loading...
Монголын даамын холбоо (МДХ) байгуулагдсаны 20 жилийн баярын арга хэмжээ өнгөрөгч лхагва гаригт болсон тухай өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Түүхт ойг тохиолдуулан Монгол оронд 100 буудалт даамын спорт үүсч хөгжсөн түүхээс толилуулъя.
Манай оронд 100 буудалт даам 1965 оноос үүсч хөгжсөн гэж үздэг. Төмөр замын илчит тэрэгний депод ажиллаж байсан ЗХУ-ын мэргэжилтэн П.С.Константинов анхны секцийг хичээллүүлж эхэлсэн нь Монголд оюун ухааны спорт тоглоом хөгжих эхлэлийг тавьжээ. Улмаар Улсын барилгын зургийн институт, Улсын хэвлэлийн комбинат, Статистикийн төв газар, Хөнгөн хүнсний үйлдвэрийн хэвлэх… зэрэг цөөнгүй газарт 100 буудалт даам өргөн дэлгэрч, тоглогчид ч олширч байлаа. 1966 оны тавдугаар сард нийслэл хотын АШТ-ийг зохион явуулахад 40 даамчин оролцсон байна.
Швейцарь системээр 10 өрөг тоглосон эл тэмцээнд Төмөр замын инженер Б.Амарсанаа 7 хожлоор түрүүлж, анхны хотын аварга даамчин болжээ. Үүнээс сарын дараа улсын хэмжээний анхдугаар
тэмцээн явуулахад хот, хөдөөгөөс шалгарсан 22 даамчин швейцарь системээр 10 өрөг наадсанаас Төмөр замын хэрэг эрхлэх газрын ажилтан С.Болд (сүүлд МҮОХ-ны ерөнхийлөгч болсон) 7 оноогоор түрүүлж, Монгол Улсын анхны аварга даамчин болжээ.
Ийнхүү хот, улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион явуулсан нь Биеийн тамир, спортын эвлэлийн төв зөвлөлөөс шинэ тутам хөгжиж байгаа спортын төрлийг дэмжиж байсны илрэл. Гэвч нөхцөл байдлаас шалтгаалан хотын аварга шалгаруулах хоёр дахь тэмцээнийг хоёр жилийн дараа, УАШТ-үүдийг 1969, 1973 онд гэхчилэн он алгасуулж хийж байсан нь нэг талаас улс орны эдийн засгийн чадавхиас хамааралтай ч нөгөө талаасаа Даамын холбоо гэдэг албан ёсны байгууллага үгүй байсантай
холбоотой.
Даамчид эрх ашгаа илэрхийлэх, нэгэн дээвэр дор нэгдэх холбоогүй хориод жил өнгөрсний дараа буюу 1986 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр Биеийн тамир спортын улсын хорооноос “100 буудалт даамын спортыг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргасан нь холбоо үүсэх үндэс суурь болсон юм. Дэлхийн даамын холбоо (FMJD)-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Франц улсын иргэн
Ж.П.Плантин “Монгол улс FMJD-д гишүүнээр элсэх өргөдлөө өгвөл хүлээж авахад татгалзах зүйлгүй” гэсэн утгатай албан бичгийг БТСУХнд ирүүлсэн нь үүнд нөлөө үзүүлсэн юм билээ.
Ингээд 1988 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр даам сонирхогчдын анхдугаар бага хурлыг зарлан хуралдуулахад нийт 80 гаруй төлөөлөгч оролцжээ. Энэ хурлаар БНМАУ-ын даам сонирхогчдын холбоог байгуулснаа зарлаж, анхны даргаар нь МҮЭ-ийн Төв зөвлөлийн орлогч дарга Б.Баянжаргал, нарийн бичгийн даргаар нь МЭДН-ийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, дэд мастер Ё.Хурцбаатарыг сонгож баталсан байна. 1991 оны тавдугаар сард Парис хотноо хуралдсан FMJD-гийн
Ерөнхий Ассамблейн чуулганаар манай улсыг гишүүн орноороо элсүүлсэн нь Монголын даамчдыг ДАШТ болон бусад томоохон тэмцээнүүдэд оролцох бололцоог нээж өгсөн түүхэн үйл явдал болсон юм. 1995 онд нэрээ Монголын даамын холбоо (МДХ) болгож, холбооныхоо дүрмийг шинэчлэн найруулсан түүхтэй.
МДХ байгуулагдан албан ёсоор үйл ажиллагаагаа явуулсан энэхүү хорь гаруй жилийн хугацаанд манай даамчдын эгнээнээс хоёр их мастер, нэг ОУМ, таван ДДХМ, 70 шахам спортын мастер цолтон мэндэлсэн юм. Авсан медаль, гаргасан амжилтуудынх нь томоохноос дурдвал өсвөр үеийн ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл тус бүр нэгийг, бүсгүйчүүдийн ДАШТ-ээс нэг мөнгө, Ази тивийн АШТ-ээс гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль, “Азийн хүүхдүүд” наадмаас дөрвөн алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, олон улсын “А” ангиллын супер тэмцээнүүдэд нэг бус эхний гурван байрт шалгарсан юм. Даамын төв Европ, Голландаас алслагдсан, бусад төрлийнх шиг олон насны ангилал, жин, зай харгалздаггүй спортын хувьд энэ нь том амжилт бөлгөө.
МДХ-НООС 2009 ОНД ЗОХИОХ ТЭМЦЭЭН, УРАЛДААНЫ ХУВААРЬ
Тэмцээн Хэзээ Хаана
1.Холбооны цом-2008 багийн УАШТ (Багийн бүрэлдэхүүн: 3 эр + 1эм ) I.9-13 “Ирээдүй” шатрын клуб
2.Өсвөр, залуу даамчдын хотын АШТ (7-10, 11-13, 14-16, 17-19 нас) III.19-22 50-р сургууль
3.”Гацуурт” компанийн нэрэмжит өсвөрийн УАШТ (7-10, 11-13, 14-16 нас) IV. 5-9 50-р сургууль
4.Насанд хүрэгчдийн УАШТ-ий хагас шигшээ IV.23-27 Нийслэлийн БШУ-ы газар
5.Залуучуудын УАШТ (19 хүртэлх нас) V.14-17 “Ирээдүй” шатрын клуб
6.Ц.Сандуузын нэрэмжит Зүтгүүрийн депогийн тэмцээн VI.4-8 Депо
7.Оюуны спортын 2-р наадам VII.2-4 Эрдэнэт хот
8.Б.Ганзоригийн нэрэмжит өсвөрийн даамчдын тэмцээн (7-10,11-13, 14-17 нас) VII сар Сайншанд
9.Насанд хүрэгчдийн УАШ шигшээ тэмцээн IX.1-9 Нийслэлийн БШУ газар
10.”Дацан трейд” компанийн нэрэмжит нийслэлийн ЕБС-иудын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн (7-10, 11-13, 14-17 нас) IX.24-26 50-р сургууль
11.Ж.Нямдоржийн нэрэмжит ахмад даамчдын УАШТ (51- ээс дээш нас) X.22-26 Нийслэлийн БШУ газар
loading...




Hi sain bna u? 100-n buudalt daamiin mongoliin web site baidag u? baidag bol xelj ogno u?
xariu bichwel sain bna
loading...
Daamiin zereg olgodog temtseenii tuxai bolon temtseenii zariig yaj medej awax bolomjtoi we? Bux daamchiddaa 20-n jiliin oin bayariig xurgey
loading...
daamnii tuhai sonirholyoi materialiig http://www.ganbo.blog.banjig.net
loading...
Daamnii klub gej bn uu? Chuluut tsagaar togloh gesen yum.
loading...