ тоглолтын гол од болсон байх. Сайн тоглолтондоо урамшсан Гомес “Их хүнд тоглолт байсан. Гэхдээ би одоогоор маш сайн формтой байна” гэжээ. Харин Алекс Фергюсон “Бид тоглолтын туршид л давамгайлсан. Даанч бид маш багахан аз л дутлаа” гэжээ. Юнайтед ийнхүү лидерээс 6 оноо дутуу хэвээр үлдэв. Гэхдээ 1 тоглолт дутуу байгаа.
Жанфранко Зола “Стэмфорд Бридж”-дээ эргэн ирэв. Гэхдээ Вест Хэмийн дасгалжуулагчийн дүрээр. Түүний багийн Крейг Беллами тоглолтын салхийг хагалсан бол Николья Анелька 51 дэх минутанд тоог тэнцүүлэв. Энэ нь түүний Премьер лиг дэх 100 дахь гоол нь юм байна. Гэхдээ Челси дахиад л талбай дээрээ хожиж чадсангүй. Энэ улиралд айлын талбай дээр сайн тоглож байгаа ч өөрийн талбай дээрээ тэд маш муу тоглож байна. Ливерпуль тэнцсэн тул Челсид лигийг дахин тэргүүлэх боломж байсан ч ийнхүү ашиглаж чадсангүй.

Тим Кейхилл тоглолтын сүүлийн минутанд гоол хийснээр Эвертон Манчестер Ситиг талбай дээр нь хожлоо. Нөгөө баян Манчестер Сити ийнхүү сүүлээсээ 4-т бичигдэж эхэллээ.
Жон Керьюгийн эзгүйд Г. Агбонлахор 2 гоол, 1 оновчтой дамжуулалт хийж Астон Вилла Болтоныг 4:2-оор хожлоо. Вилла ийнхүү 4-р байранд дахин бичигдэв.
Майкл Оуэн өөрийн 29 насныхаа төрсөн өдрөөр багтаа гоол бэлэглэж, Ньюкасл Портсмутыг талбай дээр нь бут ниргэлээ. Портсмут сүүлийн 6 тоглолтондоо 13 гоол алдаад байна.
Челси – Вест Хэм 1:1
Гоол: Анелька, 51 – Беллами, 33
Челси: Чех, Босингва, Алекс, Терри, Э.Коул, Оби Микел (Беллети, 80), Деку, Баллак (Дрогба, 46), Лампард, Дж.Коул (Калу, 74), Анелька
Вест Хэм: Грин, Нил, Апсон, Дэвенпорт, Илунга, Коллисон (Боа Морте, 87), Паркер, Нобл (Маллинз, 72), Берами, Беллами (Ди Микеле, 90), К.Коул
Гоол: Оуэн, 52; Мартинс, 77; Гатри, 89
Портсмут: Джеймс, Памаро, Кэмпбелл, Дистен, Бельхадж, Мвуемба (Траоре, 58), Дэвис, Хьюз (Кану, 70), Кранчар, Крауч, Дефо
Ньюкасл: Гивен, Бейе, Бассонг, Колоччини, Хосе Энрике, Хонас Гутьеррес, Батт, Гатри, Н’Зогбия, Мартинс (Амеоби, 79), Оуэн
Сток Сити – Фулхэм 0:0
Сток Сити: Соренсен, Уилкинсон, Сонко, Аб.Файе, Хиггинботам, Делап (Тонге, 61), Велан, Ам.Файе, Пью (Перикард, 69), Фуллер, Сидибе (Крессуэлл, 6)
Фулхэм: Шварцер, Пэнцил, Хангеланд, Хьюз, Кончески, Дэйвис, Баллард, Мерфи, Гера, Демпси, Джонсон
Уиган – Блэкберн 3:0
Гоол: Хески, 10; Валенсия, 12; Каттермоул, 77
Уиган: Кирклэнд, Мельхиот (Килбейн, 79), Брамбл, Шарнер, Фигероа, Валенсия (Де Риддер, 87), Каттермоул, Браун, Тейлор, Заки, Хески (Камара, 83)
Блэкберн: Робинсон, Оойер, Самба, Нельсен, Уорнок, Эмертон, Тугай (Робертс, 61), Эндрюс (Триси, 46), Педерсен (Данн, 46), Санта Крус, Дербишир
Манчестер Сити – Эвертон 0:1
Гоол: Кэхилл, 90
Ман Сити: Харт, Сабалета, Ричардс, Данн, Болл, Айрлэнд, Компани, Элано, Райт-Филлипс, Мварувари (Жо, 46), Робиньо (Васселл, 82)
Эвертон: Ховард, Невилл, Йобо, Ягелка, Лескотт, Осман, Пиенаар, Феллаини, Кастильо, Артета, Кэхилл
Ливерпуль – Халл Сити 2:2
Гоол: Жеррард, 24, 32 – Макшейн, 12; Каррагер, 22-авт
Ливерпуль: Рейна, Арбелоа, Хююпя, Каррагер, Доссена, Маскерано (Лейва, 87), Алонсо, Бенаюн (Эль-Жар, 74), Джеррард, Риера (Бабель, 82), Кейт
Халл Сити: Майхилл, Макшейн (Марни, 37), Заятте, Тернер, Риккетс, Менди, Эшби, Боатенг (Халмоси, 66), Джеованни, Бармби (Уиндасс, 87), Кинг
Миддлсбро – Арсенал 1:1
Гоол: Алиадьер, 29 – Адебайор, 17
Миддлсбро: Тернбулл, Макмахон, Риггот, Хут, Погатец, Джонсон (Эмнес, 90), Дигар (Шоуки, 90), Арка, Даунинг, Тунджай, Алиадьер
Арсенал: Алмуния, Санья, Джуру, Галлас, Клиши, Сонг, Диаби (Бендтнер, 80), Денилсон, Фабрегас, ван Перси, Адебайор
Тоттенхэм – Манчестер Юнайтед 0:0
Тоттенхэм: Гомес, Чорлука, Доусон, Вудгейт (Хаддлстоун, 11), Ассу-Экото, Леннон, Зокора, Дженас (О’Хара, 62), Бентли, Модрич, Павлюченко (Бент, 56)
Манчестер Юнайтед: ван дер Сар, Рафаэль, Фердинанд, Видич, О’Ши, Парк, Флетчер (Скоулз, 69), Каррик, Роналду, Тевес (Гиггз, 59), Бербатов
Астон Вилла – Болтон 4:2
Гоол: Агбонлахор, 25, 78; Лаурсен, 40; Э.Янг, 67 – Элмандер, 17; Дэвис, 88
Астон Вилла: Фридель, Куэльяр, Лаурсен, Кертис Дэвис, Л.Янг, Сидвелл, Петров, Барри, Милнер (Рео-Кокер, 68), Агбонлахор (Шори, 87), Э.Янг (Хервуд, 81)
Болтон: Яаскелайнен, Стейнссон, Кахилл, Э.О’Брайен, Сэмюэл, Кевин Дэвис, Макканн, Нолан, Муамба (Гарднер, 53), Тейлор, Элмандер (Смолярек, 74)
Сандерленд – Вест Бромвич 4:0
Гоол: Джонс, 21, 24; Рид, 40; Сиссе, 47-пен
Сандерленд: Фюлоп, Бардсли, Фердинанд, Носворти, Коллинз, Мальбранк (Эдвардс, 59), Тайнио, Ричардсон, Рид (Лэдбиттер, 79), Сиссе, Джонс
Вест Бромвич: Карсон, Зюйверлоон, Ольссон, Мейте, Робинсон, Брант (Ким, 46), Борха Валеро, Корен, Моррисон (Беднар, 46), Грининг, Мур (Битти, 68)
АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ.
| БАГ |
т |
х |
тэ |
хо |
Б-х |
О |
| Ливерпуль | 17 | 11 | 5 | 1 | 26-11 | 38 |
| Челси | 17 | 11 | 4 | 2 | 36-7 | 37 |
| Манчестер Юнайтед | 16 | 9 | 5 | 2 | 27-10 | 32 |
| Астон Вилла | 17 | 9 | 4 | 4 | 29-20 | 31 |
| Арсенал | 17 | 9 | 3 | 5 | 29-20 | 30 |
| Халл Сити | 17 | 7 | 6 | 4 | 26-27 | 27 |
| Эвертон | 17 | 7 | 4 | 6 | 23-25 | 25 |
| Портсмут | 17 | 6 | 5 | 6 | 19-26 | 23 |
| Уиган | 17 | 6 | 4 | 7 | 31-20 | 22 |
| Фулхэм | 16 | 5 | 6 | 5 | 13-12 | 21 |
| Болтон | 17 | 6 | 2 | 9 | 20-23 | 20 |
| Миддлсбро | 17 | 5 | 5 | 7 | 17-24 | 20 |
| Сток Сити | 17 | 5 | 5 | 7 | 17-27 | 20 |
| Ньюкасл | 17 | 7 | 7 | 6 | 22-24 | 19 |
| Тоттенхэм | 17 | 5 | 4 | 8 | 19-21 | 19 |
| Вест Хэм | 17 | 5 | 4 | 8 | 18-25 | 19 |
| Манчестер Сити | 17 | 5 | 3 | 9 | 30-25 | 18 |
| Сандерленд | 17 | 5 | 3 | 9 | 17-25 | 18 |
| Блэкберн | 17 | 3 | 4 | 10 | 17-34 | 13 |
| Вест Бромвич Альбион | 17 | 3 | 3 | 11 | 12-32 | 12 |
loading...




Гигантууд бие биенийгээ дуурайгаад тэнцсэн байна ш д. 4 Гигант тэнцэж байх хооронд Aston Villa амжуулаад авчээ. Ер нь бол түүхэндээ их 4-д Chelsea хүчирхэгжихээс өмнө Aston Villa байсны байна лээ ш дээ. Одоо муу болцон болохоос биш…
loading...
chelsea chelsea chelsea hereg algaa
loading...
ter yahav citi archaagui yumdaa
loading...
citi ugaasa tiim sain bag yumu robinho uur hun bdiimu
loading...
Robinho-оос өөр хүн байгаа. Shaun нтр гээд байгаа. Гэхдээ багын зохион найруулагч л байхгүй юм шиг.
loading...
za unendee chelsea bas l munguur l garch irsen biz de
loading...
Мөнгөөр байж ч магадгүй л юм . Тэгэхдээ миний бодлоор онцгой нэгэн гээд өөрийгөө нэрлээд байгаа хүний ачаар л top баг болсондоо …
loading...
yhavdee humuus ntr ni saijiraad erni gaguishdee.Ter batu ymar medleggui yum be citiid chini elano jo johnson geed l mpenza bas bnshdee.hoinoos ni bol RICHARDS geed unen soliotoi gar bna dongoj 20 nastai mair hamgaaldag nairuulj bgaani wright philips robinho 2l bleedee elano 3
loading...
city-d dasgaljuulagch l heregtei bgan da
loading...
Manchester City-г одоо өвлийн цонхоор оддыг цуглаан болгоно гээд л байх юм. Нээрээ өвлийн цонхоор хуучны Real шиг Клактико болчихбол яаана. Мөнгө хэдий байвч Одууд ийм муу үзүүлэлттэй багт ирэх нь юу л бол. Дээр нь 4 гигант байхад.
loading...
zueree sn bgoo odoo 1 nam dovtoldog dovtlogch 1 nairuulagch bhad hangalttaishdee
loading...
dasagljuulagch aa solih heregtei bzde bodwl
loading...
munguur garch irsn ugui n yamar hamaatain be. hul bumbugiig sonirholtoi bolgoj l bwl
loading...
city gaigui sh d johon azgui l b gaa bolhoos bish .jo harin berteltei bgaa nairuulagch ni elano sh dee
loading...
Elano-г найруулан тоглогч гэхэд бас л хэцүү дээ.
loading...
Харин Michael Johnson тэр нөхөр playmaker хийж магадгүй л юм.
loading...
Liverpool Chelsea 2 sonin yumaa. Neg ni tentseheer nogoo ni tentschih yum. Yalahaar nogooh ni bas yalchih yum. Hoorondoo tohirson yum shig. Gehdee tegne gej baihgui l dee. Manai muu Arsenal ch bas yavahaa bailaa. Ene jil bas yamar ch tsomgui hotsroh ni ee. FA CUP-d yadaj turuuleesei. Avarguudiin leagt ch turshlaga dutna ldaa. Dan zaluuchuud yum chini
loading...