Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг » Спортын одууд аюулт өвчний эсрэг

GD Star Rating
loading...

SPAIN/Дэлхийн №1 теннисчин Рафаэль Надаль, Реал Мадрид багийн хаалгач Икер Касильясын санаачлагаар Испанийн болон олон улсын спортын одод ахин нэг удаа сайн үйлсийн төлөө нэгдлээ. Малярия өвчний эсрэг энэ аянд Мото-Жипи ангиллын дэлхийн аварга Валетино Росси, Формула-1-ийн дэлхийн хошой аварга Фернандо Алонзо, Барса-гийн шилдгэ мэргэн бууч Самуэль Это, Раллийн домог Карлос Саинц, дэлхийн №3 теннисчин Новак Жокович болон мэргэжлийн дугуйн од Альберто Контадор зэрэг спортын одод цуглаж, тэд Икер Рафагийн эсрэг гэсэн уриан дор карт, талбайн теннис болон минифутболын төрөлд өрсөлдсөн байна. Картын уралдаанд Касильяс-ын багийн гишүүн Алонзо төвөггүй ялалт байгуулж, түүний нутаг нэгт Педро де ла Роза зэрэг Формула-гийн нисгэгчид удаах байранд оржээ. Алонзо теннисний талбай дээр ч дэлхийн чансааг тэргүүлж байсан Хуан Карлос Ферреро-гийн хамт өөрийн нутаг нэгт Сайнц, Мойя нарыг буулган авсан байна. Гэвч теннисний тэмцээний төгсгөлд Надалийн баг тооны харьцааг 3-2 болгосноор энэ сонирхолтой өрсөлдөөний ялагчийн хувь заяа хөлбөмбөгийн талбай дээр шийдэгджээ. Энэ тоглолтонд Надаль арьсан бөмбөг муугүй эзэмшсэнээ баталж, эсрэг багийн хаалганд хоёр гоол хийсэн хэдий ч эцсийн дүнд Икер Касильяс-ын баг 11-9-ийн харьцаатай ялалт байгууллаа. Испанийн хоёр од энэ хандивын уулзалт тэмцээнээ хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн жил Африк-т Малярия өвчинд нэрвэгдэгсдэд зориулан Улаан загалмайн нийгэмлэгт 116 мянган евро шилжүүлсэн, энэ удаад өмнөхөөс хоёр дахин их орлого олж чадсан байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Seba says:

    малярия гэж хумхаа юy?

    GD Star Rating
    loading...
  2. тийм

    GD Star Rating
    loading...
  3. Tugshvv says:

    rauld bratar zohih ym uu daa.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: