loading...
2008 онд спортын ертөнцөд Олимпийн наадам, хөлбөмбөгийн ЕАШТ гээд томоохон хэмжээний олон үйл явдал болсон. НТВ спорт хөтөлбөр өнгөрч буй оны үйл явдлыг тоймлон хүргэх хүрээнд энэ удаад хамгийн их орлого олсон тамирчдын жагсаалтыг танилцуулъя. Энэ жагсаалтыг ээлжит удаагаа мэргэжлийн гольфчин Тайгер Вудс тэргүүллээ. Тэрээр 91,2 сая евро буюу манай ханшаар 157 тэрбум төгрөгийн орлого олжээ. Тайгер-ийн араас мөн л гольфчин Фил Микельсон 49,5 сая евротой жагслаа. Манай гарагийн хамгийн баян хөлбөмбөгчин Дэвид Бэкхем энэ онд 47,5 сая евро олсноор гуравт бичигдэж байна. Алдарт Майкл Жордан аль хэдий нь зодог тайлсан хэдий ч өөрийн нэрийн брэндээрээ зөвхөн энэ онд л гэхэд 35,5 сая евро цуглуулж чаджээ. Мэргэжлийн боксын домог Оскар де ла Хойя амжилтаараа гайхуулахгүй байгаа ч түүний 33 саяын орлого боксчдын дунд хамгийн өндөр нь байлаа. ҮСБХ-ны оддыг 31,6 сая евро олсон Леброн Жеймс тэргүүллээ. Өнгөрсөн онд 13 дахь Их Дуулгын тэмцээний түрүүгээ авсан Швейцарын теннисчин Рожер Федерер 27,5 сая еврогийн орлоготой 8-р байранд бичигдсэн байна. Америкийн Наскар автомашины уралдааны аварга Жефф Гордон 25,5 саятай удаахь байранд оржээ. Өнгөрч буй онд хамгийн өндөр орлого олсон эмэгтэй тамирчнаар ОХУ-ын супер од Мария Шарапова тодорлоо. Шарапова спортын амжилтын хувьд төлийлөн сайн биш байсан ч зар сурталчилгаа зэрэг бусад эх үүсвэрээс нийт 20,5 сая евро буюу 35 тэрбум төгрөгийн орлоготой энэ жагсаалтын 18-р байр эзэлж байна. Бээжингийн Олимпийн наадмаас 3 алтан медаль хүртсэн манай гаригийн хамгийн хурдан хүн Усэйн Болт 20 сая евротой Олимпд оролцсон тамирчдын орлогын жагсаалтыг тэргүүллээ.
1.Т.Вудс АНУ Гольф 91,2 сая евро
2.Ф.Микельсон АНУ Гольф 49,5 сая
3.Д.Бэкхем Англи Хөлбөмбөг 47,5 сая
4.М.Жордан АНУ Сагсан бөмбөг 35,5 сая
5.О.де ла Хойя АНУ Бокс 33 сая
6.В.Росси Итали Мотоспорт 32 сая
7.Л.Жеймс АНУ Сагсан бөмбөг 31,6 сая
8.Р.Федерер Швейцар Теннис 27,5 сая
9.Ж.Гордон АНУ НАСКАР 25,5 сая
12. М.Шарапова ОХУ Теннис 20,5 сая
13.У.Болт Ямайк хөнгөн Атлетик 20 сая
loading...




Энэ гольфчид байнга л тэргүүнд байж байхын . Тийм их хүн үздэггүй байж яаж ийм их орлоготой байдаг байнаа ?
loading...
golif bol mongold sonirhohgui sh d.sonirhdog uls ni ih uzdeg bhgui yu jishee ni anu
loading...
Golf chi uuruu bayachuudiin sport. shagnal mash undurtei Tiger Woodsiig zohion bauguulagch nar temtseendee oroltsuulahiin tuld saya $ sanal bolgodog. golfiin heregsel reclamdana gedeg ih unetei gej sonsson yum bna.
loading...
dollaraar bicheech ee evro-g oilgohgui yum
loading...