Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Германы хөлбөмбөг » Хоффенхеим ”намрын аварга”

GD Star Rating
loading...

http://sport.ard.de/sp/fussball/news200805/18/img/bg_hoffenheim_jubel_ddp_400.jpgГерманы Бундеслигийн 17-р тойрог энэ амралтын өдрүүдэд явагдлаа. Лигийг тэргүүлж байсан хоёр баг хоёулаа тэнцсэн бөгөөд Хофф -чууд олдсон сайхан боломжоо ашиглаж чадсангүй.  Бундеслигийн ”өвлийн амралт”  эндээс эхэлж байгаа бөгөөд 18-р тойрог хүртэл бүтэн сар тамирчид ‘хөлөө амраах’ боломжтой болж байна. Харин дасгалжуулагч ,менежерүүдийг солилцоо наймааны цонх хүлээж байна. Бундеслигийн хүн зах аль хэдийнэ хөдөлгөөнд ороод эхэлчихсэн билээ.

Штутгарт 2 : 2 Байерн Мюнхен (45+1′ , 90′ Хедра) ,(48′ Боровски ,66′ Тони)
http://i.media.goal.com/g/40386_hp.jpg
Штутгарт : Леман , Осорио ,Дельпиерре ,Трасш ,Хедра, Хилверт (81′  Шиебер) ,Хитлзбергер Симак (76′ Бастюрк) ,Марика (33′ Гомез) , Какау

Байерн Мюнхен : Ренсин ,Оддо ,Лусио ,Демишилс ,Лам ,Ван Боммел ,Зе Роберто ,Боровски (76′ Оттл) ,Шванштайгер (73′ Антинтоп) ,Клозе ,Тони (87′ Ван Буйтен)

Аваргуудын лигийн сүүлийн тойрогт мөрөө гэмтээсэн Рибери байхгүй нь Байернд хүнд туслаа. Дээрээс нь Оддо 85 дахь минутад улаан жавтий хүртэж багийнхаа найдварыг нэгмөсөн үгүй хийсэн юм. Эзэн багийн хоёр гоолыг Сами Хедра гэгч 21 настай эр оруулсан бөгөөд  эхний хагас өндөрлөх мөчид булангийн цохилтыг мөргөж , дараа нь цаг дуусах үед тэнцээг багтаа авчирчээ. Ийнхүү Байерн -чууд 2008 оны сүүлийн тулаанаа хийлээ. Бундеслигийн 18-р тойрогт тэд Гамбург -н талбайд зочлох ба энэ тоглолт 2 сард 1нд явагдана.
Харин Штутгарт Мюнхенгладбахыг хүлээн авахнээ.

Юрген Клинсман (Байерн) : Массимо -г яагаад хөөгдсөнийг би үнэхээр ойлгохгүй байна ,тэр өрсөлдөгчөө гэмтээе гэж бодоогүй ердөө л бөмбөгний төлөө тэмцэж байсан ,энэ бол шүүгчийн маш том алдаа ”Сүүлийн гурван сарын хувьд манай баг дээд төвшний тоглолт үзүүлж байгаа гэж би бодож байна’ ‘надад эдгээр залуустай ажиллахад үнэхээр таатай байна ,тэд магтуулах гавьяаг олон байгууллаа’

Хоффенхеим 1 : 1 Шальке
(72′ Тебер) ,(40′ Асамоа)

Хэрвээ ялсан бол Байернаас 2 оноо илүү болох байсан ч ,тосгоныхон чадсангүй. Тэр тусмаа өрсөлдөгч нь 9 -үүлээ үлдчихээд байхад хүртэл шүү. Харамсалтай л юм.
Бундеслигийн мэргэн буучдыг тэргүүлж байгаа Ибисевич энэ удаа олон боломж хийсгэсэн юм.
Гэдхээ Хофф -д алдсан зүйл үгүй. 17 тойргийн дараах байдлаар тэд Мюнхенчүүдийн урд гишгэж ‘Намрын аварга’ багаар тодорлоо. Энэ амжилтаа ирэх 5 сард давтаж чадах эсэх нь олон хүний анхаарлыг татаж байгаа нь дамжигүй.

Вердер Бремен 2 : 1 Вольфсбург(27′ Мертесакер ,63′ Жосуе автогоол) ,(3′ Гентнер)

Боруссиа Дормтмунд 2 : 1 Мөнхэнгладбах (35′ М.Зидан ,56′ Сахин) , (81′ Ван ден Берг)

Байер 04 1 : 1 Готтбус (77′ Ролфес) , (91′ Шао)

Гамбург 1 : 0 Айнтрахт (59′ М.Петрич)

Ханновер  1 : 1 Арминиа (32′ Стажнер) ,(59′ Вичниарек)

Хэрта 4 : 0 Карлсруэ (8′ Нику ,74′ Домовчевски  ,86′ Люстенбергер ,88′ Раффаел)

Бохум 1 : 2 Кёлн (58′ Дабровски) , (44′ Мкенна ,88′ Ишиаку)

байр баг т/т Х Т Хд О.Г А.Г Г.З оноо
1 Хоффенхеим 17 11 2 4 42 23 +19 35
2 Байерн Мюнхен 17 10 5 2 39 24 +15 35
3 Хэрта 17 10 3 4 27 20 +7 33
4 Гамбург 17 10 3 4 26 24 +2 33
5 Байер 04 17 10 2 5 36 21 +15 32
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. SekE says:

    Яааяа энэ Хоффенхеим нээрээ дулайн тариж байна даа. Тэгэхдээ улирлын төгсгөл рүү яахыг харж л байяа.

    GD Star Rating
    loading...
  2. Batu says:

    uneheer sain bnaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: