Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Бас нэгэн дасгалжуулагч халагдлаа

GD Star Rating
loading...

Энэ улирал дасгалжуулагч нарт хатуухан байна. 6 хожил, 18 хожигдлоор улирлыг эхлүүлсэн Сакраменто Кингз баг дасгалжуулагч Режи Тиусийгээ халлаа.

NEW MEXICO STATE UCLA

Тиус Кингзийг удирдах хугацаандаа 44 хожилд хүргэж, 62 хожигдуулсан байна. Ийнхүү тэрээр нэ улирал эхэлснээс хойш халагдаж буй 6 дахь дасгалжуулагч нь болж байна. Өмнө нь Оклахома Пи.Жей.Карлесимог, Вашингтон Эдди Жорданыг, Торонто Сэм Митчеллийг, Миннесота Рэнди Уитмэнныг, Филадельфи Морис Чиксийг тус тус халаад байсан юм.  Сакраментог Кенни Нэтт түр удирдах бөгөөд анхны тоглолтоо Миннесотагийн эсрэг хийж, хожсон байна.

Өнөөдрийн одод:

- Жамер Нелсон, Мэжик. Өөрийн дээд амжилтаа давтсан 32 онооныхоо 23-ыг нь 2-р хагаст авснаар Орландо Дуайт Ховардын эзгүйд Голден Стэйтийг хожлоо.

- Рахон Рондо, Селтикс. Өөрийн  дээд амжилт 25 онооныхоо 12-ыг нь сүүлийн 5 минут 20 секундэд авснаар Селтикс Ютаг хожиж, 15 дахь дараалсан ялалтаа авлаа.

- Майкл Редд, Бакс. 21 онооныхоо 16-г нь зөвхөн эхний үед л авч, түүний Бакс Майамиг хялбархан хожлоо.

- Ж.Ар.Смит, Наггетс. Далласын эсрэг 25 оноо авснаар Денвер 4 дэх дараалсан хожлоо авлаа.

- Шакил О Нил, Санс. 23 оноо, 12 самбараас авалт хийж, Санс Никсийг хожход чухал үүрэг гүйцэтгэв.

- Жо Жонсон, Хоукс. Шарлоттын эрсэг 28 оноо, үүнээс 18-ыг нь 2-р хагаст авснаар Хоукс өрсөлдөгчөө 4 онооны зөрүүтэй хожлоо.

Онцлох мэдээнүүд:

- Өнөөдөр Бостон Селтикс Ютаг хожсоноор 15 дахь дараалсан ялалтаа байгууллаа. Лигийн түүхэн дэх 2 хожигдолтой хамгийн сайн эхлэл бол1966-67 оны Филадельфи 76, 1969-70 оны Нью-Йорк Никс багуудын 26-2 юм.

- Нью-Жерси 3 тоглолт дараалан хожигдсон цувралаа өнөөдөр Торонтог хожсоноор, харин Индиана дараалсан 6 хожигдлоо өнөөдөр Вашингтоныг хожсоноор тус тус зогсоолоо.

1229416512

- Сансын дасгалжуулагч асан Майк Ди’Антони дахин Финикст ирлээ. Гэхдээ Нью-Йоркийн дасгалжуулагчийн хуваарь. Гэвч түүний шинэ баг хуучин багт нь хожигдов. Майкын удирдлага дор Финикс Санс 4 улирал гаруй хугацааг өнгөрөөсөн бөгөөд 253-136 амжилт үзүүлжээ.

- Миннесота өнөөдөр Сакраментод хожигдсоноор 10 дахь дараалсан хожигдлоо хүлээв. Рэнди Уитмэннийг орлож байгаа Кевин МакХэйл Миннесотаг 5 тоглолтонд удирдаж, 5 хожигдоод байна. Шарлотт өнөөдөр Атлантад хожигдсоноор 7, Майами Милоукид хожигдсоноор 3 дахь дараалсан ялагдлаа тус тус хүлээв.

Өнөөдөр болсон тоглолтууд:

“Голден Стэйт” – “Орландо” – 98:109 (20:21, 20:25, 27:31, 31:32)

Г: Биедриньш – 23. Белинелли – 19. Кроуфорд – 16.

О: Нельсон – 32. Льюис – 21. Гортат – 16+13 самбар.

“Бостон” – “Юта” – 100:91 (28:16, 15:27, 26:22, 31:26)

Б: Рондо – 25. Гарнетт – 19+10 самбар. Перкинс – 14+15 самбар.

Ю: Миллсэп – 32. Уильямс – 15. Окур – 13+10 самбар.

“Атланта” – “Шарлотт” – 83:79 (23:27, 19:21, 26:20, 15:11)

А: Жо Жонсон – 28. Смит – 15. Бибби – 14.

Ш: Диао – 25. Фэлтон – 15. Ж.Уоллес – 11.

“Финикс” – “Нью-Йорк” – 111:103 (32:21, 30:30, 29:30, 20:22)

Ф: Ш.О’Нил – 23+12 самбар. Стадамайр – 21+14 самбар. Нэш – 21.

Н: Робинсон – 27. Эл Харрингтон – 24. Д.Ли – 15+12 самбар.

“Сакраменто” – “Миннесота” – 118:103 (20:26, 33:24, 33:17, 32:36)

С: Гарсия – 21. Сэлмонс – 17. Хоуз – 15.

М: Жефферсон – 22. Маккэнтс – 21. Олли – 17.

“Торонто” – “Нью Жерси” – 87:94 (28:20, 18:26, 24:17, 17:31)

Т: Бош – 17+9 самбар. Капоно – 17. Кальдерон – 15.

Н: Р.Андерсон – 21. Харрис – 20. Картер – 20+10 самбар.

“Вашингтон” – “Индиана” – 98:118 (27:33, 21:29, 35:25, 15:31)

В: Жэймисон – 26+15 самбар. Батлер – 26+8 самбар. Блэтч – 19.

И: Грэйнжер – 27. Дэниэлс – 20. Форд – 16. Жек – 16.

“Майами” – “Милуоки” – 83:98 (18:27, 18:29, 29:21, 18:21)

Май: Чэлмерс – 20+8 дамжуулалт. Уэйд – 15+8 дамжуулалт. Мэрион – 15.

Мил: Рэдд – 21. Богут – 20+11 самбар. Виллануэва – 20.

“Даллас” – “Денвер” – 88:98 (15:27, 28:29, 28:19, 17:23)

Дал: Новицки – 27+10 самбар. Терри – 19. Бареа – 12+9 дамжуулалт.

Ден: Смит – 25. К.Энтони – 23. Биллапс – 15+8 дамжуулалт.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. SekE says:

    Энэ New Jersey-ийн Devin Harris лайтай тоглож байнаа. Миний бодлоор амжилт нь ахисан тоглогч -д түрүүлээсэй. Dallas-ынхан Harris-ыг ийм сайн тоглож болно гэдгийг мэдсээр байж явуулчихийндаа. Бас Melo Iverson-г явсанаас хойш гоё тоглож байна даа.

    GD Star Rating
    loading...
  2. barhas says:

    dasgaljuulagch nar muu bgaa bol halagdahaas oor yahaw dee

    GD Star Rating
    loading...
  3. MB says:

    Dasgaljuulj chadahgvi bol odoo yahav dee?
    Halagdah l heregtei bhaa.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: