loading...
Ширээний теннисний Про Тур цувралын 2008 оны шигшээ тэмцээн Макаод өндөрлөлөө. Дэлхийн эрэгтэй эмэгтэй шилдэг 16 теннисчин өрсөлдсөн энэ тэмцээн уламжлал ёсоор манай урд хөрш улсын теннисчдийн илт давамгайлал дор явагдсан байна. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд аваргын төлөө дэлхийн №1, Олимпийн мөнгөн медальт Хятадын Ван Хао чансаагаар нэг дор бичигдсэн нутаг нэгт Ма Лон-ы эсрэг өрсөлдөж, 4-0-ийн харьцаатай ялагдсанаар энэ оын нээлт болсон Ма Лон Про Тур цувралын 3-дахь тэмцээндээ түрүүллээ. Ингэснээр Ма Лон Ван Хао-г төрсөн өдрөөр нь гомдоож, 38 мянган доллараар шагнуулсан байна. Эмэгтэйчүүдийн тэмцээний шигшээд мөн л манай урд хөрш улсын хоёр тамирчин өрсөлдөж, дэлхийн №5 Гуо Ян дэлхийн аварга асан Гуо Е-г мөн л 4 сет-д буулган авлаа. Хосуудын тэмцээн Хятад гаралтай Сингапурчуудын ялалтаар өндөрлөсөн байна. Талбайн теннисний Про Тур цувралын хүрээнд өнгөрч буй онд 15 тэмцээн зохион явагдсанаас эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Ма Лон-оос гадна Германы Тимо Болль болон Беларусын Владимир Самсонов нар гурван ялалт байгуулжээ. Харин эмэгтэйчүүдээс Олимпийн хошой аварга Хятадын Жан Ининь л энэ амжилтанд хүрсэн байна. Ирэх жилийн Про Тур цувралын эхний тэмцээн сарын дараа Словенд болно.
loading...



