Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг » 17-р тойргийг тоогоор илэрхийлэхүй

GD Star Rating
loading...

167162_33_preview

1 - “Франц Футбол” сэтгүүлийн газраас Арсен Венгерийг 2008 оны шилдэг Франц дасгалжуулагчаар нэрлэжээ. Тус сэтгүүл анх удаа Венгерийг оны шилдэг дасгалжуулагчаар нэрлэж байна. Гэхдээ ямар ч амжилт, цомгүй жилд нь шүү.

1 – Ньюкасл энэ улирлын анхны зочлон тоглолтын хожлоо авлаа. Тэд “Фраттон Парк”-т хамгийн сүүлд 1991 оны 3 сарын 23-нд хожиж байлаа.

3 – Астон Виллатай тоглосон Болтоны гарааны бүрэлдэхүүнд 3 экс Виллагийн тоглогч байлаа. (Гэвин МакКанн, Жллойд Самуэль, Гэри Кейхилл).

4 - “Стэмфорд Бриж”-д зочилсон Вест Хэмд Челсид эгнээнд байсан 4 хүн байв. (Жанфранко Зола-дасгалжуулагч, Стив Кларк-туслах дасгалжуулагч, Карлтон Коул, Скотт Паркер-тоглогч).

4 – Миддлсбро – Арсеналын сүүлийн 5 тоглолтын 4 нь 1:1 харьцаагаар өндөрлөжээ.

5 – Тоттенхэмийн хаалгач Хеурело Гомес энэ улиралд ПЛ-т 5 дахь удаагаа хаалгаа хоосон маналаа.

6 - Жейми Каррагер ийм тооны гоолыг Премьер лигийн тоглолтонд өөрийн багийнхаа хаалганд  хийжээ. (Нийтдээ 11 удаа өөрийн хаалгыг “мялааж” байж).

6 – Габриэль Агбонлахорыг гоол хийсэн 6 тоглолтонд Астон Вилла 6-ууланд нь хожил авсан байна.

11 - Блекбэрн ПЛ дэх хамгийн урт хожилгүй цувралын дээд амжилтаа давтаж байна.

13 - Ливерпуль хожигдож байсан тоглолтуудаасаа 13 оноо буюу бусад багуудаас хамгийн өндөр оноо авсан байна. Өөрөөр хэлбэл тоогоор хожигдож яваад 4 хожиж, 1 тэнцсэн гэсэн үг. Харин Халл Сити мөн хожигдож байсан ч гэсэн 3 хожиж, 3 тэнцсэнээр тэдний дараа бичигджээ.

16 - Тоттенхэм Манчестер Юнайтедыг 16 тоглолтын турш хожоогүй явна.

28 - Сток 3 тоглолт дараалан 0:0-ээр тэнцжээ. Үүнээс өмнө дээд дивизионд 28 жилийн өмнө буюу 1980 оны 10 сарын 25-наас 11 сарын 8-ны хооронд Бирмингем, Ливерпуль, Сандерланд багуудтай дараалан хуурай тэнцэж байжээ.

50 - Блекбэрний Роке Санта Круз Премтер лигт 50 дахь тоглолтоо хийлээ.

100 - Челсигийн довтлогч Николья Анелька ПЛ-т 100 дахь гоолоо хийлээ. (Арсенал, Ливерпуль, Манчестер Сити, Болтон, Челси багуудад тоглож).

150 - Арсеналтай тэнцсэн Мидлсбро Премьер лигийн 150 дахь тэнцээгээ хийв.

150 - Харин Астон Виллад хожигдсон нь Болтоны ПЛ-ийн 150 дахь хожигдол болсон байна.

150 – Экс Ман.Юнайтед Филл Невилл Эвертонд 150 дахь тоглолтоо хийв.

200 – Керимоглу Тугай Англи болон Шотландын лигт 200 дахь удаагаа гарааны бүрэлдэхүүнд гарлаа.  (Рейнжерс болон Блекбэрн багуудад тоглож).

250 - Вест Хэм ПЛ-т зочлон тоглолтоос 250 дахь оноогоо авчээ.

250 – Шон Райт-Филлипс лигийн 250 дахь тоглолтондоо оролцлоо. (Манчестер Сити болон Челсид тоглож).

400 – Лукас Нейлл лигийн 400 дэх тоглолтондоо оролцоо. (Миллуалл, Блекбэрн, Болтон багуудад тоглож).

600 – Ливерпуль Премьер лигт нийтдээ 600 гоолыг өөрийн талбайдаа тоглож байхдаа хийжээ.

701 - Арсен Венгер Арсеналыг 701 дэх тоглолтондоо удирджээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. SekE says:

    Arsene Wenger хэн ч биш хүнийг од болгодог дасгалжуулагч даа.

    GD Star Rating
    loading...
  2. Batu says:

    sain dasgaljuulgch shu ene jil harin yasiin boldoo

    GD Star Rating
    loading...
  3. barhas says:

    pato irchihvel ch ,milan dovtlogchgui bolno doo

    GD Star Rating
    loading...
  4. duloo says:

    wenger ch aguu uhaantai hun shuu
    zaluuchuudiig aimar sain mederged

    GD Star Rating
    loading...
  5. batunaw says:

    SHAA ne muu erguu barhas MILAN yahlaaraaa dovtlogchgui boldiim pato yvbal adrianog avna gesen tm bizdee

    GD Star Rating
    loading...
  6. messi says:

    batunaw uuruu shaagaad bgaarai ain adriando-g drogbagaar solih talaar yaria garch bga gesen a pato yavbal milan dovtlogchgui bolno ok

    GD Star Rating
    loading...
  7. Onset says:

    Хагас сайнд боож үхэх шахлаа ш дээ. Коёт гээд Ливерпүүлийн алуур байна аа. Гоё гоё боломжийг алдаад байхын суга чинь. Өөр доод зэрэглэлийн довтлогч хийчмээр юмыг алдаад. Дээр нь үндсэн довтлогчоор гарч тоглоод байгаа юум аааа. Робби Кийнийг гаргасан бол хожих байсын. Жиррард байгаагүй бол дуусаа. Үнэн нервитэй үзлээ ш дээ.

    GD Star Rating
    loading...
  8. Ibra says:

    Kuyt chini hamgaalagch baival taarna.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: