Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, ОУОХ » Өсвөр үеийнхний өвлийн анхдугаар олимп Иннсбрукт

GD Star Rating
loading...

roggeАрванхоёрдугаар сарын 12-нд Швейцарийн Лозанн дахь ОУОХ-ны төв байранд олимпийн босс Жак Рогге 2012 онд өсвөр үеийнхний өвлийн анхдугаар олимпийг зохион байгуулах хотын нэрийг зарлалаа. Энэ наадмыг зохион явуулахын төлөө өрсөлдөөнд Австрийн Иннсбрук, Финландын Куопио хотууд тунан үлдээд байсан бөгөөд санал асуулгад Иннсбрук 84:15-аар тасархай ялалт байгуулжээ.

Өсвөр үеийнхний өвлийн олимп “Ванкувер-2010”-ын хөтөлбөрт багтсан спортын долоон төрлөөр, тэгэхдээ зарим зай, төрлийг хасан зохиогдох аж. Үүнд 14-18 насны 1000 орчим тамирчин оролцох юм.
Дашрамд дурдахад  Mонголчууд “Иннсбрук- 1964” өвлийн IX олимпийн наадамд анх оролцож, их олимпийн замналаа эхэлж байсан билээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: