loading...
Дэлхий дахины эдийн засгийн хямрал спортын ертөнцөд, ялангуяа автоспортод сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, автомашины уралдааны хамгийн сонирхолтой төрлүүдийн нэг WRC Раллийн ДАШТ-ий ирээдүйн хувь заяа улам бүрхэг боллоо. Учир нь: Энэ долоо хоногийн Мягмар гарагт Японы автомашин үлйдвэрлэгч Сузуки ирэх онд энэ тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн бол өчигдөр Субару концерн нэрээ татсан байна. Субару-гийн удирдлага дэлхий дахины эдийн засгийн хямрал, гэнэтийн өөрчлөлтүүд тэднийг энэа амар биш шийдвэрийг гаргахад нөлөөлсөн гэж мэдэгджээ. Субару WRC-ийн ДАШТ-д 19 жилийн өмнө хөл тавьснаас хойш нийт 47 гараанд түрүүлж, 3 удаа зохион бүтээгчдийн ДА цол, 3 удаа нисгэгчдийн ДА цолыг тус тус хүртэж байсан юм. Японы баг алдарт Колин Макрей-ийн үед 1995-97 оны хооронд 3 дараалан шилдэг багаар шалгарч байсан бөгөөд хамгийн сүүлд 2003 онд Норвегийн Петер Сольберг Субару жолоодон дэлхийн аварга болж байжээ. Энэ жил тус баг дэлхийн аварга Ситроен болон Форд багуудын ард зохион бүтээгчдийн тэмцээнд 3-р байр эзэлсэн юм. Японы хоёр автомашин үйлдвэрлэгч Раллийн ДАШТ-д оролцохоос татгалзсанаар ирэх улиралд WRC-д зөвхөн Форд, Ситроен гэсэн 2 автомашин үйлдвэрлэгч үлдээд байна. Тэмцээний дүрмийн дагуу хамгийн багаар 3 үйлдвэрлэгч байх ёстой гэж заасан тул зохион байгуулагчид Форд машинаар уралддаг Стобарт зэрэг багуудыг үйлдвэрлэгчдийн тоонд оруулхаас өөр аргагүй байдалд орж болзошгүй.
loading...




Ene hyamral hezee duusaj WRC maani dahin uraldaj ehleh boldoo. ene chin barag l ireh ond WRC bolku gesen ug bn shde.
loading...