Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг » Пол Инс ажилгүй боллоо

GD Star Rating
loading...

http://img.thesun.co.uk/multimedia/archive/00682/ince_280x390_682610a.jpgАнглийн дээд лигийг Премьер лиг болгосноос хойшхи 16 жилийн түүхэнд ердөө дөрөвхөн баг аваргалж байсан түүхтэй. Тэдгээр нь Арсенал ,Челси ,МанЮ дээрээс нь Блакбөрн. Гэвч эртний түүхт Цэнхэр цагаануудад одоо юу тохиолдоод байна аа. 17 тойргийн дараах байдлаар гуравхан хожилтой явна. Хэрвээ байдал даамжирвал Чампионсип лиг рүү ч унах аюул ойрхон буй. Энэ хэний буруу вэ ?
Мэдээж дасгаллжуулагч дээр хамаг буруу тохогдож байна. Өнгөрсөн зургаан сард Марк Хюгес -н оронд Инсийг ирэхэд энэ багийн дэмжигчид амжилтаас өөр зүйл хүсээгүй нь ойлгомжтой. Гэтэл экс английн ахлагч маань улирлын эхнээс л дэмжигчдийнхээ урмыг хугалж эхэлсэн.
Хоффенхеимд 3 : 1 дүүлж ,доод лигийн Волверхамптон ,чансаа муу НАС Бреда ,Спортинг зэрэг багуудад дараалан ‘нухуулна’ гэдэг. Энэ бүгдэдээ дүн шинжилгээ хийж гайгүй наймаа хийх болов уу гэтэл Робинсон , Грелла -с өөр хүн авчирсангүй. Харин лидер Бентлиг Спурс руу үдэх нь тэрээ ,  мөн 10 гаран залуусыг зээлэхийг нь зээлээд , үнэгүй өгөхийг нь өгөөд тараасан.
Энэ бүхний үр дүн 17 тоглолт 3 хожил 4 тэнцээ 10 хожигдол + 19-р байр.
Эцэст нь багийн удирдлага шийдвэрээ гаргалаа.
Өчигдөр багийн удирдлага түүнтэй уулзаад ажлаа өгөх нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн’
Бид Пол -д боломж олгосон ,түүнийг амжилт ялалт дагуулна гэж бодож байсан ч хүссэнээр болсонгүй’

Жон Виллиамс (клубын дарга) : Өнгөрсөн жил бид 7-р байранд байсан бол одоо 19-лүү унаад байна. Аюулын харанга нэгэнт дэлдээд эхэлчихсэн учир Инсийг орлох чадвартай хүнийг түргэн олох шаардлагатай байна’ ‘ Пол-д би муу санаагүй тэр бол авьяастай ,чадвартай сайн залуу ,ирээдүйн амьдралд нь сайн сайхныг хүсье’

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: